АН дотор “Элсний 14” бий юу?

2014-04-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ЦЭЦЭГ

УИХ-ын гишүүд дунд баахан хардалт, сэрдэлт үүсчээ. Тэр нь энэний талд орсон, энэ нь тэрний фракцтай нийлчихэж гээд л. Сайд нарын сандал суудалтай холбоотой асуудал хэлэлцэж эхэлсэн учраас хардалт газар авсан гэнэ. Ялангуяа АН, МАН-ын дотор. Ардын намын хувьд сөрөг хүчнийхээ үүднээс Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл дээр дөрөөлөн сайд нараар оролдсоор л. Харин эрх баригч хүчин Ардчилсан намынхан хүчтэй хамгаалалт хийхгүй байгаа.Бүлэг нь байсхийгээд хаалттай хуралдаж буйгаас энэ байдал илхэн. Тус намын бүлэг дунд “Элсний 14” гэсэн бүлэг үүсээд Ардын намынхны саналыг нууцхан дэмжин бусдыгаа айдаст автуулж буй сураг бий.

Энэ үйл явцыг хуучны “Элсний 13” буюу одоогийн МАН-ынхан намын дарга, Ерөнхий сайд М.Энхболдыг унагасан түүхтэй холбох нь энүүхэнд болжээ. Энэ бол 2007 онд болсон үйл явц. М.Энхболдыг унагаж С.Баярыг намын дарга, Ерөнхий сайд болгосон хүчтэй бүлэглэл байв. Мөн 1997 онд Ардчилсан эвслийн дунд ч “Эсэргүү 13” гэсэн бүлэг байсан гэдэг.

Харин энэ удаагийнх “Элсний 14”  нэртэй гэнэ. АН-ын МоАХ фракцынхан тэргүүлж, Ардчилсан холбоо эвсэл буюу хамгийн сүүлд байгуулагдсан “Шонхор” фракцынхан багтаж буй гэх. Бүр тодруулбал, Х.Баттулга, Д.Ганбат, Ж.Батзандан, М.Батчимэг зэрэг 14 гишүүн байгаа гэв.  Тэд зарим сайдад хариуцлага тооцох асуудлаар бусдаасаа өөр байр суурьтай байгаа аж. УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Засгийн газар ажлаа хийж чадахгүй бол хариуцлага тооцох эрх УИХ-д бий. Энэ эрхээ хэрэгжүүлэх цаг нь болсон гэж бодож байна“ хэмээн хэвлэлд ярьжээ.

Мөн сайд, гишүүний албан тушаалыг салгах хуулийн төслийн талаар  тэд бүлгээсээ саналын зөрүүтэй байгаа учир асуудлыг нэг мөр шийдэхэд хүндрэл учирчээ. “Элсний 14” нь юу юугүй сөрөг хүчинтэй очиж хошуу холбоогүй ч Ардын намынхантай ижил байр суурьтай буюу Төрийн тэргүүний санаачилсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжин, хэрэгжих хугацааг энэ оноос байлгахыг санаархаж байгаа гэнэ. Хэрэв АН-ын бүлэг дотор “Элсний 14” байгаа нь үнэн бол эрх баригчдад хүндхэн цохилт болох юм.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21