Боолуудын эрх чөлөөний тэмцэгч Гарриет Тубман, Синтия Эриво

2020-02-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД       Сувилагч ээжийн авьяастай охин АНУ-ын түүхэнд цэргүүд удирдаж нэр нь мөнхөрсөн Гарриетийн дүрийг бүтээсэн Синтия Эриво. Тэрээр 1987 оны нэгдүгээр сарын 8-нд Лондонд аав ээж нь Нигер улсаас Их Британид дүрвэж ирсэн гэр бүлд охин нь болж төржээ. Түүнийг охиныхоо жүжиглэх авьяас, зан чанарыг мэддэг байсан сувилагч ээж нь өсгөсөн байна. Одоо 33 настай Синтия Эриво “Нью Йорк Таймс” сэтгүүлд нэг удаа өгсөн ярилцлагадаа “Миний ээжийн хувьд энэ нь гэнэтийн бэлэг байгаагүй. Тэр үүнийг мэдэж байсан гэж ярьжээ. Би түүнд жүжигчин, дуучин болно гэж хэлсэн. Тэр надад “Сайн байна. Сайн ажиллахыг хичээ” гэж хариулсан. Харин Синтия Эривогийн тайзнаа анх бүтээсэн дүр нь Саймон Стивенсийн “Тэнгисийн цэргийн жагсаал” уран бүтээлд тоглосон дүр байжээ. Дараа нь “Роял Стратфорд Еаст” театрт “Was looking at the ceiling and then i saw the sky” нэртэй хөгжимт уран бүтээлд тоглосон байна. Гэхдээ түүнд хүмүүст танигдах жинхэнэ боломж Лондон хотод 16 настайдаа тоглож эхэлсэн театрт хөгжимт “Нил ягаан өнгө” гэдэг бүтээлд тоглосноор эхэлжээ. Ингэснээр тэрээр Тони болон Эмми авардс наадмын хөгжимтэй уран бүтээлийн шилдэг дүрийн жүжигчний төрөлд шагнал хүртсэн Броадвей театрт ажиллах болсон аж. Харин хүүхэд байхдаа охидын католик шашинтай сургуульд сурч байжээ. Кинонд тоглосон нь Синтия Эриво 2018 оноос кино урлагт хүчээ сорьж эхэлжээ. Түүний анх бүтээсэн дүр нь Стив Маккуйны “Бэлэвсэн эхнэрүүд” киноны дөрвөн эхнэрийн нэг Беллийн дүрийг бүтээсэн байна. Мөн “Рояал дахь муу цаг үе” киноны гол дүр Дарлен Свит, гурав дахь кино болох “Гарриет” кинонд тогложээ. Түүнийг баярлуулсан хар арьстны эрх чөлөөний төлөө тэмцсэн америк эмэгтэйчүүдийн амьдралыг харуулсан кинонд англи эмэгтэй тоглох гэж байгааг олон хүн шүүмжилсэн байна. Энэ кино нь африк гаралтай америк эмэгтэй боолчлолоос чөлөөлөгдөхийн төлөө тэмцсэн бодит түүхийг өгүүлдэг аж. Тэр эмэгтэй харсан бүхнээ бурхны дохио гэж итгэснээр боол эзэмшигчдийн нутаг өмнөдийн мужуудаас боолуудыг суллаж авардаг. Түүний тоглосон Гарриет Тубман нь африк гаралтай америк боолуудын эрхийг хамгаалагчаас гадна эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч байжээ. Синтия Эриво Оскар хүртэж магадгүй энэ дүрээрээ “Оскар”-ын шилдэг эмэгтэй дүрд Скарлетт Иоханссон, Рене  Зеллвегер, Сирша Ронан, Шарлиз Терон нартай өрсөлдөж байгаа юм. Их Британийн жүжигчин, хөгжмийн зохиолч Синтия Эриво шилдэг эмэгтэй дүрд, шилдэг дууны төрөлд нэр дэвшсэн талаар одоо хүртэл шокноосоо гарч чадахгүй байна. Хэдэн жилийн өмнө хаана байснаа  болон одоо хаана байгаагаа бодоход сонин байна. Энэ бол солиорол гэж “Оскар” наадмын хоёр төрөлд нэр дэвшсэнээ мэдсэний дараа сэтгэгдлээ хуваалцжээ. Мөн нэр дэвшихээс өмнө тус наадмын тайзнаа нэр дэвшсэн, дэвшээгүй ч жүжиглэх нь миний мөрөөдлийн нэг байсан гэж ярьсан байна.  Гэхдээ би зохиосон дуугаараа оролцсон нь итгэмээргүй юм. Юу мэдэрч байгаагаа илэрхийлэхэд их хэцүү байна гэжээ.   Хөгжимтэй холбогдсон нь Тэрээр дан ганц тайз, дэлгэцийн урлагт авьяасаа сориод байсангүй. Түүний өөр нэг авьяас нь хөгжим байв. Дууны гурван цомогтойгоос хоёр нь “Броадвей” театрт түүний хамтлагтайгаа тоглосон уран бүтээлүүд аж. Мөн гоцлол дуучнаар дуулсан энгийн гурван цомог гаргаснаас Жон Легендтэй хамтран “God only Knows” дууг дуулжээ. Мөн “Гарриет” кинондоо зориулж “Станд ап” дууг гаргасан бөгөөд Оскарын үеэр бусад дуучинтай хамтран дуулсан аж. Шилдэг жүжигчний төрөлд өрсөлдсөн Синтия Эриво кино наадамд ирэхдээ Версаче фермийн оёсон мөрөө ил гаргасан цагаан даашинзтай ирсэн байна. Түүнийг Оскарын улаан хивсэн дээгүүр алхсан хамгийн гоё хувцасласан эмэгтэй жүжигчдийн нэгээр нэрлэжээ. Эх сурвалж www.polit.mn      
Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?

Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли

17 цаг 0 мин
С.Бямбацогт: Оюу толгой ордын өгөөжийг нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарна

С.Бямбацогт: Оюу толгой ордоос Монгол Улсад оногдох өгөөжийг нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарна

17 цаг 9 мин
Ирэх сард цаг агаар ямар байх вэ?

Ирэх сард цаг агаар ямар байх вэ?

17 цаг 18 мин
О.Алтангэрэл: Авлигын эсрэг хуулийг дэмжсэн нэр дэвшигч АН-ын дарга болох ёстой

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл өчигдөр намын даргын сунгаатай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Түүний байр суурийг хүргэe.

22 цаг 26 мин
Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулж байна

Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулж байна

Уржигдар 16 цаг 33 мин
“СССР” гэсэн  бичигтэй цамц бол залуу насны дурсамжийн илэрхийлэл гэв

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын NBC телевизэд яр

Уржигдар 15 цаг 11 мин
Германы загвар өмсөгч Клаудиа Шиффер

Дэлхийн загварын тайзнаа 1990-ээд онд гялалзан гарч ирсэн оддын нэг бол Германы загвар өмсөгч

Уржигдар 15 цаг 10 мин
Л.Оюун-Эрдэнийн олон нийтийн дэмжлэг нэмэгджээ

МЭК судалгааны байгууллагаас Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын 2018 оны

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асаны  Жон Болтоны гэрт шалгалт хийв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Бол

2025-08-24
“Латин Америкийн Кафка” буюу Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес

Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес бол  латин америкийн төдийгүй дэлхийн утга зохиолд гүн мөрөө үлдээсэн уран бүтээлч. Polit.mn сайт “Төрсөн өдөр”  буландаа Латин Америкийн Кафка гэж алдаршсан аргентин яруу найрагч, зохиолчийг онцоллоо.

2025-08-24