Х.Тэмүүжин: Шинэ хуулиар сэтгүүлчийг шийтгэхгүй

2014-05-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛОР

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өчигдөр УИХ-ын даргад Гэмт хэргийн тухай хуулийн төсөл болоод Зөрчлийн тухай хуулийн төслийг өргөн барилаа. Хуулийн төсөл болоод цаг үеийн асуудлаар зарим асуултад хариулт авлаа.

-Гэмт хэргийн хуулийн төсөл ямар онцлогтой вэ. Шоронжуулсан тогтолцоог халж чадах сайн хууль байж чадах уу?

-Монгол Улсын нийгмийн бүх харилцаа руу ордог гэр бүл, найз нөхөд, ажил, бизнес гээд бүх харилцаанд оруулж, үйл ажиллагааг зохицуулж, хариуцлагын тогтолцоог зохицуулдаг хоёр хуулийн төслийг өргөн барилаа. Өмнө нь бол Гэмт хэрэг, Зөрчлийн хууль гэж байгаагүй,  Эрүүгийн болон Захиргааны хариуцлагын тухай хууль гэж байлаа. Захиргааны хариуцлагын тухай хууль нь өмнөх социализмын үеийн захиргаагаар удирдаж, төрөөс иргэдийг хянахад зориулагдсан үзэл сурталтай хууль байсан. Эрүүгийн хууль нь маш их шүүмжлэл дагуулсан хууль байлаа. Энэ хуулиудын  хамгийн чухал үзэл санаа нь хуучин Эрүүгийн хууль тогтоомжоор залуучуудаа жижиг алдаан дээрээс ч дөрөөлөн шорон руу явуулдаг байсан. Тэгвэл шинэ хуулиар шоронжсон нөхцөл байдал бидний тооцоолсноор 40 хувь багасна. Одоогийн хууль тогтоомжоор баялаг бү­тээгч­дээ хорьдог, цагддаг, бизнесийн үйл ажиллагааг нь тасалдуулдаг байдал нь ажлын байрыг үгүй хийж, эдийн засгийн өсөлтөд нөлөөлдөг байсан бол шинэ хуулиар шинэ төрлийн албадлагын арга хэмжээ болон ялын шинэ төрөл орж ирж байгаа. Тиймээс бизнес эрхлэгчидтэй холбоотой асуудлыг цагдан хорихоос илүүтэйгээр эдийн засгийн өсөлт, баялаг бүтээгчид чухал үүрэгтэй гэдгийг харгалзан үзсэн. Мөн хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотойгоор сэтгүүлчдийн хардах эрхийг  эрүүдэн шүүдэг, гэмт хэрэг гэж үздэг бай­сан бол гүтгэлэг гэдэг заалт алга болж байгаа. Үүнээс гадна дээрхи хуулиудтай холбоотойгоор иргэнийг нийгэмшүүлэх ялын бодлого эерэг болж өөрчлөгдөж байгаа. Ял эсвэл албадлагын арга хэмжээ илүү их хүнийг цээрлүүлдэг, харлуулдаг агуулга шинжтэй байсан бол аливаа албадлага, ялын бодлого илүү иргэншүүлэх чиглэл рүүгээ явж байгаа. Гэх мэт олон том шинэтгэл хийгдэнэ. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

-Шинэчлэлийн ажил үргэлжилж байгаа ч таныг огцруулах асуудлыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү өргөн барьсан?

-Мэдээж шинэчлэлийн үйл явц хялбар хийгдэх ажил биш. Тэр дундаа хууль, хүчний гэж яригддаг, хаалттай, тусгай  хүчтэй арга хэрэгсэлтэй энэ байгууллагад шинэтгэл хийнэ гэдэг бол маш том сорилт, эсэргүүцэлтэй тулгардаг. Би санаа зовохгүй байгаа. Энэ бол байдаг л үзэгдэл шүү дээ. Зүүн европын орнуудад ийм үзэгдэл олноор гарч байсны  нэг нь Монголд тохиолдож байна. Энэ сорилтыг бид даваад гарах ёстой. Давж гарч байж шинэтгэлийн үйл явц өөрөө амжилттай, тасралтгүй үргэлжилнэ.

-Хууль зүйн салбарын шинэчлэлээс гадна, хувийн асуудалтай холбоотой мэдээллийг огцруулах үндэслэлд оруулсан байгаа шүү дээ?

-Үүнд удахгүй албан ёсоор тайлбар хийнэ. Одоогоор зарим зүйл хуулийн байгууллагад шалгагдаж байгаа, зарим нь шууд ил болгох бололцоогүй мэдээлэл учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.  Гэхдээ энэ өөрөө тусгай арга хэрэгслээр ажилладаг, хаалттай, дарх­лагдсан салбарт шинэт­гэл хийнэ гэдэг тэр арга хэрэгсэлд өртөх магадлал маш өндөр байдаг. Тиймээс энэ процесс үргэлжилж байна. Хэрэв та бүхэн тэвчээртэй хүлээж чадвал тодорхой хугацааны дараа бодит үнэн төрх өөрөө ил болно. Нөгөөтэйгүүр хов живийн эсвэл таамаг мэт зүйлээр хэн нэгнийг буруутган, гүтгэх боломж  Монголд багасч байгаа. Хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой нэг заалт орсон нь гүтгэлэг нь гэмт хэрэг биш болж байгаа гэж би өмнө нь хэлсэн. Үүний нөгөө талд сэтгүүлчид өөрсдөө захиалгат сэтгүүлзүйгээс ангид байх, мэргэжлийн ёс зүйд захирагдах өндөр хариуцлага ирж байгаа гэдгийг ойлгоно биз. Аливаа мэдээлэл баримттай, нотолгоотой, үнэнийг илэрхийлсэн байх нь зохистой байдаг. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд олон залуу намайг дэмжсэн. Мөн маш олон сэтгүүлч ямар ч захиалгагүйгээр итгэл үнэмшлээрээ дэмжсэн. Үг хэлэх эрх чөлөө нээлттэй байх нь яагаад ямар нэг дарангуйлал, хүчирхийллээс илүү үнэ цэнэтэй байдаг вэ гэдгийг 14 хоногийн хугацаанд харуулсан учраас миний итгэл үнэмшил хатуу, бат бэх байгаа. Намайг юу гэж хэлж, хардах, надад зориулж ямар үг хэлэх нь энэ нийгмийн асуудал. Гэхдээ үг хэлэх эрх чөлөөний төлөө хатуу зогсоно гэдэг бол Хууль зүйн сайдын хийх асуудал. 

 

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

12 цаг 46 мин
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

15 цаг 33 мин
Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

15 цаг 36 мин
"Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар босгоно "

Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар хамтдаа босгоно

15 цаг 47 мин
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

15 цаг 50 мин
Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

15 цаг 51 мин
Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

21 цаг 32 мин
Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

21 цаг 37 мин
"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчилнө

"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчлөх шаардлагатай байгааг Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдэгдэв.

Уржигдар 13 цаг 21 мин
Сэрэмжлүүлэг: Он гарсаар 50 хүн усны ослоор амь насаа алджээ

50 хүн (үүнээс 31 том хүн, 19 хүүхэд) амь насаа алдлаа

Уржигдар 13 цаг 16 мин