“Манай сум төмөр сүргийн аргаар айл өрхийг малжуулдаг”

2020-05-07
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Д.ЦЭРЭННАДМИД

 

Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг дарга Н.Мядагмаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Сайхан хаваржиж байна уу. Танай сумынхны хувьд хаваржилт хэр байгаа юм бол?

-Хамгийн дулаан өвөл болж өнгөрсөн. Одоо хаваржилт зарим сумыг бодоход харьцангуй тавтай гэж хэлж болох байх. Нийт малчин өрхийн 90 гаруй хувь нутагтаа өвөлжиж хаваржсан. Мал ид төллөх гуравдугаар сар, дөрөвдүгээр сарын эхээр цаг агаар тогтуун сайхан байлаа. Харин хаврын дунд үе салхи, шороотой өдрүүд үргэлжилж мал, малчид жаахан зутруу байх боллоо. Ер нь бол мал тарган орсон болохоор жилбэ сайтай, төл сайхан л байна. Одоо хур бороо орохгүй, зуншлага муу угталтай байх юм бол нүүдэл суудал болох янзтай байна.

-Та малчин өрхийн 90 гаруй хувь нутагтаа өвөлжсөн, хаваржиж байна гэлээ. Тэгэхээр цөөвтөр малчид алсын оторт явжээ дээ?

-За тиймээ. Дорноговь, Айраг, Алтанширээ сумын нутагт нүүж очсон цөөн өрх бий. Бас Баянцагааны нутагт гарын таван хуруунд багтах айлууд очсон. Одоо ч тэндээ л байна. Тэдгээр нутагт бэлчээрийн асуудал яригдаж зарим нь хөөлөө туулаа гэдэг.

-Сумын хэмжээнд бэлчээрийн хүрэлцээ ямар байдаг юм бэ?

-Уг нь өнгөрсөн жил зуншлага оройтсон ч газрын гарц муугүй. Бэлчээрийн даац  нутагтаа өвөлжих, хаваржих боломж байсан. Гэтэл баруунаас зүүн урагш чиглэсэн оторчид манай нутгаар дайрч өнгөрөхдөө бэлчээр муудахад нөлөөлсөн тал бий. Одоо ч гэсэн манай нутгийн хойд хэсгээр хавар орсон цасны чийгээр ногоо ургах өнгөтэй байгаа. Тийм газруудад зэргэлдээ Дэлгэрцогт, Сайнцагаан сумын малчид орж ирж бөөгнөрөл үүсгэх янзтай байна. Энэ нь дэлхийг хамарсан халдварт өвчин дэлгэрсэн энэ цагт сөрөг нөлөөтэй юм. Уг нь малчиддаа улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын үед ямар байдлаар ажиллахав гэсэн дэглэм журмыг сайн ойлгуулахыг хичээж л байна. Малчид ч төр, засгаас гаргасан шийдвэрийг сайн л хэрэгжүүлж байгаа юм шүү.

-Хаврын нэг гол ажил ноолуур бэлтгэл ямархуу явцтай байна вэ?

-Малчдын маань орлогын 70-80 хувийг бий болгодог ноолуурын ид үе болоод байна. Малчид ямаагаа самнаж дуусах шатандаа орлоо. Гэтэл Засгийн газраас ноолуурын үнийг 100 мянган төгрөгт хүргэнэ гэсэн амлалт хүлээлт үүсгэчихлээ. Ноолуураа бэлтгэчихлээ гэхэд борлуулах зах зээл нь хаагдмал юм шиг. Өнөөдөр  орон нутагт ноолуурын үнийн ханш тун тааруу байна. Сая Засгийн газраас энэ байдлыг харгалзсан бололтой ноолуурын нэг кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгохоор боллоо гэлээ. Энэ тухайд малчид ноолуураа хаана тушааж ямар бичиг баримтаар тэр урамшууллыг олж авах юм бол гэж гайхсан байдалтай. Дахиад хүлээлт бий болоод байна. Нээрээ ч өгнө, урамшуулна гэж байгаа нь сайхан хэрэг. Гагцхүү ямар журам баримтлах нь бүрхэг байна гэж малчид маань жаахан гайхаад байна л даа.

-Танай сумын нутагт уул уурхайн эрэл хайгуул, олборлолт гэж бараг байдаггүй юм уу даа?

-Тиймээ. Уул уурхайн талын эрэл хайгуул, ашиглалт хийж байгаа газаргүй гэдэг нь манай сумын нэг онцлог юм. Хайгуулын лицензтэй гурван газар бий. Түүний нэг Салхитын мөнгөний ордын маш бага нь хамаарагддаг. Бусад хоёр нь бараг цуцлагдчихсан даа. Сүүлийн 20 гаруй жил газрын баялаг ашиглах талын үйлдвэрлэл манай нутагт явагдаагүй. Үүний сайн тал нь мал сүрэг өссөн энэ цагт бэлчээрийн хомсдол үүсгээгүй гэж малчид талархаж байдаг. Муу тал нь уул уурхай гэдэг чинь орон нутгийн орлогыг нэмэгдүүлдэг бол манайд энэ талын орлого бараг байдаггүй юм. Ер нь бол нутгийнхаа хөрс шороонд юу байдаг бол гэдгийг мэдмээр, эрэл хайгуул хийлгэчихмээр санагддаг л даа. Гэхдээ бид аймгийнхаа хэмжээнд уул уурхайгүй сум болох зорилт дэвшүүлээд ажиллаж байдаг юм.

-Сум орноо хөгжүүлэх бүтээн байгуулалт хэр хийж байна даа?

-Би 2012 оноос хойш Засаг даргаар ажиллахдаа өөрөө бол чамгүй л ажлыг санасан хийсэн гэж хэлмээр санагддаг. Сүүлийн жилүүдэд 100 хүүхдийн цэцэрлэг, 320 хүүхдийн сургуулийн шинэ барилгатай боллоо. Сумын төвийн төдийгүй үйлчилгээний болон худалдаа зэрэг байгууллагуудыг нэгдсэн халаалтад холболоо. Энэ жил ОНХС-ийн хөрөнгөөр сумын төвийн гудамж талбайд гэрэлтүүлэг тавьлаа. Харин сумын ахмадууд, залуучуудын өргөөтэй болохоор төлөвлөсөн ч хөрөнгө нь шийдэгдээгүй хойшлоод байна.

-Танай сумын хувьд уул уурхайгүй, бас үйлдвэрлэлийн хөгжил тийм сайнгүй. Тэгэхээр мал л амьжиргааны гол эх үүсвэр юм байна л даа. Тиймээс МАА-н талд гол анхаарал хандаж байдаг бололтой юмаа даа.

-Тэгж хэлж болноо. Сүүлийн жилүүдэд мал нэлээд өслөө. Өнгөрсөн жил 279 мянган толгой мал тоолуулсан. Бод мал үүний цөөн хувийг эзэлдэг. Гол нь хонь, ямаа.

Нийт малын 40 гаруй хувь нь ямаа гэдэг сүргийн бүтцийн хувьд арай л хэтэрч байгаа. Мянгат малчин 80 гаруй болсон. Манай сум чинь 2000-аад оны эхэнд улсын хэмжээнд хамгийн олон мянгат малчинтай сум гэгдэж байсан юм. 2009-2010 оны өвлийн зуднаар манай сумын үхэр бараг дуусчихсан байсан. Харин бид сүүлийн жилүүдэд малчдаа үхэржүүлэх зөв бодлого барьж ажилласнаар үхэр нэлээд өссөн.

-Зөв бодлого гэлээ. Энэ тухайгаа жаахан тайлбарлаач?

-Төмөр сүргийн аргаар үхэржиж байна. Бид 2013 онд ОНХС-ийнхөө хөрөнгөөр Хэнтий аймгийн Биндэр сумаас 100 тугалтай үнээ авсан. Түүнийгээ малчдад цөөн цөөнөөр нь тарааж өгсөн. Тэгэхээр зүгээр өгөөд орхиогүй ээ. Нэг айлд гурван тугалтай үнээ өглөө гэхэд тэр айл хоёр жил уг үнээг тугаллуулаад төлөө өөрийн болгоод үнээг өөр айлд өгнө. Тэр айл мөн хоёр жил тугаллуулаад дараагийн айлд шилжүүлнэ. Үүнийг төмөр сүргийн арга гэж хэлээд байгаа юм. Охин тугал олон гарвал үхэржих явц улам түргэсч байгаа юм. Арваад жил болоход манай 160-аад өрх үхэртэй боллоо. Зарим айл арав гаруй үхэртэй болсон ч бий. Ер нь төмөр сүрэг гэдэг энэ арга манай сумаас гаралтай туршлага юм шүү. Манай сумын “Алаг-Өндөр” багт анх хонийг ийм төмөр сүргийн аргаар үржүүлж өрхүүдийг малжуулсан байдаг. Төмөр сүргийн 25-30 эм хонийг айлаас айлд дамжуулж төллүүлж төлөөр нь малгүй болон цөөн малтай өрх малчид тун удалгүй олон малтай болж байсан юм л даа. Одоо манай аймагт тэмээжүүлэх ажлыг энэ төмөр сүргийн аргаар төрийн бодлого болгон ажиллаж байгаа юм билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.7  ПҮРЭВ № 90 (6315)

 

Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Өчигдөр 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

Уржигдар 06 цаг 00 мин
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

Уржигдар 06 цаг 00 мин
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Уржигдар 06 цаг 00 мин
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12