Айсуй сонгуулийн чимээ: Төв аймаг

2020-05-12
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.БАТСАЙХАН

 

УИХ-ын найм дахь удаагийн сонгууль болоход  сар гаруй хугацаа үлдээд байна. Энэ долоо хоногт нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулна. “Зууны мэдээ” сонин “Сонгууль-Анализ” булангаараа тойрог бүрийн  өнгө, сонгогдсон түшээдийг он цагийн дарааллаар нь хүргэж байгаа билээ.  Энэ удаа Төв аймгийн тойргуудыг онцоллоо.   Долоон удаагийн сонгууль болоход тус аймгийнхан МАН-д долоон удаа итгэл хүлээлгэсэн.  Аргагүй л  улаан тойрог юм.   Ийнхүү Төв  аймгийн долоон удаагийн сонгуулийн өрсөлдөөнийг тоймлон хүргэе. 

1992 он: МАН /МАХН/

 Анхны ардчилсан сонгууль томсгосон мажоритар хэлбэрээр зохион байгуулагдсан.   Төв аймгийн тойрогт  МАН/МАХН/-аас Ч.Дашдэмбэрэл, Б.Лхагвасүрэн,  М.Зэнээ  нар олонхийн санал авч анхны ардчилсан парламентын гишүүд болж байв.

1996 он: АН, МАН

Тухайн оны сонгууль жижигсгэсэн мажоритар буюу нэг тойрог, нэг мандат хэлбэрээр явагдсан.    Таван нам, хоёр эвслээс 302 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчдын 92.1 хувь нь сонгуульд оролцжээ. Төв аймагт энэ удаа дөрвөн мандаттай сонгууль болж, МАХН, АН-д ижил тэнцүү ялалт өгөв.   Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 35 дугаар тойрогт  АН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Д.Ганболд ялалт байгуулсан.  36 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн М.Зэнээ ялж,  гишүүн болсон.  УИХ-ын сонгуулийн 37 дугаар тойрогт МАН-аас өрсөлдсөн С.Гончиг олонхийн санал авсан байдаг.  Харин 38 дугаар тойрогт АН-аас нэр дэвшсэн  Ү.Наранцэцэг ялалт байгуулав. Тухайн онд иргэдийн 45.7 хувийн саналыг авсан АН УИХ-д 50 суудалтай, харин 39.9 хувийн санал авсан МАН 25 суудалтай парламент бүрдэж байв.

2000 он: МАН

УИХ-ын гурав дахь удаагийн сонгууль болж, 76 тойрогт 13 нам, гурван эвслээс 602 нэр дэвшигч өрсөлджээ. Жижигсгэсэн мажоритар буюу нэг тойрог, нэг мандат хэлбэрээр сонгууль явагдсан. Энэ удаа Төв аймгийн тойрогт хамгийн олон буюу дөрвөн мандат дээр нийт 27 нэр дэвшигч өрсөлдсөн байдаг.  35 дугаар тойрогт олонхийн саналыг МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн  Д.Дондог авсан. 36 дугаар  тойрогт  М.Зэнээ, 37 дугаар тойрогт  Ц.Өөлд, 38 дугаар тойрогт Н.Энхболд ялав. Төв аймгийнхан энэ онд МАН-ыг багаар нь сонгосон юм. Нийт сонсогчдын 51.5 хувийн саналыг авсан МАН УИХ-д 72 суудалтай, харин 24.1 хувийн санал авсан Ардчилсан нам нэг суудалтай парламент бүрдэж байсан билээ.

2004 он: МАН

Сонгууль жижигсгэсэн мажоритар хэлбэрээр явагдсан.  Төв аймгийн сонгогчид энэ оны сонгуулиар дахин МАН-д итгэл үзүүлэв.  35 дугаар тойрогт Д.Дондог,  Н.Батцэрэг,  Л.Сүхбат нар өрсөлдөж,  МАН-аас нэр дэвшсэн Д.Дондог ялалт байгуулсан байдаг.   36 дугаар тойрогт С.Батболд олонхийн санал авч анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан.  Түүнтэй Ш.Сүхбаатар, Ч.Оюунгэрэл нар өрсөлджээ. 37 дугаар тойрогт мөн МАН-аас нэр дэвшсэн Ц.Сүхбаатар ялалт байгуулсан. 38 дугаар тойрогт Н.Энхболд олонхийн санал авч, хоёр дахь удаагаа парламентад сонгогдсон юм.  Түүнтэй Ш.Түвдэндорж, Г.Тэмүүжин   нар өрсөлдөж байв.

2008 он: МАН

Төв аймаг аргагүй МАН-ын гэмээр тойрог ажээ.   Тухайн оны сонгуулиар мөн л МАН олонхийн санал авсан.  Тухайлбал,  МАН-аас нэр дэвшсэн С.Батболд,  Н.Энхболд, М.Энхболд,  Д.Дондог нар  олонхийн санал авсан юм.  Тэдэнтэй  Ш.Батцэцэг, Ш.Сүхбаатар, Х.Золжаргал, Ч.Оюунгэрэл нар өрсөлдсөн.  Сонгуулийн нийт дүнгээр сонгогчдын 43 хувийн саналыг авсан МАН авч, УИХ-д 45 суудалтай, харин 39.2 хувийн санал авсан  АН 28 суудалтайгаар парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэв.

2012 он: МАН

УИХ-ын сонгууль анх удаа холимог  системээр явагдсан.  Төв аймагт МАН-аас  нэр дэвшиж өрсөлдсөн С.Батболд, М.Энхболд  нар ялалт байгуулж УИХ-ын гишүүнээр сонгогдсон байна.

 2016 он: МАН

МАН улс даяараа олонхи тойрогт ялалт байгуулав.  Төв аймгийн тойргууд ч МАН-д  итгэл үзүүлсэн.  Төв аймгийн 28 дугаар тойрогт М.Энхболд, Б.Энхбайгаль,  Ц.Оюунсайхан нар өрсөлдөж,  М.Энхболд гишүүнээр сонгогдов.  29 дүгээр тойрогт   А.Сүхбат, Т.Энхсайхан, Б.Батсайхан өрсөлдөж,  А.Сүхбат олонхийн санал авсан.  Харин  30  дугаар тойрогт Н.Энхболд ялалт байгуулсан юм. Түүнтэй Д.Доржпүрэв, О.Буяннэмэх нар өрсөлдсөн билээ.

2020 он:

Энэ удаагийн сонгууль 2008, 2012 оныхтой адил томсгосон тойргоор явагдана. Сонгуулийн санал авах хугацааг зургадугаар сарын 24-нд товлоод байна.  Улс төрийн нам, эвслүүд энэ долоо хоногт  нэр дэвшигчдээ зарлах юм.  Харин бие даан нэр дэвшигчид тойргийн сонгогчдоосоо гарын үсэг цуглуулж эхэлсэн юм.  Төв аймагт “Та бидний эвсэл”-ээс МАХН-ын Төв аймаг дахь Мянгатын дарга О.Буяннэмэх  өрсөлдөнө.  Тэрээр 2016 оны сонгуулиар тус тойрогт нэр дэвшиж байсан туршлагатай.  МАН-аас М.Энхболд, Н.Энхболд, А.Сүхбат нар өрсөлдөх магадлалтай. Гэхдээ  зарим улстөрчийг нэр дэвшүүлэхгүй гэсэн яриа улс төрийн хүрээнд бий.  Харин АН-аас Төв аймагт Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэв, АН-ын генсек асан Ц.Туваан, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжингийн нэр яригдаж байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.12  МЯГМАР № 93 (6318)

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21