О.Содбилэг гишүүн залуу малчдын чуулга уулзалтад оролцжээ

2014-04-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.Гэрэл

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Малчин багийн “Залуу малчдын чуулга уулзалт” өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Уулзалтыг зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлсэн УИХ-ын гишүүн О.Содбилэг энэ үеэр малчид болон залуучуудын талаар төрөөс баримтлах бодлого, УИХ дахь МАН-ын бүлгээс энэ чиглэлээр санаачлан боловсруулсан хуулийн төслүүдийн талаар уулзалтад оролцогсдод мэдээлэл өгч, санал бодлоо солилцжээ. Тэрээр залуу малчдад хандаж “Манай улс уламжлалт ёс заншил, үндэсний соёлын өвөө хадгалан үлдэж чадсан цөөхөн орны нэг. Залуу үеийнхэндээ энэхүү өв соёлоо уламжлуулан үлдээх нь бидний үүрэг. Малчин түмэн, залуу малчдынхаа амьдралын баталгаа, нийгмийн асуудлаар төрөөс тодорхой бодлого боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй. Тийм учраас малчид та бүхнийхээ хэлж буй санал бодлыг төр засагт уламжилж, төрийн бодлого шийдвэрт тусгуулахад анхаарч ажиллана” гэв. Чуулга уулзалтын үеэр залуу малчид төрийн бодлогыг иргэдэд ойртуулах, бэлчээрийн  даацын асуудалд анхаарал хандуулахыг төр засагт уламжлахын зэрэгцээ Орхон аймгийг хот болгож өгөх хүсэлтээ гишүүндээ илэрхийлэв. Мөн залуу малчдын чуулга уулзалтад МУСГЗ Д.Шагдарсүрэн "Монголын малчдын түүхэн өв, залуу малчдын өмнө  тулгарч буй асуудал, байгаль цаг агаарыг шинжихүй" сэдэвт сургалт хийжээ. Малчин баг нь 811 өрх, 2462 иргэнтэй аж. Энэ багийнхан 93141 малтай бөгөөд энэ жил 30250 гаруй төл хүлээн авчээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21