
Д.Гэрэл
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хуулийн төсөл шагайгаад унтаж амрах ч завгүй яваа бололтой. Тэрээр саяхан Төрийн ордны “Иргэний танхим”-д Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр нойроо дийлэлгүй унтаж орхижээ. Үүнийг нь гэрчлэх дүрс бичлэг өнгөрсөн өдрүүдийн туршид телевизээр цацагдаж байна лээ. Уг нь иргэдийн аж амьдралыг сайжруулна гээд сонсогдсон түшээд маань хурал зөвөлгөөн дээр унтаж биш ярьж, хэлэлцэж суух учиртай юмсан.
Эх сурвалж: www.polit.mn