Д.Сугарын мартсан 30 м.кв-ын төлөө жирийн монголчууд 20 жил ажилладаг

2014-04-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.Сугар үнэхээр тасарчихаж. Тэр монголчуудын амьдралаас хэтэрхий хол тасарсан байна.

Уг нь яаж олсон нь хамаагүй, мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, маньд хамаагүй л дээ. Японы Токиод, Солонгосын Чэжүд хаус, орон сууц өндөр үнээр авлаа, зарлаа л гэнэ. Энэ нь бидэнд пад алга. Д.Сугарыг шалгах хэрэгтэй бол хууль хяналтынхан мэдэх биз.

Харин Д.Сугар хөрөнгө орлогоо нуун дарагдуулаад АТГ-ын мөрдөн байцаагчид байцаалт өгөхдөө хэлсэн нь анхаарал татав. Баянзүрх дүүргийн III хороо, “Алтантэвш” хороолол дахь 30 м.кв-аа яагаад мэдүүлсэнгүй вэ гэж байцаагч асуужээ. Хариуд нь мань хүн “Энэ хороолол дахь 372 м.кв талбайтай хувийн орон сууцны хамт манаачийн байр болгож 2007 онд барьсан юм. Өөрийн орон сууцны хамт гэж үзээд мэдүүлээгүй...” гэжээ. Өөрөөр хэлбэл, тэрхүү 30 м.кв талбайтай сууцыг мартсан бололтой юм. Бас 30 м.кв талбайтай байр гэдэг түүний хувьд үүдний амбаар маягийн юм уу даа.

Монголд баян хүн олон бий. Д.Сугараас баян нь ч зөндөө бий. Харин Д.Сугар шиг ингэж тэнэгтсэн нь үгүй.

30 м.кв талбайтай орон сууц гэдэг Д.Сугарын хувьд хөрөнгө гэж үзээд байх эд биш ажээ. Гэтэл өнөөдөр Монголд орон сууцны үнэ тэнгэрт хадаж гурван сая дөхөөд байна. Зээлээр авбал бүр талийна.

Залуус, шинэ гэр бүл, эсвэл анх удаа орон сууц авах гэж байгаа хүмүүсийн сонголтын дундаж бол ийм 30 м.кв талбайтай байр болоод байгаа. Бас болоогүй, дээрээс нь тэр байраа авах гэж зээлд хамрагдана. Тэр нь ч олдохгүй. Зээлд хамрагдахын тулд сугалаанд хүртэл орж байна. Азтай бол нэрээ сугалуулаад “Буянт ухаа” хорооллын дунджаар 30 м.кв орон сууцанд 20 жилийн хугацаатай төлдөг зээлээр орж болно. Түүнийгээ төлөх гэж бүтэн 20 жил ажиллана гэсэн үг. 20 жил өвдөж, үхэж болохгүй. Ийм хүн Монголоор нэг бий.

Амьдрал ийм л байна. Харин ТӨХ-ны даргаар хэдэн жил ажилласан, насаараа төрд ажилласан  Д.Сугарынх огт өөр ажээ. 

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21