“Давхар дээл” тайлах жүжиг эмгэнэлтэй төгслөө

2014-05-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛОР

МАН-аас болж “давхар дээл” тайлах хуулийн төсөл өчигдөр батлагдаж чадалгүй уналаа. МАН-ынхан давхар албан тушаалыг өөрчлөх, салгах гэсэн хуулийн төслийн үнэт зүйл, үзэл санааг улс төрийн шоу болгож харснаас Ерөнхийлөгчийн санаачилсан төсөл олонхийн дэмжлэг авч чадсангүй. Уг нь Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах энэ төслийн хэрэгжих хугацаа 2016 он гэдгийг МАН-ынхан 2014 он гэж өөрчлөөгүй байсан бол хууль батлагдах байлаа.  Хэрэв МАН-ынхан төслийг “төөрөгдүүлээгүй” бол давхар албан тушаалтнууд үгүй болж УИХ нь Засгийн газартаа хяналтаа тавьж ажиллах боломж нь бүрдэх байлаа. Харамсалтай нь, “давхар дээлт”-нүүдийг дан болгох ийм төсөл дахин УИХ-д орж ирэх нь цаг хугацааны хувьд тодорхойгүй үлдэж байна. Мэдээж “Өт биенд нь хүрэхэд атирдаг” гэдэгчлэн Монгол Улсад шинэчлэл, бүтээн байгуулалт өрнүүлэх том даалгавартай яваа Засгийн газрыг бүрдүүлэгч нам, эвслийн гишүүд өөрсдийгөө хамгаалахаар хуралдаандаа идэвхтэй иржээ. Урьд хожид бай­гаа­гүйгээр ирцээ бүрдүүлж. С.Одонтуяа гишүүн гадагшаа томилолтоор явж, Г.Уянга гишүүн өрөөндөө суусныг эс тооцвол энэ удаагийн хуралдаанд бүрэн бүрэлдэхүүнээрээ цугласан бөгөөд Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Ж.Энхбаяр нарын зургаан гишүүн хуулийн төсөлтэй холбоотой саналаа хэлсэн. Бие даагч гишүүдийн хувьд “Ерөнхийлөгчийн анх бичсэн төслийг та бүхэн шал өөр болголоо шүү дээ. Ерөнхий сайд нь ганцаараа парламентын дотор байна гээд байхад одоо бүр чиг үүргийн яамдыг нэмчихлээ. Үүнийгээ “давхар дээл” тайлчихлаа гэх үү. Хоёрын хооронд ийм төсөл батлаад хэрэггүй. Төгс хууль хэрэгтэй байна” гэсэн санал хэлж байсан юм. Эцэст нь, санал хураалтад 74 гишүүн оролцсоноос 35 нь хуулийн төслийг батлагдах ёстой гэсэн бол 39 нь татгалзсан. 35 гишүүнд  МАН-ын бүлгийн 26 гишүүнээс гадна УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Ж.Батзандан, Р.Бурмаа, М.Зоригт нар багтана. Дээрээс нь эвслийн Л.Цог, Ц.Оюунбаатар болоод бие даагч гишүүн Д.Батцогт, С.Ганбаатар нар багтсан байлаа. Ийнхүү хуулийн төсөл унасанд хуульч болоод улс төр судлаачид “МАН-ынхны санаачлагаар хуулийн хэрэгжих хугацааг өөрчилсөн нь энэ төслийг ямар ч үнэ цэнэгүй болгоход тус боллоо” гэсэн дүгнэлт хийж байсан юм. Санал хураалтын дараа “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Ж.Батзандан,  Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нарын байр суурийг сонирхлоо.

 

Ч.Өнөрбаяр: ЕРӨНХИЙЛӨГЧ ДАХИН ӨРГӨН БАРИХ БОЛОМЖГҮЙ

-Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл уначихлаа. Ерөнхийлөгч төслөө дахин өргөн барих боломжтой юу?

-Унасан төслийг санаачлагч нь дахин өргөн барих боломжгүй. Хуулиараа ийм юм.

-Тэгвэл хэн өргөн барих боломжтой вэ. Ерөнхийлөгч  ямар байр суурьтай байгаа бол?

-Энэ талаар ярих боломж алга. Гэхдээ төсөл унасан ч гишүүдэд төслийг дахин бичиж өргөн барих боломж бий.

 

Б.Болдбаатар: ХУРАЛ ТАСАЛДАГ ГИШҮҮНД ХАРИУЦЛАГА ТООЦОЖ БАЙГААГҮЙ

-Давхар албан тушаалыг өөрчлөх хуулийн төсөл хэлэлцэх үеэр гишүүдийн ирц маш сайн байлаа. Чуулганы нээлт, хаалтын үеэр л ийм байдаг шүү дээ?

-Улс оронд чухал хэрэгцээтэй хуулийн төсөл хэлэлцэх үед ирц өндөр байдаг шүү дээ. Төсвийн хууль, мөнгөний бодлого хэлэлцэх үеэр ирц сайн байдаг.

-Хуралдаа ирдэггүй гишүүд, сайд нарт ямар хариуцлага тооцдог вэ. Цалингаас нь хасах ч юм уу?

-Цалингаас нь хасдаг тогтолцоо байхгүй. Ёс зүйн дүрмийн дагуу асуудал яригдана.

-Хариуцлага тооцуулж байсан гишүүн бий юу?

-Байхгүй.

 

Н.Батцэрэг: ҮНДСЭН ХУУЛЬДАА ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЁСТОЙ

-УИХ-ын гишүүд ухаалаг төрийн төлөө явах нь зүйтэй. Гэхдээ өнөөдөр үүнийг шуурхай шийдвэрлэх хугацаа биш байна гэдэг дээр УИХ-ын гишүүдийн олонхи хариултаа өглөө. Одоогийн байгаа хууль эрхзүйн орчинд Үндсэн хуулиас эхтэйгээр УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүргийг давхар хаших боломжтой гэсэн заалт байдаг. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт ороогүй байхад жижиг, сажиг өөрчлөлт оруулах нь хэр зохимжтой байх вэ гэдгийг бодолцсон байх. “Давхар дээл”-ийн асуудал гэнэт өнөөдөр бий болсон зүйл биш. Парламентын үе үеийн бүрэн эрхийн хугацаанд байсан асуудал. 1998-1999 он, 2000 оноос хойш “давхар дээл”-тэй л байсан. Одоо биш Үндсэн хуульд өөрчлөлт орсны дараа энэ асуудлыг хэлэлцэх ёстой гэдэг дээр олонхи гишүүд санал нэгдлээ гэж харж байна. Цаашид Үндсэн хуульд заасан УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүргийг давхар хашиж болно гэсэн заалтад өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байна.

 

Ж.Батзандан: ОЛОНХИЙН ШИЙДВЭРИЙГ ХҮНДЭТГЭЖ БАЙНА

-Монгол Улсын түүхэнд УИХ эцсийн хэлэлцүүлгийнхээ шатанд байнгын хорооноос орж ирсэн хуулийн төслийг унагаж байсан түүх байхгүй гэж УИХ-ын дарга хэллээ. Засгийн газрын 17 сайд “давхар дээл”-тэйгээ байхаар үлдэж байх шиг байна. Бид давхар дээлийг тайлъя, “цэр нь цээжиндээ, бөөр нь бөгсөндөө байя” гэдэг саналаа УИХ-ын 30 гаруй гишүүд өг­сөн. Гэхдээ олонхийн шийд­вэрийг хүндэтгэж байна. Монгол Улсын Засаг­лалд нүүрлэсэн хям­ралыг арилгахын төлөө эцсээ хүртэл явна гэдгээ сонгогчид, иргэд түмэндээ хэлье.

 

Р.Бурмаа:  НАМААС ХӨӨХИЙГ ХЭН ДУРТАЙ НЬ ШИЙДДЭГ ЮМ БИШ

-Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төсөл ийнхүү уначихаж байгаа нь харамсалтай байна. УИХ-ын хэвийн үйл ажиллагаанд хяналт тавихад сөргөөр нөлөөлсөн байсан учраас энэхүү хуулийн төслийг анхнаас нь дэмжсэн. Ерөнхий сайд чиг үүргийн сайд нартайгаа үлдээд үлдсэн сайдынхаа асуудлыг долдугаар сар хүртэл шийдээд явж болох байсан. Гэтэл өнөөдөр та нар хар л даа. Сайд нар чуулганд суудаггүй атлаа өөрсдийн асуудлыг хэлэлцэхээр бүгдээрээ ирээд суучихсан байх жишээтэй. Энэ төслийг дэмжсэнтэй холбоотойгоор намайг намаас хөөх тухай яриа гарсан. Тэгвэл намаас хөөхийг хэн дурын хүн шийддэг юм биш. УИХ-ын гишүүийг намын удирдлагын дохио зангаа шийдвэрийг дагасангүй гээд миний бүрэн эрхэнд халдах гэж байгаа бол чадахгүй. Би төрийн сүл­дэн­дээ тангараг өргөсөн гишүүн хүн. Ард түмний төлөөллийг намын удирдлагууд сольж хольдог юм биш гэдгийг хатуу мэдэгдчихье” гэсэн юм. Ийнхүү “давхар дээл” тайлах хууль 2014 онд ч, 2016 онд ч хэрэгжихээргүй болж, сар гаруй үргэлжилсэн жүжиг эмгэнэлтэй төгсөв. Энэ хуралдааны дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг хэлэлцэх байсан ч АН-ынхан таван хоногийн завсарлага авлаа.

 

Дэлхийн хүний эрхийн төлөв байдал: Сошиал медиа ба хүний эрхэд учруулах хор хохирол

Эмнести Интернэшнл “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26” тайлангаа өнгөрсөн долоо хоногт танилцуулс

Уржигдар 16 цаг 16 мин
Элчин сайд А.Н. Евсиков Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н. Евсиков 2026 оны 4 дүгээр сарын 23-нд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав.

Уржигдар 13 цаг 26 мин
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулга

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Энхбаяр: Зөв лоббизм хийхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой

“Рояал” олон улсын их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд магистрантаар суралцаж буй оюутнуудад зо

Уржигдар 06 цаг 00 мин
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Бүгд найрамдах Казахстан Улс 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд ЗХУ-аас хамгийн сүүлд салж тусгаар

Уржигдар 06 цаг 00 мин
Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

2026-04-23
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

2026-04-23
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

2026-04-22
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

2026-04-22
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

2026-04-22