Х.Бат-Ялалт: Авлига авсан хурандаагийн эхнэр нь АТГ-ыг хянадаг прокурор

2020-02-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Иргэний нийгмийн байгууллагууд нэгдэж хуулийн байгууллагуудыг шударга ажиллахыг шаардлаа. Энэ үеэр Цагдаагийн хурандаа нар авлига нэхсэн хэргийг ил болгосон Бавгар компанийн өмгөөлөгч Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн  Х.Бат-Ялалт “Бавгар компанитай холбоотой мэдээллийг ил болгосны дараа Эрүүгийн цагдаагийн албаныхан миний араас өдөр шөнөгүй мөшгиж эхэлсэн. Мөн эрүүдэн шүүх оролдлого хийж байна. Хэн нэг хүнийг гэм буруутайд тооцож байгаа бол өмгөөлөгч авах эрхээр нь хангах ёстой. Гэтэл энэ эрхийг тайлбарлаж өгдөггүй. Ар гэрийнхэнд зарлан дуудах хуудас өгөхдөө танай аав, нөхөр чинь гэмт хэрэг үйлдсэн учраас 2-8 жилийн хорих ялтай зэргээр шууд ял тулгаж байна. Ингэж дарамт үзүүлж байгаа нь эрүүдэн шүүлтийн эхний хэлбэр. Өмгөөлөгч авах эрхээ эдэлье гэхэд дуудсан цагт ирээгүй гэж буруутгадаг. Би Улсын ерөнхий прокурор, ХЭҮК, НҮБ-ын Хүний эрхийн байгууллагад хандаж цагдаа, прокуророос татгалзаж байгаагаа илэрхийлсэн. Татгалзах эрх гэж маш чухал зүйл бий. Үндсэн хуульд шударга шүүхээр шүүлгэх эрхтэй. Бавгар гэдэг компанийг дарамталж авлига нэхэж авсан цагдаагийн хурандаа Цогтбаяр цагдаагийн цолыг хугацаанаас нь 10 жилийн өмнө авсан байдаг. Алттай бүс Заамарт цагдаагийн дарга хийх хугацаандаа эрх баригчдын хөрөнгийг өсгөж ирсэн. Алтыг нь ухаж өгдөг ийм л хүн. Үүнийхээ хариуд албан тушаал хурдтай дэвшиж Төв аймгийн цагдаагийн албан хаагчдын орон сууцны барилгыг барьсан болон захиалагч компаниас давхар авлига авсан. Ингэж орон сууцыг дамлах замаар хөрөнгөжсөн. Цогтбаярын эхнэр нийслэлийн прокурор. Бүр АТГ-ын үйл ажиллагаанд хяналт албан тушаалтан. Мөн ЦЕГ-ын дарга  С.Баатаржавын эхнэр нь Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн эгчийнх нь охин байдаг. Үүнээс өөр юуг ялзрал гэх вэ. Ийм нөхцөлд хэнд итгэж өөрийгөө шударгаар шүүнэ гэж хувь заяагаа даатгах юм бэ. Ц.Нямдорж Монголд хаан шиг загнаж хуулийг хүссэнээрээ өөрчилж, үйлчлүүлж болно гэж байгаа бол эндүүрэл. Манай улс НҮБ-д гишүүнээр элссэн дэлхийн улс. Хил хязгааргүй өмгөөлөгч, НҮБ-ын Хүний эрхийн байгууллагад хандсан. Тэд анхааралтай ажиглаж байгаа. Шаардлагатай тохиолдолд өмгөөлөгчид ирж ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж байна” гэв. Эх сурвалж: www.polit.mn
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

10 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

10 цаг 50 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

13 цаг 57 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

19 цаг 16 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

19 цаг 29 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06