Х.Баттулга нам байгуулвал...

2014-04-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ө.СОНОР

АН ойрдоо ороо бусгаа байна. Ядаж байхад яр гэдэг нь тус намд тохиогоод байгаа бололтой.

Ерөнхийлөгчийн  УИХ-д оруулж ирсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл Н.Алтанхуягийн засгийг  задлахдаа тулаад байгааг хаа сайгүй ярьж байна. Мэдээж сөрөг хүчин МАН-ын зүгээс энэ яриаг хүчтэй тарааж байгаа болов уу. Гэвч цагаа тулахад холын дайснаас ойрын нөхөд гай болдог шиг сайд нарын “давхар дээл”-ийг энэ зунаас тайлъя гэж намынхаа эсрэг санал өгч эсэргүүгээр тодорсон Х.Баттулга, Р.Бурмаа, Ж.Батзандан, М.Зоригт нар бөөн асуудал дэгдээж мэдэхээр байна.

УИХ-ын гишүүд  сайдын албыг давхар хашихгүй байх хуулийг ирэх 2016 оны сонгуулийн дараагаас мөрдье  гэсэн хуулийн өөрчлөлтийг өчигдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дахин хэлэлцэж  эцсийн хэлэлцүүлэг явуулав. Хуралдаанд Н.Алтанхуяг Ерөнхий сайд өөрөө оролцож “Бүгдээрээ 16 оноос хуулиа хэрэгжүүлье” хэмээн бараг л  гуйсан боловч  өнөөх “эсэргүү” Р.Бурмаа, Ж.Батзандан хоёр гүрийсээр байгаад 2014 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр нь авч үлдэж  чадлаа. 

Энэ үйл явдалтай  зэрэгцэн намынхаа эсрэг санал өгч чаддаг  айхтар дөрвөн нөхрийн тухай яриа улам их түгэв. Нэгэнт асуудал өөрөөр эргэхдээ тулвал  тэднийг намаас хөөнө гэдгийг бүлгийн дэд дарга С.Одонтуяа зарлачихсан. Үүнээс хөврөөд “Женко” Х.Баттулга АН-аас гарч нам байгуулна гэх “бор шувуу” өндрөө авчээ. Мэдээж намынх нь нэр тодорхой, МОАХ байх гэнэ. Цаашлаад хөөгдөх, зайлуулагдах дээрээ тулаад буй Ж.Батзандан шинэ намын генсек нь болно, Р.Бурмаа бас нэг удирлага нь байна гэх томилгоонуудыг ярьж эхэлж. Эдгээр нь цуу яриа байж болох ч өнөөгийн нөхцөл байдалд биелэх боломж бас бий. Тэгээд ч уржигдар бүтэн өдөржин хуралдсан бүлгийн хурлын үеэр Х.Баттулга Н.Алтанхуягтай ширүүхэн “үзэлцсэн”  гэнэ. Намаас хөөх ярианаас эхлээд Х.Тэмүү­жингийн асуудлаар үргэлжилж газар авсан юм байх.

Нөгөө талаар Х.Баттулга нам байгуулна гээд зүтгэвэл чадах хүн. Гэтэл нөхцөл  байдлаа бодох юм бол АН-д одоо эв нэгдэл туйлаас чухал. Хэрэв тус нам доторх хагарал энэ мэт үргэлжилж, Х.Баттулга хэдэн нөхдийн хамт үнэхээр МОАХ болж “тасарвал” АН 2016 оны сүйрлээ дуудсантай ялгаагүй. 2000 оны сонгуулиар одоогийн МАН тухайн үеийн МАХН үнэмлэхүй ялалт байгуулж байсныг уншигчид  мартаагүй.  Шалтгаан нь тун энгийн байсан. Тухайн үед МАН мундагтаа ялчихаагүй, товчхондоо бол 1996 оны сонгуульд ялсан Ардчилсан холбоо эвсэл дотроо бужигнаж, дөрвөн Засгийн газрын нүүр үзээд улмаар хоёр хуваагдан сонгуульд орсноос л болсон. Албан тушаалаас болж үймсэн ардчилагчид өрсөлдөгчдөө ялалт бэлэглээд өөрсдөө хоосон хоцорсон хар түүх хуучраагүй. Ийм байхад  бараан түүхийг давтаж хэрэв АН хуваагдвал МАН-д  маш том “бэлэг” болно гэсэн үг. АН анхнаасаа дотоод эв нэгдлээрээ МАН-аас дутуу  явж  ирсэн. Түүнийгээ манай нам  дотоод ардчилалтай, хувь хүний үзэл  бодлыг  хүндэтгэдэг хэмээн тайлбарладаг байлаа. Харин одоо дөрвөн гишүүнээ намын эсрэг санал өгсөн гэдгээр нь хөөх, туух тухай ярьж, өнөөхдөө  өөрсдөө орооцолдож эхэллээ.  Х.Баттулга нам байгуулна гэдэг АН-д аюулын дохио. Тиймээс эртхэн хэл амаа  ололцож засгаа ч, намаа ч аварсан нь дээр байх.

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21