Арменийн Ерөнхийлөгч асан Роберт Кочарян болон хүүг нь саатуулжээ

2026-08-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

К.АНУ

Арменийн Ерөнхийлөгч асан Роберт Кочарян болон түүний ууган хүү Седрак Кочарян нарыг авлигын шинжтэй хэрэгт холбоотой  мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд саатуулжээ. Энэ талаар улсын Авлигатай тэмцэх хороо мэдээлснийг хэвлэлүүд иш татжээ.

Арменийн Үндэсний аюулгүй байдлын алба болон Авлигатай тэмцэх хорооны ажилтнууд наймдугаар сарын 25-ны өглөө Роберт Кочаряны гэр болон түүний отгон хүү, сөрөг хүчний “Армения” фракцын депутат Левон Кочаряны гэрт нэгжлэг хийжээ.

Мөн Кочаряны гэр бүлтэй холбоотой хэд хэдэн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Арменийн Авлигатай тэмцэх хороо уг ажиллагаа нь авлигын гэмт хэрэгтэй холбоотой эрүүгийн хэргийн хүрээнд олон газар явагдаж байгаа гэсэн байна.

Роберт Кочаряныг Авлигатай тэмцэх хороонд хүргэсэн бөгөөд удалгүй түүний ууган хүү Седрак Кочаряныг мөн саатуулсан байна. Гэвч удалгүй Роберт Кочаряныг Үндэсний аюулгүй байдлын албаныхны хамгаалалт дор түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэжээ. Роберт Кочарян саатуулагдсаныхаа дараа Авлигатай тэмцэх хороонд байцаалт өгч байсан бөгөөд биеийн байдал муудсаны улмаас эмнэлэгт хүргэсэн байна.

Арменийн Ерөнхий прокурорын газраас Ерөнхийлөгч асан Роберт Кочаряныг албан тушаалаа урвуулан ашигласан, онц их хэмжээний хээл хахууль авсан, мөнгө угаасан гэх хэрэгт буруутгаж байгаа талаар хэвлэлүүд мэдээлжээ. Прокурорын мэдээлснээр, түүнд албан тушаалаа урвуулан ашигласан гурав, онц их хэмжээний хээл хахууль авсан хоёр, мөн онц их хэмжээний мөнгө угаасан дөрвөн үйлдэлд холбогдох ял тулгасан байна.

Мөн уг хэргийн хүрээнд Кочарян болон түүний хүүгээс гадна дөрвөн хүнийг саатуулсан талаар Авлигатай тэмцэх хорооны мэдээнд дурдсаныг хэвлэлүүд иш татжээ. Гэхдээ албаны мэдээнд Ерөнхийлөгч асантай хамт саатуулагдсан бусад хүний, албан тушаалын талаар дурдаагүй байна.

Арменийн хэвлэлүүдийн мэдээлснээр, Кочаряны гэр бүлийн эзэмшилд байдаг Toyota автомашины худалдааны төвийг татварын байгууллагаас битүүмжилсэн байна. Мөн Orange Fitness спорт цогцолбор болон Play City зугаа цэнгээний төвд мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Кочаряныг саатуулсан үйл явдал нь Арменийн эрх баригчид болон сөрөг хүчний хоорондын улс төрийн зөрчил үргэлжилж буй үед болж байгаа гэдгийг Известия-гийн нийтлэлд дурджээ.

Тус улсын сөрөг хүчний таван нам хүчин долдугаар сард Үндсэн хуулийн цэц парламентын сонгуулийн дүнтэй холбоотой гомдлуудыг шийдвэрлэсний дараа улс төрийн эсэргүүцлийг “илүү өргөн хүрээтэй, системтэй үе шатанд” шилжүүлэхээ мэдэгдэж байжээ. Арменийн сөрөг хүчний намуудын хамтарсан мэдэгдэлдээ тус улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэр нь эрх баригчдын легитим шинжтэй холбоотой асуултыг арилгаж, улс төрийн хямралыг шийдвэрлэж чадаагүй гэж үзэж байгаагаа илэрхийлж байжээ.

Эх сурвалж: polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21