Айсуй сонгуулийн чимээ: Орхон

2020-05-13
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.БАТСАЙХАН

Монгол Улс 1992 оноос хойш долоон удаа УИХ-ын сонгууль зохион байгуулжээ. Найм дахь удаагийн сонгууль удахгүй болно.  “Зууны мэдээ” сонин “Сонгууль-Анализ” булангаар аймаг бүрийн сонгуулийн өнгө, сонгогдсон түшээдийг он цагийн дарааллаар нь хүргэж байгаа. Энэ удаа Орхон аймгийн тойргуудыг онцолж байна. Тус аймаг сонгуулийн тогтолцооноос хамааран 2-3 гишүүн сонгож ирсэн. Он цагийн дарааллыг харахад аймгийн сонгогчид МАН-д давуу ялалт өгч байжээ. Гэхдээ бие даан нэр дэвшигчид энэ тойрогт илүү өрсөлдөж ирсэн байна.  Ийнхүү УИХ-ын долоон удаагийн сонгуулийн өрсөлдөөн Орхон аймагт хэрхэн өрнөснийг хүргэе.

1992 он: МАН /МАХН/ 

1992 оны анхны ардчилсан сонгууль томсгосон мажоритар хэлбэрээр зохион байгуулагдсан. Орхон аймгийн тойрогт МАН/МАХН/-аас нэр дэвшсэн Ж.Дэлгэрцэцэг, Ш.Чунаг нар олонхийн санал авч, анхны парламентын гишүүн болж байв.  

1996 он: АН

Тухайн оны сонгууль жижигсгэсэн мажоритар буюу нэг тойрог, нэг мандат хэлбэрээр явагдсан. 76 тойрогт таван нам, хоёр эвслээс 302 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчдын 92.1 хувь нь сонгуульд оролцжээ.  Орхон аймгийн сонгогчид энэ удаа АН-д итгэл үзүүлэв. УИХ-ын 55 дугаар тойрогт Л.Лувсан-Очир, 56 дугаар тойрогт Д.Энхтайван ялалт байгуулав. Тэдэнтэй Ж.Дэлгэрцэцэг, Д.Тогооч нар өрсөлдсөн юм. 1996 оны сонгуульд сонгогчдын 45.7 хувийн саналыг авсан АН УИХ-д 50 суудалтай, харин 39.9 хувийн санал авсан МАН 25 суудалтай болжээ.

2000 он: МАН

УИХ-ын гурав дахь удаагийн сонгууль явагдаж, 76 тойрогт 13 нам, гурван эвслээс 602 нэр дэвшигч өрсөлджээ. Жижигсгэсэн мажоритар буюу нэг тойрог, нэг мандат хэлбэрээр сонгууль явагдсан. Орхон аймгийн сонгогчид МАН-ын нэр дэвшигчдийг багаар нь сонгов. 55 дугаар тойрогт Ё.Баярсайхан, 56 дугаар тойрогт Ц.Ням-Осор нар ялалт байгуулав. Тэдэнтэй бусад намаас Д.Одхүү, Л.Энхтайван, Д.Сүхбаатар, Н.Энхтайванн нарын 17 хүн  нэр дэвшсэн юм.  Мөн Ц.Хүрэлбаатар, Х.Лувсаншарав нар бие дааж нэр дэвшсэн байдаг. 

2004 он: МАН

Сонгууль жижигсгэсэн мажоритар хэлбэрээр явагдсан. Орхон аймгийн сонгогчид энэ удаа дахин МАН-д итгэл үзүүлсэн. 55 дугаар тойрогт гол өрсөлдөөн  Ё.Баярсайхан, Ч.Ганбаатар нарын дунд болж,  МАН-ын гишүүн Ё.Баярсайхан олонхийн санал авав. Мөн 56 дугаар тойрогт МАН-ын гишүүн Г.Адъяа ялалт байгуулав. Монгол Улсын хэмжээнд нийт сонсогчийн 51.5 хувийн саналыг авсан МАН УИХ-д 72 суудалтай, харин 24.1 хувийн санал авсан АН нэг суудалтай парламент бүрдэж байсан билээ. 

2008 он: МАН, АН

Тухайн оны сонгуулиар аймгийн сонгогчид холимог сонголт хийсэн.  МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Д.Дамба-Очир,  АН-ын гишүүн Д.Одхүү нар  олонхийн санал авав. Тэдэнтэй Л.Бямбажаргал, Д.Оюунцэцэг, Г.Шархүү нар өрсөлдсөн юм. 

2012 он: МАН

УИХ-ын сонгууль анх удаа холимог системээр явагдсан. Тус сонгуулийн сурталчилгааны гол сэдэв нь авлигатай тэмцэх, уул уурхайгаас орж ирэх орлогын тэгш хуваарилалт зэрэг байв. Орхон аймагт МАН-аас нэр дэвшсэн  Д.Дамба-Очир, О.Содбилэг нар олонхийн санал авч байв. 

2016 он: МАН

МАН улс даяараа олонхи тойрогт ялалт байгуулсан. Харин Орхон аймгийн сонгогчид нэг тойрогтоо  МАХН-д олонхийн санал өгсөн юм. Орхон аймгийн 46  дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн О.Содбилэг ялалт байгуулсан. Түүнтэй АН-аас Д.Алтанхуяг, МАХН-аас Д.Оюунбат нар өрсөлдсөн байна. 47 дугаар тойрогт МАХН-аас өрсөлдөн О.Баасанхүү гишүүнээр сонгогдсон байдаг. Харин 48 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн  Д.Дамба-Очир сонгогдсон юм. Түүнтэй МАХН-аас Л.Ариунаа,  АН-аас Б.Мягмарсүрэн нар өрсөлдсөн юм. 

2020 он: 

Энэ удаагийн сонгууль 2008, 2012 онтой адил томсгосон тойргоор явагдана. Сонгуулийн санал авах хугацааг зургадугаар сарын 24-нд товлоод байна. Энэ долоо хоногт багтаж нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулах хуулийн заалттай.  Орхон аймагт “Та бидний эвсэл”-ээс “ТВ-9” телевизийн ТУЗ-ийн дарга, хуульч П.Баттөр,  2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан,  МАХН-ын дэд дарга С.Ганбаатар,  доктор Б.Хэрлэн нарын нэр яригдаж байна.  Хуульч П.Баттөрийн хувьд өнгөрсөн хугацаанд улс төр, хууль, эрх зүй тэр дундаа Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар телевизийн цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж олонд хүргэсэн байдаг.  Ер нь энэ жилийн сонгуулиар  Орхон аймагт залуучуудын дунд өрсөлдөөн болох төлөвтэй байна. МАН-ааc нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, ЗГХЭГ-ын дэд дарга асан Б.Бат-Эрдэнэ нар Орхон аймагт нэр дэвшиж магадгүй гэх яриа бий. Өмнө нь тус тойргоос сонгогдож байсан  Д.Дамба-Очирын хувьд ЖДҮХС-гийн зээлийн асуудлаас болж намынх нь удирдлагын зүгээс итгэл үзүүлэхгүй байх магадлалтай. Харин О.Содбилэг өөр тойрогт нэр дэвшинэ гэсэн яриа байгаа юм.  АН-аас  М.Батчимэг, Д.Батхуяг, Д.Өсөхбаярын нэр яригдаж байна. Өмнө нь Орхоны тойргоос сонгогдож байсан  О.Баасанхүүгийн хувьд АН-д элссэн ч гэлээ энэ удаа түүнд нам нь Орхоны тойргийг өгөхгүй гэсэн яриа байгаа юм. 

Эх сурвалж: www.polit.mn

orhonchuudaa gambaag gargaj bolohgvi shvv . enhbayrtai ni huuguud yavuulaarai.
Ааяа
Ганбаатараас өөр өлгөөд авчих юм алга. Ганбаатарт амжилт хүсье. ОюуТолгойн гэрээний булхайг Ганбаатар бүр эхнээс нь мөн ч их ярьсан. Даанч ганцаардаад яаж ч чадаагүй, луйварчин авилгачид санасандаа хүрсэн. Сонгогчдоос хамгийн эхний сонголт чинь Ганбаатар байгаасай гэж хүсье.
Д.Батбилэг гээд МАН-ын кадр бий дээ Хүүжгий
Хүрэлсүх минь ийм 2 хог явуулбал нүдээд явуулна шүү. Нямдорж бүүр хэрэггүй . ЖДҮЧИН КАЗИНОЧИН 2- ыг явуулах гэж арай бхгүй блгүй дээ
Бод
С.Ганбаатараас бусад нь ХОГ
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

7 цаг 2 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

22 цаг 20 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин