МАНАН дахиад татах эхлэл буюу Давхар дээл тайлах жүжиг

2014-04-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.АРИУН

УИХ-ын өчигдрийн чуулганыг олон нийт маш анхааралтай ажиглаж байлаа.  Засаг төр цаашаагаа тогтвортой ажиллах уу, үгүй юу, дараагийн улс нь гарч ирээд дахиад бужигнуулаад өгөх нь үү, үгүй юу гэдгийг улстөрчид гэдэг хэтэрхий мэргэн жараахайнууд хэрхэн шийдэх нь вэ гэдэг үнэхээр сонин байлгүй яахав.

Өөрсдөө давхар дээлтэй явж явчихаад харин өрөөлийг болохоор “халуудлаа, хурдан тайл” гэж шахаж байгаа МАН-ынхны энэ жүжгийн цаана Монголын улс төрд МАНАН-г дахин гаргаж ирэх хүсэл бий гэдгийг улс төрийн ажиглагчид аль хэдийнээс хэлээд байгаа. МАН-ын энэ хүсэлд АН дотроос хүмүүс хүч нэмсэний ачаар эхлэлээ тун амжилттай тавилаа.

Бас МАН-д хүч нэмсэн АН-ынхан гэдэг нь УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Ж.Батзандан, М.Зоригт, Х.Баттулга нар. Эдгээр хүмүүсийг нэгтгэж байгаа нэг сонирхолтой зүйл ажиглагдаад байна. Бүр тодруулбал, тэд улс төрийн замналаа Ардчилсан намаас эхэлж байсан хүмүүс биш.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Монголд “яргуйн хувьсгал” хийх гэж  нэг хэсэг үзэж, дараа нь ИХ нэртэй бага намын дарга болж үзээд сүүлдээ 2008 оны долдугаар сарын 1-ний асуудлаас болж баригдах хоригдох дээрээ тулсан нэгэн. Тэгээд л Иргэний хөдөлгөөний намаа хаяад Ардчилсан намын гишүүн болсон билээ. Намын дарга гэдэг хөлөг онгоцоор бол капитан гэсэн үг. Онгоцоо хаяад зугтдаг ахмадыг лав магтдаггүй байх. Ямар ч гэсэн  эрхэм гишүүн ашигтай байрлал руу хурдан хөрвөж чаддаг нэгэн бололтой.   Ж.Батзандантай хамт Иргэний хөдөлгөөний нам байгуулж явсан банкны захирал өнөөдөр байдгаа алдаад барахгүй шоронд сууж байгаа.

УИХ-ын гишүүн Р.Бурмаа гэхэд Соц дек-ийн гэсэн тодотголтой, сонгогчдын боловсрол гэж ярьсаар, энд тэндхийн төсөл авч хэрэгжүүлсэн хүн л явсан. Хатагтай Р.Бурмаагийн хэрэгжүүлсэн төслийн тоогоор бол Монголын сонгогчид гэдэг боловсорч гүйцсэн байх учиртай биз. 2012 оны сонгуулиар АН эмэгтэйчүүдээ дэмжих бодлогын хүрээнд түүнийг жагсаалтын дээгүүр зоосон нь өдгөө УИХ-ын хурлын гишүүний суудалд залрах боломжийг олгосон билээ.

Нэг хэсэг “Голомт”-ын гэдэг тодотголтой байсан М.Зоригт Иргэний зориг Намаас Дорнодод нэр дэвшиж, 2004-2008 онд УИХ-д  сууж байлаа. Харин 2012 онд намаа бас тойргоо сольж, Ардчилсан намаар Сүхбаатар аймагт нэр дэвшсэн. Үзэл бодлоо, бас тойргоо солимтгой энэ эрхэм шинэ сонголтоороо АН-ын Засгийг шууд унагахаар товч даржээ. Солимтгой дээрээ бас гуйвамхай нэгэн аж, эрхэм гишүүн М.Зоригт.

Засгийн газарт сайдын алба хашиж байгаа “Женко” Х.Баттулга одоо л Ардчиллын ордныг эзэгнэнхэн Монголын ардчилсан холбооны партизануудыг тойруулж авснаас биш намынх нь гарал угшлыг ярих юм бол “Эрэл”-ийнх болоод явчихдаг гэнэ. Иймэрхүү нэг ерөнхий малгайтай эрхэм дөрвөн гишүүн МАН-д хүч нэмж, Монголын улс төрд МАНАН гарч ирэх боломжийг бүрдүүлэхийн төлөө саналаа өгчээ.

2012 оны сонгуулиар сонгогчид яагаад аль нэгэн намыг дангаар нь засаглах боломжийг олгоогүй вэ гэдгийн хариулт тун энгийн. Ард түмэн МАН-АН-гаас залхсан байсан юм. Гэтэл одоо МАН МАН+АН-г санагалзаж, түүнд нь Ардчилсан намын дотроос туслаж эхэллээ.

Улс төр, эдийн засаг, хууль хүчин гээд бүхий л талд хүчээ нэгтгэсэн МАН+АН дахин гараад ирвэл чухам юу болох бол.

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

14 цаг 56 мин
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

17 цаг 42 мин
Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

17 цаг 46 мин
"Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар босгоно "

Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар хамтдаа босгоно

17 цаг 57 мин
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

17 цаг 59 мин
Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

18 цаг 1 мин
Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

23 цаг 42 мин
Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

23 цаг 47 мин
"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчилнө

"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчлөх шаардлагатай байгааг Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдэгдэв.

Уржигдар 13 цаг 21 мин
Сэрэмжлүүлэг: Он гарсаар 50 хүн усны ослоор амь насаа алджээ

50 хүн (үүнээс 31 том хүн, 19 хүүхэд) амь насаа алдлаа

Уржигдар 13 цаг 16 мин