Ардчиллыг МоАХ-ноос салгах аргагүй, харин МоАХ-г “Женко”-гоос...

2014-04-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ЗОТОЛ

Монгол оронд ардчиллын салхийг сэвэлзүүлж шинэ эргэлт хийсэн  1990 оны  хувьсгалыг МоАХ-ын партизануудаас салгаж ойлгож болохгүй. Тэр үеийн жагсаал цуглаан,  өлсгөлөн суулт зэрэг улс төрийн бүхий л үйл хэргийн  эхний эгнээнд тэд л  туг нь ч,  тугч нь ч  болж явсан. Нэг үгээр хэлбэл,  ардчилал, МоАХ хоёр ихэр юм шиг зүтгэж, хэн хэндээ нөхөр байж ирэв.

Харин ардчилсан хувьсгал ялсны дараа  МоАХ нам бололгүй улстөрийн үйл ажиллагаа явуулдаг ТББ хэвээр үлдсэн. Энэ үеэс МоАХ, АН хоёр гар гараасаа хөтлөлцөн Монголд ардчиллыг  хөгжүүлж, бэхжүүлэхийн төлөө зүтгэсэн гэж болно. АН улс төрийн намын байр сууриас, МоАХ төрийн бус байгууллагын зүгээс ардчиллын төлөө уриатай ажиллаж байгаа билээ.

Гэтэл өнөөдөр ардчиллын төлөө гэдэг МоАХ, АН хоёр байр суурийн зөрүүтэй  гэхээр харагдах боллоо. Учир нь  УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд Х.Баттулга  Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд ардчилсан засгийн эсрэг, АН-ын бодлогын эсрэг  санал өгсөн. Ардчиллын төлөө зүтгэж ирсэн, өдгөө ардчиллыг, АН-ыг дэмжин ажиллаж байгаа МоАХ-ын тэргүүн ийм шийдвэр гаргасан нь дээрх эсрэгцлийг бий болгож орхисон. Тэгвэл тус холбооны  гишүүд түүний энэ үйлдлийг эсэргүүцэж, бухимдаж байгаагаа ил далд илэрхийлж эхэлжээ.  Ийм хүнээр ТББ-аа  удирдуулахгүй гэсэн шаардлагыг ч  партизануудын олонх нь тавьж байгаа гэнэ.  Тэдний шаардлагад МоАХ ямагт ардчиллын төлөө, түүнийг хөгжүүлж бэхжүүлэхийн төлөө явсныг дурьдаад  АН 2012 оны сонгуульд олуулаа болж,  хэдийгээр хамтарсан ч гэлээ   ардчилсан Засгийн газар байгуулан шинэчлэлийн төлөө зүтгэж байгааг дэмжиж байгаагаа онцлон тэмдэглэсэн байна.

 1990 оноос  өнөөдрийг хүртэл ардчилсан хувьсгалын салхийг хагалсан анхдагчдын зарим тэнгэрт одож, зарим нь архинд орж цөөрсөн ч ардчиллынхаа  жанжин шугамаас  хазайгаагүй партизанууд, тэдний үр хойч түрэн  орж ирсээр  МоАХ бүл нэмж, тэр хэрээр  шинэчлэгдэж  байгаа.  Тэд ийм замаар хөгжиж, дэвжиж ирсэн. Харин  тус холбоо   хэзээ, яаж, яагаад “Женко” Баттулгын гарт орсон нь тодорхойгүй.  Тэгээд өнөөдөр  тэргүүнийх нь  намаа, ардчиллаа эсэргүүцсэн  хувийн байр суурь,  сонгууль угтсан “Таалагдах шоу” нь МоАХ-ын  партизануудын байр суурь мэтээр  заримд нь ойлгогдож, тэгж харагдаж байгаа нь аюултай юм.

Үнэндээ хаана ардчиллын үнэ цэнэ алдагдаж байна, тэр тухай   хэн илүү ярьж байна гэвэл ардчилсан  хувьсгалын анхдагчид, партизанууд л  дуугардаг.  Ардчиллын анхны зорилго, чиг шугам ямар байсан,  түүндээ хүрсэн эсэхийг тэд л дүгнэж цэгнэдэг, шулуун шударга хэлдэг байсан. МоАХ анх ийм л байгууллага байсан. Байж ч байгаа. Өнөөдөр тэдний дуу хоолой хүчтэй сонсогдож, олны сонорт хүрч байгаа нь ч үнэн. Гэхдээ түүгээр бамбай хийж хэн нэгэн хүн  өөрийн байр сууриа илэрхийлэх, бусдад тул­гах нь ардчиллын пар­тизануудад  таалагд­сангүй. Тиймээс шуудхан хэлэхэд, партизанууд  “МоАХ-ыг ардчиллаас салгах аргагүй, харин МоАХ-ыг  “Женко”-гоос...” гэсэн шаардлагыг тавьж байгаа ажээ.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21