С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

43 мин
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл хэрэгт: Цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх парламентын манлайлал” дээд түвшний парламентын форум өчигдөр боллоо. Энэхүү дээд түвшний парламентын форум нь парламентын гишүүд болон нэр хүнд бүхий улс төрийн манлайлагчдыг нэг дор цуглуулж, улс төрийн манлайлал нь Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын хэрэгжилтийг хурдасгах, цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг үндэсний хариу арга хэмжээг хэрхэн бэхжүүлэх талаар хэлэлцэх зорилготой юм. 

Тэрээр “ Дэлхийн хуурай газрын 40 хүртэлх хувь нь доройтолд өртөж байгаа нь нийгэм, эдийн засаг, аюулгүй байдлын гүн хямралын дохио болж байна. Монгол Улсын хувьд ч нийт нутаг дэвсгэрийн 77 хувь нь цөлжилтөд өртөж, сүүлийн 80 гаруй жилд агаарын дундаж температур 2.5 хэмээр нэмэгдэн, цэвдгийн тархалт 33 хувиар багаслаа. Уур амьсгалын энэхүү өөрчлөлт, газрын доройтол нь зүгээр нэг яриад өнгөрөх асуудал биш. Энэ бол хүн төрөлхтөний хоол хүнс, амьдрах орчны аюулгүй байдалтай хамаатай асуудал. Эх болсон байгаль дэлхийн ирээдүйн дүр төрх, хүн төрөлхтөний орших уу, эс орших уу гэдэгтэй хүйн холбоотой хамгийн эмзэг сэдэв.Шинжлэх ухаан бидэнд хэдийнэ аюулын харанга дэлдээд эхэлсэнийг сануулж, цаг үе биднээс дорвитой шийдэл, бодит үйлдэл хүлээж байна. Дэлхий нийтээрээ 2030 он хүртэл нэг тэрбум га газрыг нөхөн сэргээх зорилт тавьж, үүнд жилд 355 тэрбум ам.доллар шаардлагатай байгаа ч өнөөдөр ердөө 77 тэрбум ам.доллар зарцуулж байгаа нь дэндүү хангалтгүй үзүүлэлт.Газрыг хамгаалах хөрөнгө оруулалт бол үрэлгэн зардал бус, ирээдүйн эрсдэлийг бууруулах стратегийн хамгаалалт гэдгийг бид гүнээ ухамсарлах цаг иржээ.Тиймээс Монгол Улс байгалийн баялгаас олсон орлогоо Үндэсний баялгийн сангаар дамжуулан ногоон хөгжлийн дэд бүтцэд хөрөнгө оруулах тогтолцоог хуульчлан баталгаажуулсан бөгөөд энэ нь эдийн засгийн өсөлтийг экологийн тэнцвэртэй хослуулах хамгийн оновчтой, зөв шийдэл, зөв үйлдэл гэж үзэж байна.Парламентын баталсан хууль, төсөв бүр хүн ба байгалийг хамгаалж, парламентын хяналт бүр зүгээр нэг тайлан сонсоод өнгөрөх бус харин бодит үр дүн нэхдэг байхад чиглэх ёстой.Энэ ч утгаараа бидний батлах шийдвэр цаасан дээрх хоосон тунхаг бус, амьдралд хэрэгжих амьд хүч байх учиртайг дэлхийн хууль тогтоогч Та бүхэндээ онцлон уриалж байна. Монгол Улсын Их Хурал уур амьсгалын зорилтыг тунхаг төдий бус хуулиар хүлээсэн үүрэг болгон баталгаажуулж, саяхан Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийг батлахын зэрэгцээ ой, ус, хөдөө аж ахуйн талаарх хуулиудыг цогцоор нь шинэчилж байна.Монгол Улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхий нийтийн үйл хэрэгт зөвхөн ажиглагч бус, харин бодитой шийдэл гарган хэрэгжүүлэгч байхыг зорьж байна.Бид хэлсэн үгэндээ эзэн, амласан амлалтаа хэрэгжүүлэгч байхыг чин сэтгэлээсээ эрмэлзэж байна” гэлээ.  Мөн тэрээр тогтвортой хөгжлийн төлөө хийж хэрэгжүүлж байгаа болон хийх ажлаа танилцууллаа.  УИХ-ын дарга “ Манай улс хүлэмжийн хийн ялгарлыг эрс бууруулж, эрчим хүчний нийт хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг 30 хувьд хүргэх үндэсний томоохон зорилт дэвшүүлсэн.Энэ хүрээнд 100 мянган нарны гэр хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.Монгол айл өрх бүр нарны илч гэрлээр эрчим хүчний хэрэглээгээ хангаж, ногоон эрчим хүч үйлдвэрлэгч, эх дэлхийдээ ээлтэй айл байх зорилт тавин ажиллаж байна.утаагүй эрчим хүч, утааргүй цэнгэг агаар бол бидний ногоон шилжилт хийх манлайллын бодит үр дүн байх болно.Сум болгонд талын цэнхэр нүд болсон нуур, хөв цөөрөм байгуулж, цөлжиж буй газар нутгаа баянбүрд болгохын төлөө хамтдаа бодит ажил өрнүүлэхийг энэхүү хүндтэй индэр дээрээс уриалж байна.Амлалтаас үйл хэрэгт чиглэсэн эдгээр зорилтыг эдийн засаг, нийгмийн хөрсөнд буулгах эрх зүйн цогц шинэчлэлийг Монгол Улсын парламент бүс нутагтаа манлайлан хэрэгжүүлэх болно! Мөн парламентын хяналтыг шинэ шатанд гаргаж, байгаль орчны төсөв, бодлогын хэрэгжилтэд цахим шилжилт хийсэн “Үр дүнгийн платформ”-ыг нэвтрүүлэн, айл өрх бүрийг ногоон эрчим хүч үйлдвэрлэгч болгох сэргээгдэх эрчим хүчний реформыг эхлүүлээд байна.Ингэснээр бид уур амьсгал, ус, газар, бэлчээрийг том зургаар нь, нэгдмэл тогтолцоогоор харж, “Амлалтаас үйл хэрэгт” шилжих манлайллыг бодит үйлдлээр батлан харуулахыг зорьж байгаа юм.НҮБ-аас 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласан энэ үед Монгол Улс санаачлан “Тал нутгийн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг дэвшүүлж байна.Бэлчээрийн тогтвортой менежментийг санхүүжилттэй уялдуулах энэхүү хөтөлбөр нь зөвхөн Монголын бус, хуурай бүс нутгийн улс орнуудын парламентын хамтын бодлогын чиг баримжаа болох ёстой.Энэ удаагийн форумаар бид “Парламентын гишүүдэд зориулсан үйл ажиллагааны аргачлал”-ыг батлан гаргах бөгөөд энэ нь улс орнуудын хууль тогтоогчдын бодит ажилдаа хэрэгжүүлэх хамтын замын зураг болох учиртай” гэлээ.

 

Мурали Туммарукуди: Монгол Улс нүдэнд харагдаж, гарт баригдахуйц үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна

 

Дараа нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын (UNCCD) G20-ийн “Дэлхийн газрын санаачилга”-ын захирал Мурали Туммарукуди үг хэлэв.Тэрээр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улс өндөр түвшинд зохион байгуулж, энэхүү парламентын түвшний дээд хэмжээний чуулга, уулзалт өргөн хүрээнд болж буйг онцлон тэмдэглээд форумын үр дүнд парламентын шийдвэр гаргах түвшинд бодит үйл хэргийг амьдралд нэвтрүүлэх боломж бий болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн дэлхийн улс орнууд 2010-2022 оны хооронд 1.2 тэрбум гектар га газрыг нөхөн сэргээнэ гэсэн амлалт авсан хэдий ч одоогийн байдлаар 20 хувь буюу 200 сая га газрыг нөхөн сэргээгээд байгаа тул энэхүү дээд түвшний парламентын форумыг зохион байгуулж байна гэв. Эцэст нь УИХ шийдвэр гаргах түвшинд хийж, хэрэгжүүлэх олон асуудлууд байгааг Мурали Туммарукуди онцлоод гэхдээ Монгол Улс нүдэнд харагдаж, гарт баригдахуйц үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

 

Хэн юу хэлэв?

 

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:

-COP хурлын үр дүнг хоёр үзүүлэлтээр хэмжих ёстой. Нэгдүгээрт, хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалт босгосон бэ, хоёрдугаарт, хурлын үеэр эхлүүлсэн яриа хэлэлцээ, амлалтыг цаашид бодит төсөл болгосон уу гэдгээр нь авч үзэх ёстой. Өнөөдөр дэлхийн 23 улсын парламентын 25 гишүүн хүрэлцэн ирж, парламентын форум зохион байгуулж байна. Бусад улсын парламентын гишүүдтэй харилцан туршлага солилцоно.

 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:

-Банкууд нийлж усны төслүүдэд хөрөнгө оруулах "Цэнхэр бонд" босгосон. COP17 хурлын хүрээнд манай улс "Усны өдөр"-ийг тусгайлан хөтөлбөрт оруулж, хэлэлцэж байна. Усны асуудалд мөнгө босгох амархан. Харин геополитийн асуудал болохоороо гацчихдаг. Монгол Улс бол Азийн усны эх болсон нутаг.

 

УИХ-ын гишүүн Р.Сэддорж:

- Монгол Улс, тэр дундаа говийн бүс нутаг маань цөлжилт, газрын доройтол, ган, усны хомсдол зэрэг зовлонг туулж байгаа энэ үед ийм олон улсын санаачилга Монгол Улсад ирж, хамтын ажиллагааны боломжийг ярилцаж байгаа нь бидний хувьд давуу тал гэж харж байна.Ялангуяа Өмнөговийн онцлогт тохирсон газрын доройтлыг бууруулах, цөлжилтөөс сэргийлэх, гангийн эрсдэлийг урьдчилан бууруулах, байгаль орчныг нөхөн сэргээх чиглэлийн төсөл, хөтөлбөрүүдийг олон улсын хамтын ажиллагаа, техник технологи, санхүүжилтийн боломжтой холбох хэрэгтэй.Манай Улс энэхүү санаачилгад оролцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хоёр улсын Засгийн газар хоорондын түвшинд ярьж, ажил хэрэг болгох боломжийг цаашид судлах нь зүйтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 26. ЛХАГВА ГАРАГ. № 159 (7901)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) наймдугаар са

43 мин
С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж б

43 мин
Арменийн Ерөнхийлөгч асан Роберт Кочарян болон хүүг нь саатуулжээ

Арменийн Ерөнхийлөгч асан Роберт Кочарян болон түүний ууган хүү Седрак Кочарян нарыг ав

12 цаг 25 мин
СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

20 цаг 51 мин
COP17: Газрыг сэргээх амлалтыг хөрөнгө оруулалт болгох “Санхүүжилтийн өдөр”

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотноо най

Өчигдөр 06 цаг 00 мин
Р.Болд: Өрөөлд  төвөгтэй, өөртөө гай дуудсан хууль зөрчсөн хүмүүжилгүй үйлдлийг эх оронч гэхгүй нь лавтай

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Энхбаяр: “Мөнгөн мод”-ыг францын уран барималч бүтээсэн түүхэн улбаатай юм

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын зургаа дахь өдөр дэлхийн

Уржигдар 17 цаг 04 мин
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

Уржигдар 13 цаг 35 мин
О.Оюунзул: Хүүхдийн дээд ашиг сонирхол хуулиар баталгаажлаа

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Батбаяр: Засгийн газар бүсээ чангалъя гэвэл бүтцээ өөрчлөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Батбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин