Зүрхний төрөлхийн цоорхойтой хүүхдүүдийг Монголд эмчлэх боломжгүй байна гэв

2020-03-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д энэ сарын 09-нд ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж буй зүрхний төрөлхийн гажигтай, зүрхний цоорхойтой хүүхдүүдийн ээжүүд коронавирусын улмаас хүүхдүүд нь гадны улс оронд хагалгаанд орох боломжгүй болсон талаар мэдээлэл хийсэн юм.  Орон нутгаас ирж, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд сар гаруй хэвтэн эмчлүүлж буй эдгээр хүүхдүүд нь бүгд зүрхний төрөлхийн гажигтай, ховдол хоорондын цоорхойтой, Монголд эмчлэгдэх боломжгүй гэсэн оноштой байгаа аж.  Энэ удаагийн хуралд нэг настай Т.Бэлэгт хүүгийн ээж, В. Урантуяа, 10 сартай Б.Аззаяа  охины ээж М.Янжиндулам нар оролцсон юм.

В.Урантуяа: Энэтхэгт хагалгаанд ороход 60-70 сая төгрөг шаардлагатай байна

 -Миний хүү Т.Билэгт 2019 оны хоёрдугаар сарын 19-ны өдөр хоёр ихэр хүүгийн нэг болж мэндэлсэн. Хүү минь төрөлхийн зүрхний дөрвөлсөн гажигтай төрсөн. Тодруулбал, гол судас баруун ховдлоос гарсан, ховдол хоорондын таславч 0.7 см, уушгины артерийн судас нарийн гэсэн оноштойгоор Монголд эмчлэгдэх боломжгүй байна. Одоогоор Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-д Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Хүүгийн минь биеийн байдал маш хүнд байна. Бид 2020 оны хоёрдугаар сарын 04-нд БНХАУ-ын Хөх хотод хагалгаанд орох төлөвлөгөөтэй байсан боловч дэлхий даяар тархаж буй коронавирусын халдвар гарч хөл хорио тогтоосны улмаас эмчилгээнд явах боломжгүй болоод байна. Иймд бидэнтэй адил шалтгаантай олон хүүхдийн асуудлыг холбогдох байгууллагууд нь нааштайгаар шийдвэрлэж өгөөсэй гэж хүсч байна. ЭХЭМҮТ-д яг ийм оноштойгоор хэвтэн эмчлүүлж буй олон хүүхэд байна. Мөн бидний хувьд, Турк юм уу Энэтхэг улс руу хагалгаанд орох хүсэлтэй байгаа боловч хагалгааны зардал өндөр, дунджаар 60-70 сая төгрөг хэрэг болж байгаа тул хөдөө орон нутгийн иргэд бидний хувьд санхүүгийн бэрхшээлтэй тулгарч байна. Тиймээс мөн сайхан сэтгэлт ард түмэндээ хандаж, бидэнд туслаач хэмээн гуйж байна. Бяцхан хүүгийнхээ зүрхийг аврахад туслаач” гэсэн юм.

Хүү Т.Бэлэгт 1 настай. Ээж В.Урантуяа. Утас: 80805061

Хандивын данс: ХААН БАНК 5052016162

М.Янжиндулам: Охины маань биеийн байдал одоо маш хүнд байна -Миний охин Б.Аззаяа 2019 оны дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн, одоо 10 сартай. Охин маань мөн төрөлхийн зүрхний дөрвөлсөн гажиг, ховдол хоорондын цоорхой 0.8 см, том цоорхойтой. Тосгуур хоорондын таславч зуйван, цонх хаагдаагүй, зүүн ховдол томорсон, уушгины артерын даралттай, зүрх нь томорсон, гол судас нарийсалтэй гэсэн оноштойгоор мөн Монголд эмчлэгдэх боломжгүй байна. Одоогоор Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд /ЭХЭМҮТ/-д Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Охины маань биеийн байдал одоо маш хүнд байна. Монголд эмчлэгдэх боломжгүй гэсэн учраас мөн гадагшаа явж хагалгаанд орох боломжийг л ганц найдвар гэж бодож байна. БНХАУ-ын Бээжин хотын эмч нар ирж, Улсын гуравдугаар төв эмнэлэгт хагалгаа хийх байсан боловч коронавирусын тархалтын улмаас энэ хагалгаа хийгдэх боломжгүй болсон. Тиймээс гадны улс орон руу хагалгаанд явж, үр хүүхдийнхээ амь насыг аврахсан гэж бодож хичээж байна. Энэтхэг, Турк улсын аль нэгэн рүү явж хагалгаа хийлгэх боломжтой байгаа боловч хөдөөгийн улс бидэнд санхүү мөнгөний хувьд хүндрэлтэй тусч байна. Иймд ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж буй эдгээр нялх нярай хүүхдүүдэд мэдэх чадах бүхнээрээ туслаач гэж гуйж байна. Мөн сайхан сэтгэлт ард түмэн минь бидэнд хандивын аян зохион байгуулж өгч тус болооч. Хүн болох гээд гараад ирсэн охины минь амь насыг авраач гэж гуйж байна. Эцэг эхчүүд бид хаана хэнд хандахаа мэдэхгүй хэвлэлийнхэнд хандаж, тусламж гуйж байна...гэв.

Охин Б.Аззаяа, 10 сартай. Ээж М.Янжиндулам, Утас: 85315685

Хандивын данс: 5088158628

Эх сурвалж: www.polit.mn
2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

УИХ-ын Байнгын хороод өчигдөр төсвийн тодотгол, төсвийн хүрээний мэдэгдэл болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулах өөрчлөлтийг хэ

Уржигдар 06 цаг 00 мин
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы эргэн тойронд

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо есдүгээр сарын 8-нд албан ёсоор нээлтээ хийсэн. Чуулганы

Уржигдар 06 цаг 00 мин
З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

Засгийн газраас 2027 онд Оюутолгой компаниас гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авч, улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцож,

Уржигдар 06 цаг 00 мин
Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

Хятадын дарга Ши Жиньпин худалдааны маргаан болон геополитикийн зө

2026-09-24
2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хоёр ч байнгын хороон

2026-09-24
"..."Эрэл"-ийн Б.Эрдэнэбат цайчихжээ" гээд 174 тэрбумын өрийг нь өршөөж цайруулах уу?!

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат гэж цагтаа улс төр, бизнест нөлөөллөө тогтоож Монгол Улсад “хаант ул

2026-09-24
Узбекистан шатрын олон улсын тэмцээнд түрүүлсэн тамирчныг 200 мянган доллараар шагнана

Узбекистаны шатарчид олон улсын тэмцээнд түрүүлсэн тохиолдолд 200 мянган ам.доллар хүртэлх

2026-09-23
Сингапур: Автобусанд чанга хөгжим тавьж, суудал дээр хөлөө тавивал торгуулна

Сингапурт нийтийн тээврийн автобусанд зорчигчдын зохисгүй үйлдлийг хязгаарлах шинэ журам өнөөдрөөс буюу есдүгээр сарын 23-наас хэрэгжиж эхэлж байна.

2026-09-23
Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

2026-09-23