Цахим музей: ШОНХ ТАВАН ТОЛГОЙН ХҮН ЧУЛУУ

2020-03-25
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Монголын Үндэсний музей, Polit.mn сайт хамтран тус   музейн  сан хөмрөгт хадгалагдаж буй түүх, соёлын хосгүй үнэт үзмэрээс  дээжлэн цувралаар хүргэж байна. Уг цувралын өнөөдрийн дугаарт Монголын Эзэнт гүрний үеийн үнэт ховор дурсгалын нэг Шонх таван толгойн хүн чулуун хөшөөг толилуулж байна. Шонх таван толгойн хүн чулуу нь 1608 x 70 x 48 см хэмжээтэй, 800 кг  жинтэй.  Материалын хувьд цагаан гантигаар бүтээжээ.  Дорнод аймаг, Халх гол сум, Шонх таван толгойгоос олдсон бөгөөд  он цагийг   XIII-XIV зууны дурсгал гэж тогтоожээ. Хүн төрөлхтөн нэн эрт үеэс овог аймаг, төр улсын тэргүүн, цэргийн жанжин зэрэг алдар цуутнуудаа мөнхлөн хүн чулуу босгож, тэдний тахилын онгоны бүрэлдэхүүнд багтаасан байх нь олонтаа. Ийм хөшөө монгол нутгаас 70 гаруй олдсон. Монголын Эзэнт  гүрний үеийн чулуун урлалын ховор дурсгал хүн чулуу хөшөөд нь язгууртнуудын дүр төрх, хувцас заслыг нарийн дүрсэлсэн үнэт эх сурвалж болж байна. Манай нэрт эрдэмтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Д.Баяр дундад зууны монголчуудын хүн чулуудыг судлан тодорхойлж эртний угсаатан судлалын салбарт чухал хувь нэмэр оруулсан байдаг. Монголын Үндэсний музейн II давхарт буй энэхүү хүн чулуун хөшөөг 1999 онд Дорнод аймгийн Халх гол сумын нутаг Шонх таван толгой  хэмээх газраас тухайн үеийн ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Монголын Үндэсний Түүхийн музей, Соёлын өвийн төвийн мэргэжилтнүүд залж авчирсан түүхтэй. Учир нь Монгол Улсын  Засгийн газрын 51 дүгээр  тогтоолоор /1998.4.18/ “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, сэргээн засварлах үндэсний хөтөлбөр”-ийг батлан “...Дорнод аймаг. Халхгол сум. Шонх толгойн хүн чулуу 1998-1999. Соёлын өвийн төв. ШУА-ийн Түүхийн хүрээлэн Монголын үеийн хүн чулуунуудаас ганц бүтэн үлдсэн, хийц маш уран. Хуулбарыг хийж үлдээн, эхийг Монголын Үндэсний түүхийн музейд татан авах” хэмээн зааж уг ажлын хүрээнд Дорнын хязгаараас Монголын Эзэнт гүрний үеийн цорын  ганц бүтэн үлдсэн уг хөшөөг хадгалан хамгаалах, олон нийтэд таниулан музейн үзүүллэгт байрлуулсан түүхтэй. Хөшөөний дүрслэл нь  түшлэгтэй исэр сандалд заларч буй эр хүний дүрийг тун уран чадварлаг цоолборлон урласан, эвдэрч хэмхэрсэн зүйл бараг үгүй бүтэн сайнаараа байгаа нь тун онцлог юм. Зүүн гартаа урт иштэй цомбон хундага барьж, баруун гараа сандлын тохойвч дээр тавьжээ. Шанаархаг өргөн нүүр, жирэвгэр хөмсөг, жартгардуу том нүдтэй бөгөөд бөмбөгөр оройтой, зузаан хүрээтэй, оройдоо жинс, ардаа залаа бүхий дүгрэг малгай өмсч хоёр чихний араар багцалж боосон шибилгэр гэзэг унжуулжээ. Дээлийнхээ гадуур богино ханцуйтай урт хормойтой, хоёр ташаандаа оноо бүхий хувцас давхарлан өмссөн нь ганц өргөн эмжээртэй, зөв ташуу энгэртэй ба үүний хормой дотуур өмссөн дээлийнхээс арай богино болохыг тун бодитой илэрхийлжээ. Баруун ташаандаа мөлгөр булантай, зүүн ташаандаа дөрвөлжин хэлбэртэй хавтага зүүсэн нь онооны завсраар цухуйж харагдана. Хөлдөө шовгордуу хоншоортой, нимгэвтэр ултай гутал өмссөн нь хормойн дороос цухуйж сандлын доорх  тавцанд гишгэсэн байна. Сандлын хөл хоорондоо зөрөлдсөн ба уулзвар дээр нь цэцэг хэлбэрийн тав гаргаж түшлэгийн арыг цэцгэн хээгээр чимжээ. Анх бүтэн байхдаа дээл хувцасны цээжин хэсгээр битүү хээ угалзтай байсны бүдэг ором мэдэгдэх ба ерөөс энэ хөрөг хүний зүс царай, бие бялдрын хэмжээ харьцааг нарийн сайн илэрхийлж уран чадварлаг дүрслэгдсэнээрээ нэн онцгой. Энд дүрсэлсэн хувцас, гэзэг, эд юмс, сандал суудал зэрэг нь ХIII-ХIV зууны дурсгал болохыг гэрчилнэ /эх сурвалж: Ч.Амартүвшин, Монголын түүхийн толь/. Хөшөөнөө дүрсэлсэн дээл хувцас, үс гэзэг, исэр сандал зэрэг нь эдүгээ археологийн малтлагуудаар илрэн олдсоор байна. Ашигласан ном зохиол Баяр Д. Монголчуудын чулуун хөрөг. УБ., 1995. Викторова Л.Л. Монголы. Происхождение народа и истоки культуры. М., 1980. стр. 39-40. Мэнэс Г. К. Археологической характеристике северо-восточной и западной групп каменных статуи монгольского времени /XIII-XIV вв/ //Studia archaeologica. Тom. XV,Fasc. 8. УБ., 1995, стр.73-86. Сэр-Оджав Н. Археологические разведки в Восточном аймаке МНР в 1962 году //К вопросу древнейшей истории Монголии. Studia archaeologica. Тom. III, Fasc.10. УБ., 1964.

Эх сурвалж: http://nationalmuseum.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05