
Д.Гэрэл
“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй санал нэгджээ. Тэрээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулахаар суулт зарлахаар төлөвлөсөн байна. Шалтгаан нь Тахарын албыг байгуулаад өөрийнхөө салбарын харъяанд байлгасан нь эрх мэдэлтэй болох гэсэн санаа. Хоёрдугаарт, дотоодын цэргийг татан буулгасан нь маш буруу болсон. Дотоодын цэрэггүй байвал үймээн самуунаас эхлээд аюул тулгарвал Монгол Улсад хүнд цохилт учирч болно. Нөгөө талаас цагдаад албан тушаал дагаж цол олгодог нь буруу гэж тайлбарлаж байна.