АТГ-ын “эрх хүүхэд” хөрөнгөө бас л нуучихаж

2014-04-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Албан тушаалтнуудын 2013 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ олон нийтэд ил болгоод байна. Ард түмэн бид төрийн түшээдийнхээ хөрөнгийг сонсож , гайхан бишрээд л. Сүүлийн хэд хоногт сүрхий л юм болж байна.

Харин Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын мэдүүлсэн хөрөнгө байгаагаасаа хамаагүй бага гарчээ. Хэдхэн хоногийн өмнө дөө, Д.Сугараас АТГ-ын мөрдөн байцаагч асуугаад л, мань эр хариулаад л... Нэлээн л эд хөрөнгө илрүүлчих шиг болсон. Гэтэл АТГ яг зарлахдаа Д.Сугарын хамаг хөрөнгийг “нуугаад” зарлачихсан нь анхаарал татав.

2013 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт Д.Сугар өөрийнхөө жилийн орлогыг 14 сая 735 мянга, гэр бүлийнхийгээ дөрвөн сая 800 мянга гэж бичжээ. 600 сая төгрөгийн ганцхан орон сууцтай, 170 саяар үнэлэгддэг Lexus-570, Nissan Murano гэсэн хоёр автомашинтай гэсэн байна. Мөн 100 саяын үнэтэй дөрвөн адуутай ажээ. Түүнчлэн 20 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 33 сая 187 мянган төгрөгийн  хадгаламжтай юм байна. Өргүй, харин авлагатай. Цэдэнсодном, Дамдиндорж, Ганхуяг, Тогоо, Алтанцэцэг нар Д.Сугарт 35 сая төгрөгийн өртэй гэнэ.

Д.Сугар “Ай даблю Эн” ХК, “Даблю даблю” ХК-д хувьтай. Бас 920 м.кв газар эзэмшдэг. Компанийн хувьцаа, газар хоёроо үнэлээгүй байна.

Тэрээр хөрөнгө орлогын ийм л мэдүүлгийг АТГ-т өгч, нөгөөдүүл нь олон нийтэд ингэж зарлаж байна.

Харин эх сурвалж, хэвлэлүүдээр яваад байгаа мэдээлэл бол арай өөр байгаа. Д.Сугар АТГ-ын зарласнаас хамаагүй их хөрөнгөтэй гэх мэдээллүүд байдаг.

Тухайлбал, Д.Сугарын 600 саяын үнэтэй гэчихээд м.кв-ыг нь бичээгүй орон сууц нь Баянзүрх дүүрэгт байдаг “Алтан тэвш” хороолол дахь 272 м.кв байр нь бололтой юм. Харин Японд ч билүү, Солонгост билүү өндөр үнээр авсан орон сууцных нь тухай энд алга. Хонгконгийн “Эйч Си Би Эс” банкны оффшор дансан дахь мөнгөө мэдүүлээгүй.

Энэ мэтчилэнгээр Д.Сугарын мэдүүлэгт анхаарал татсан зүйл нэлээд байна.

Хамгийн сонирхолтой нэг юм бий. Өнгөрсөн онд Д.Сугарынх гэдэг айлын бүх орлого нь ердөө л 19 сая 535 мянга байжээ. Д.Сугар шиг олон байшинтай, газартай, компанитай, машинтай хүн энэ мөнгөөр амьдрах уу, та минь. Жилийн бүх орлого нь шүү дээ.

Адаглаад л 100 саяын үнэтэй дөрвөн адуу нь овъёос тэжээл гээд л зовоож өгнөө дөө. Бас Lexus-570, Nissan Murano машины шатахуун гэж байна. Яаж ч бодсон Д.Сугар Монголын хуулиар тохуурхаад байгаа нь илт байна. Гоёор хэлбэл, АТГ-ынхан Д.Сугар гэдэг эрх хүүхэдтэй болоод байгаа ажээ.

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21