
Д.Гэрэл
АН-ын бүлгийнхэн өнгөрсөн шөнийн туршид Их Тэнгэрийн аманд хуралдсан сураг байна. Шалтгаан нь өнөөдрийн нэгдсэн чуулганаар УИХ болоод Засгийн газрын тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэнэ. Өнгөрсөн мягмар гаригт болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой гэдэгт олонхи гишүүн санал нэгдсэн юм. Ингэснээр Н.Алтанхуягийн Засгийн газрын зарим гишүүд ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн сайдын сэнтийгээс буух болж байгаа юм. Гэхдээ хууль эцэслэн батлагдах нь эргэлзээтэй байна. Учир нь АН-ын бүлгийн удирдлагууд урьд шөнийн туршид саналын зөрүүтэй байгаа гишүүддээ ойлгуулсан гэх сураг байгаа юм. Эх сурвалж: www.polit.mn