Спикер эсэргүүний нэг болов

2014-05-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ө.СОНОР

Төрийн ордонд түмнийг гайхашруулсан улс төр өрнөж, илүү сартай хаврын хуйсагнуур өдрүүд үргэлжилж байна.  УИХ-ын гишүүдийн “давхар дээл”-ийг тайлах Засгийн газрын тухай хуулийн өөрчлөлтийг хэл амтай сар гаруй нухсан боловч юу ч биш болгож  хаялаа. Н.Алтанхуягийн танхимын 17 сайд нь бүгдээрээ  парламентын  гишүүн байгаа нь ажил үүргийн давхцал үүсгэж, Монгол Улсын хөгжилд тушаа болсон ариун бус явдал гэдгийг уг нь бүгдээр хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Тиймээс 2016 оны ээлжит  сонгуулийн дараагаас Ерөнхий сайдаас бусад танхимын  сайд нарыг чуулганы  танхимын гаднаас  томилъё гэж байв.  Гэвч  энэ хуулийн төсөл дээр сөрөг хүчин  МАН-нынхан  амжилттай тоглолт хийж, дээрээс нь АН-ын хэсэг нөхөд “нэрмээс” болгосоор өөх ч биш, булчирхай ч биш болголоо.  Бодлогын таван сайдыг  парламентаас томилдог  байх, дээрээс нь  хуулийг энэ зунаас хэрэгжүүлэх гэх мэт  болж  хувирсан энэ төсөл эцсийн хэлэл­цүүлэг дээрээ “унаж”, хууль  санаачлагч Ц.Элбэгдоржийн ширээ рүү буцав.

Ийнхүү өчигдөр өр­нөсөн улс төрөөс  нэгэн сонирхолтой зүйл ажиглагдсан нь УИХ-ын даргын өгсөн санал, хэлсэн үг нь  байлаа. Хурал­даанаа зохион бай­гуулах  үүрэгтэй спикер  Засгийн газрын тухай хуулийг  батлах эсэх  санал  хураахынхаа  өмнөхөн “Энэ хуулийг  их удаан хэлэлцлээ. Бат­ла­чихмаар байна. Гишүүд та бүхэн сайн бодож  үзээрэй” гэх мэтээр санал  хураалтын  дүнд  нөлөөлөхийг орол­дов. Тэгээд  АН-ын эсэргүү нэр авсан нө­гөө  дөрөв дээрээ нэмэгдэн, Р.Амаржаргал  гишүүнтэй хамт хуулийг  батлаж, Н.Алтанхуягийн танхимыг унагаах санал өгөв. Уг нь АН-ынхан ойрдоо зав муутай хуралдаж байр сууриа нэгтгэсэн гээд байсан. Эдийн засгийн хүнд байдлаас гарахын тулд засгаа  тогтвортой байл­гаж, дотроо эв нэгдэлтэй байхыг чухалчилж байгаа гэсэн ч УИХ-ын дарга нь  ажил  үүргийнхээ  хуваарьт байхгүй “пи-ар”-ын  ажил хийж, намынхаа эсрэг тоглож орхилоо.  Тэгээд дараа нь “Эцсийн хэлэлцүүлэгтээ унасан хуулийн төсөл өмнө нь байсангүй” гэж ярив.  АН-д  яг одоо бол эв нэгдэл хамгаас чухал  байгаа юм. Эдийн засгийн байдал нэгэнт  хүндэрсэн өнөөгийн нөхцөлд алсыг зөв харж, хэрхэн ажиллаж чадахаас 2016 онд тус намын мөхөл, сэхэл шийдэгдэнэ. Өөрөөр хэлбэл танхимаа  огцруулж, сандал суудал ярихаас илүү  гаднаас нэг ч  гэсэн валют олж  ирэх ажлыг нойр хоолгүй хийх  ёстой. Жирийн гишүүд нь байг гэхэд эрх  баригч намынх нь төрийн гурван  өндөрлөг нэг зүгт харахгүй бол АН “арчигдах” ажлаа л хийж байна гэсэн үг.

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21