МАН-ын шинэ үеийнхний үнэн төрх

2020-05-12
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.ГАЛ

Ардын нам 100 жилийн босгон дээрээ үр могойнууддаа залгиулан бүтээсэн түүх, нийгэм дэх баялгаа үгүй хийх нөхцөл байдалд ороод байна. Ахмадуудаа зайлуулж шинэлэг залуу нам болох юм байх. Гэвч үнэндээ үе үеийн  хэлхээ, уламжлал шинэчлэл гэдгийг жинхэнэ утгаар нь харуулах боломж МАН-д л байгаа. 

Олон жил ачааны хүндийг үүрч өнөөдрийн энэ байр сууринд тэднийг авчирсан ахмадуудаа зайчлан өөрсдөө бүхний эзэн суухаар яаравчилж байгаа сурагтай. Бодит байдал дээр Ардын намд, цаашилбал улс орны ирээдүйд аюул тарих гол хүч хууччуулд нь биш шинэ үеийнхэнд нь оршиж байгаад хамаг учир байгаа юм. Системийн гажуудал болсон намын доторх “улаан хамгаалагчдын байгууллага” нь яван явсаар энэ цагт ирээд Ардын намыг өөрийг нь залгих үр могой болон хувирч байна. Зөвхөн үзэл суртлын нийгэмд л тохирон системдээ үйлчилж, намын залгамж халааг бэлдэж байсан бүтэц чөлөөт нийгэмд хамгийн их гай зовлонг авчрах карьерист сүрэг болон үржинэ гэдгийг өнөөгийн 60, 70 настнууд тухайн үед  даанч төсөөлөөгүй биз.  Тэдэнд анхнаасаа эрх мэдэлд хүрэх хязгааргүй их шунал байсан болохоос биш ямар ч үзэл санаа, ёс зүй гээч юм байгаагүй. Тиймээс ардчиллын хийгээд хүмүүнлэг ёсны үнэр ч үгүй тэр аймшигт сүрэг эрх мэдэлд яаж ийгээд хүрэх, эрх мэдэлд хүрснийхээ дараа өөрсдийн дураар нийгмийн баялгийг олзлон авч болох юм гэсэн ганцхан эрх ашгаар нэгдмэл цул болон өргөжсөөр өнөөг хүрсэн билээ. Хэдэн арван мянгаар тоологдох тэрхүү сүрэг өнөөдөр нийгэмд эхнээсээ цоройн гарч ирэн олз ашгийн төлөө хэрхэн уулгалан дайрч байгааг өнөөдөр бид харж байна. Энэ бол зөвхөн эхлэл нь юм. Энэ жишгээр гоё дүр төрх, түүх, зохион бүлэглэн нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж эрх мэдлийг авах гэсэн бүхэл бүтэн үеийнхэн өнөөдөр Монголын улс төрийн орчинд бий боллоо. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд өмнөх жилүүдтэй зүйрлэхээргүй олноороо хүч түрэн орж ирэх гэж буй энэ сүрэг нийгэмд ямар гай зовлон тарихыг төсөөлөхөд ч бэрх. Монгол төрийн түүхэнд урьд хожид дуулдаж байгаагүй төрийн албан хаагчдын үйлдсэн хүн амь, хүчин, хулгай дээрмийн хэргүүд үнэндээ хэнд хаяглагдаж байгааг олон түмэн харж л байгаа. Энэ бол гүтгэлэг биш бодит байдал юм. Монголчууд бид ямар үр тарина түүнийгээ хураана гэж хэдэн зуун жил ярьж ирсэн улс. 90-ээд оны эхэн үед гэмгүй мөрөөрөө сурч боловсорч, ажиллаж хөдөлмөрлөх гэсэн хүсэлтэй байсан залуу үеэ зориудаар улс төрийн зорилгоор хуарагнуулан цуглуулж, өөрсдийнхөө явцуу эрх ашигт үйлчлүүлж ирсэн буруу үйлийнх нь үр өнөөдөр ийнхүү хорт идээгээ савируулж эхэллээ. Өлсгөлөн үр могой эхийгээ идэж буй эмгэнэлт дуулийг их найрагч Б.Лхагвасүрэн гуай зүгээр ч нэг бичээгүй биз. Хойч үеэ буруу замаар будаа тээлгэн өсгөхийн гай зовлонг ёр билгийн аргаар дүрслэн үзүүлсэн гэж л бодогдоно. Ардын намын үр могойнуудын өлсгөлөн дүр төрхийг өнөөдөр бодитойгоор харж байна. Эрх мэдэлд шунасан тэд нийгэмд үе насны зөрчил гээч юмыг бодитойгоор илэрхийлж эхэллээ. Ахмад үеэ л бушуухан зайлуулчихвал өөрсдийнх нь ноёрхлын цаг ирнэ гэж итгэсэн тэд нэн тэргүүнд нам доторх ахмад үеэ илэрхий адлан хар хороо гээж, төр түших ид насандаа ирж буй ахмад үеэ тэд 50 гарав уу, үгүй юу л хөгшин хөвөөгөөр нь дуудан гоочилж байна. Уг нь дэлхийн практикт 50, 60 насныхан л голдуу парламентад суусан харагддаг. Хууль тогтоох байгууллагад амьдралын туршлага нийгмээ зөв чиглүүлэхэд ямар чухал үүрэгтэй гэдэг нь хүн төрөлхтний туулж ирсэн замналаар батлагдсан зүйл. Гэтэл манайд эсрэгээрээ оюутны ширээнээсээ гарав уу үгүй юу дарга болно, төр түшнэ гэсэн нөхдүүд хэл, амаа гозогнуулдаг нь хэвийн зүйл болжээ. Энэ буруу жишиг, гажуудлын гай зовлонг бид нийгмээрээ л амсах болно. Уг нь манай нийгэм зөв хандлагатай байсан бол залуу үеэ эрх мэдлийн төлөө улангассан өлсгөлөн могой болгон өсгөхийн оронд сурах насандаа сурч, ажиллах насандаа ажиллах хүсэл эрмэлзлээр төлөвшүүлэх байсан юм. Гэвч анхнаасаа мордохын хазгай болжээ. МАН энэ аюулаас гарах ганцхан зам нь намчингуудынхаа шахаанд оролгүй нийгэмд өөрийн гэсэн ажил мэргэжлийн болон нэр хүндийн капитал үүсгэсэн ид үеийнхнээр эгнээгээ тэлэн, эрүүл саруул хэсгүүд рүү үйл ажиллагаа, хамтын ажиллагааныхаа хүрээг тэлэх стратеги боловсруулах л байгаа юм. Үр могойнуудын шахалт, арга заль өнөөдөр төгсрөлийг олж нийгмийн бүх эд эсэд шургасан. Их ч хүчтэй, их ч хортой. У.Хүрэлсүхийг ямар ч шахалтад автахгүйгээр цэр нь цээжиндээ, бөөр нь бөгсөндөө байх эрэмбэ дарааллыг тогтоож чадах эсэхийг одоо харах цаг болжээ. Гэвч намчирхсан, намын үе давхарга үүсгэсэн гажуудал нь монгол улсын эх ашгийн эсрэг системчлэгдсэн учраас засагдаж залрагдана гэдэг юу л бол? У.Хүрэлсүх Монголын төлөөх суприм лидер үү, эрх ашгийн төлөөх хулхи хувьсгалч уу гэдгийг харах цаг боллоо.

Эх сурвалж: www.polit.mn

 

Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

1 цаг 49 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

1 цаг 49 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

1 цаг 49 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

19 цаг 2 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

21 цаг 12 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Өчигдөр 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

Уржигдар 09 цаг 48 мин
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй.

Уржигдар 06 цаг 00 мин
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эсэх асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Тодруулбал,  УИХ-ы

Уржигдар 06 цаг 00 мин