МАН ард түмнээ бодох нь, чоно хонийг хайрлахтай ижил

2014-04-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ө.Сонор

100 дөхөх  жилийн түүхтэй гэж, түүгээрээ хааяа онгирч үздэг  МАН-ын байдал  өдгөө ч ороо бусгаа  хэвээр байна. Сүүлийн 20 гаруй  жил засаглалаас бууж байгаагүй тэд сөрөг хүчин болоод  хоёр жилийн  нүүр  үзсэн ч цагийн байдлыг үнэлэхдээ тааруу хэвээр байгаа юм. Яг үнэндээ  М.Энхболд намын дарга болсноос хойшх хугацаанд 2016 оны зун ялалт байгуулчих болов уу  гэж найдахаар дорвитой шинэчлэл, ажил хийсэн гэхэд хэцүү. Намын дарга нь  хийж буй ажлынхаа  тухайд “Бид намынхаа үйл ажиллагааны үндсэн чиглэлийг иргэд сонгогчдынхоо амьдрал дунд орж тэдний санаа бодлыг сонсож, хүн бүрт хүрч ажиллахын төлөө өмнөхөөсөө илүү нээлттэй, эргэх холбоо сайтай, хурдтай болгохоор зорьж олон ажлууд хийж байна. Энэ хугацаанд Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга болон нарийн бичгийн дарга нараас гадна УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд 21 аймаг, 330 сум, 9 дүүрэг 152 хороодод 2-3 удаа очиж ажиллаад байна”  хэмээн саяхан ярьсан байна лээ. Үнэхээр ард түмний амьдралыг үнэнээр нь мэдэрч өнгөрсөн алдаануудаа ухаарч  байгаа бол сайн хэрэг. Гэвч тэдний хийж буй улс төрөөс  харахад өмнө нь ярьдаг байснаа  л давтаж байгаа харагдах. Тэдний  хамгийн сүүлийн улс төрийн тактик сайд нарын “давхар дээл”-ийг энэ зунаас тайлуулах байлаа. “Давхар дээл” улс орны хөгжилд саад  болж байна, ард түмний төлөө бушуу тайл хэмээн тэд дуу нэгтэй хашгирч, Чингисийн талбайд жагсч, монгол дээлний үзүүлбэр үзүүлэв. Өнгөн дээрээ ард түмнийг бодож байгаа мэт энэ үйлдэл нь цаад санаагаараа  өөрсдийн  эрх  ашгийн төлөө гэдэг нь  харагдаад л  байх.  

Сайд нарын “давхар дээл”-ийн  тухай уг нь аль эрт  томилогдсоных нь дараа  л  ярих ёстой  байсан юм. Бүх зүйл болж өнгөрсөн хойно  ийнхүү  улс төр хийж  байгаа МАН-ыг ард  түмнийхээ төлөө  сөрөг хүчин гэдэгт итгэх нь чоно хонийг хайрлахтай ижил. Монгол орныг баян  ядуугийн хэт их  хуваагдалд  оруулсан МАН-ын  удирлагууд нэгэн цагт намаа  ялалтанд хүргэж, авч явж байсан хамтран зүтгэгч Н.Энхбаярыгаа  түгжилдсээр байгаад л  шоронд хийчихдэг  л  хүмүүс. Цагийн байдлын бодит үнэлгээгээр “МАН ард түмний төлөө”  гэдэг нь онигоо  шиг л  сонсогдоод байгаа юм. Гэвч дараагийн сонгууль хүртэл цаг  бас байна. Энэ хугацаанд толгой сайтай PR-чин олохгүй л  бол тэд дахин арчигдана. Хором мөч  бүрийг алдалгүй, ухаалаг ажиллахгүй бол АН аймшигтай алдаа  хийдэггүй л юм бол тэдэнд боломж  бий гэж үү. МАН-ын манантэй  нэрийг цэвэрлэхэд мөн ч  их ажил хийх хэрэгтэй  дээ.   

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

12 цаг 48 мин
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

15 цаг 35 мин
Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

15 цаг 38 мин
"Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар босгоно "

Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар хамтдаа босгоно

15 цаг 49 мин
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

15 цаг 51 мин
Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

15 цаг 53 мин
Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

21 цаг 34 мин
Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

21 цаг 39 мин
"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчилнө

"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчлөх шаардлагатай байгааг Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдэгдэв.

Уржигдар 13 цаг 21 мин
Сэрэмжлүүлэг: Он гарсаар 50 хүн усны ослоор амь насаа алджээ

50 хүн (үүнээс 31 том хүн, 19 хүүхэд) амь насаа алдлаа

Уржигдар 13 цаг 16 мин