МАН-ын дарга М.Энхболд хаачив?

2014-04-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ДАМДИН-ОЧИР

Монголын улс төр тун “сонирхолтой” өрнөж байна. Хаврын синдром хаа сайгүй үргэлжилж, улс төрийн намууд том жижиггүй хөдөлгөөнд оржээ.

Өнөөдөр АН “Шударга ёс” эвсэл засаг барьж, МАН сөрөг хүчин болоод байгаа.

  Сөрөг хүчин ч сүүлийн үед сүрхий ажиллаж буй. Тэд АН, ялангуяа Засгийн газрын эсрэг гэж болох хэд хэдэн “тоглолт”-ыг хийсэн. Ингэхдээ МАН гудамжны улс төрөө ч, төрийн ордон дахь элдэв операциа ч ганц л хүний нүүрээр хийх аж. Тодруулж хэлбэл МАН-ыг УИХ дахь бүлгийн дарга С.Бямбацогт нь төлөөлдөг болов. Харин энэ намын дарга М.Энхболдын сураг ч алга.  Хажуудах экс дарга Ө.Энхтүвшинтэйгээ “буу халж” суусаар нэгдсэн хуралдааныг дуусгах нь энүүхэнд. Тэрээр Их хурлын чуулганы хуралдаанд хааяа нэг суухдаа ч намаа төлөөлөн дуугарна гэж үгүй. Төв талбай дээр жагсаал хийсэн ч намын дарга М.Энхболд үзэгдэнэ гэж үгүй.

Гэхдээ С.Бямбацог­тын дуугарч хийж буй “улстөр”  бүрийнх нь автор мэдээж намын дарга М.Энхболд. Гэхдээ тэр С.Бямбацогтоор бамбай хийж намынхаа энэ хаврын улстөрийг хийнэ гэж төлөвлөсөн бололтой юм.

Бүх зүйл нь М.Энхболдын санаснаар болж эрх баригч АН-ын бай нь бүлгийн дарга С.Бямбацогт болов. Өөрөөр хэлбэл АН-ынхан МАН-ын дайралтын хариуд зөвхөн С.Бямбацогтыг онилон түүн рүү чиглэсэн довтолгооны PR болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зөвхөн түүнд зориулсан нийтлэлийг цацах аж.

Тиймээс учир мэдэх хүмүүс, улс төрийн хүрээнийхэн МАН-ын дарга М.Энхболд нь С.Бямбацогт гэдэг “хөшиг”-ний ард нуугдах болсны шалтгаан олон бий. Ер нь М.Энхболд намын даргын хувьд ч С.Бямбацогт шиг дуугарч чадахгүй. Дуу гаргахгүй байх олон шалтгаан түүнд бий гэж байна. Уг нь М.Энхболд МАН-ын даргын хувьд галын шугам дээр ажиллаж, энэ намын “микрофон” нь байх учиртай сан.

Нээрэн, МАН-ын дарга М.Энхболд хаачив?

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21