
Д.Болор
УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Оюунтуяа “давхар дээл” буюу Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг төсөлд автор нь хориг тавиасай гэж хүсч явдаг бололтой. Тэрээр энэ тухай өнөөдөр сэтгүүлчдэд ярьж өглөө. Ерөнхийлөгч энэ хуулийг анх өргөн барихдаа хэрэгжих хугацаанд өөрчлөлт оруулбал хориг тавина гэдгээ мэдэгдсэн. Тэгэхээр хэрэв “давхар дээл” тайлах хууль энэ чигээрээ батлагдвал хэсэгчлэн хориг тавих биз гэсэн юм.