Н.Алтанхуяг 12,3 хувийн рейтингээр тэргүүлжээ

2014-04-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛД

Иргэн, төр засаг гэх хоёр зүйл хэзээнээс эсрэг тэсрэг үнэлгээ, үзэл бодолтой байдаг нь олон улсад тодорхой болсон зүйлүүдийн нэг болов уу. Хэдийгээр ардчилсан сонгуулиар төрийн эрх баригчдаа сонгодог улсын нэг нь Монгол мөн боловч томчууд борчуудынхаа  төлөө ажиллана гэдэг итгэл иргэдэд хэзээнээс төрөхөө болиод удаж буй юм. Ард түмэн сонголт­доо хэр их итгэл үзүүлж байгааг гаргадаг судалгааг  нэлээд олон газар хийдэг. Үүний  нэг нь “New Era” төв. Тэд саяхан ээлжит судалгаагаа хийжээ. Тэд энэ оны эхний улирлын нийгэм, улс төрийн судалгааг найман аймгийн 2200 иргэнээс санамсаргүй түүврийн аргаар авсан байна.

Энэхүү судалгааны дүнгээр бол нийгэм, эдийн засгийн хамгийн тулгамдсан асуудал нь бараа бүтээгдэхүүний  үний  өсөлт, авилга, хээл хахууль, орон сууцны үнийн өсөлт гэж  дараалуулан үзжээ. Мөн иргэд Оюутолгой, Тавантолгой төсөл, Чингис бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүн удахгүй гарна гэдэгт иттэж байгаагаа  дурдсан гэнэ. Энэхүү судалгаагаар одоогийн Засгийн газрын алдаа, амжилтыг нэрлүүлжээ. Амжилтаар нь “Гудамж” төсөл, иргэний бүртгэлийн шинэчлэл, түц машин, гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг нийгэм, хувь хүнд чиглэсэн аж­луудыг нэрлэсэн  бол алдаа нь валютын хан­шийн, өргөн хэрэг­лээний бараа бүтээг­дэхүүний өсөлт гэжээ. Гэх­­дээ одоогийн Н.Алтанхуягийн Засгийн газ­рыг өмнөх Засгийн газ­руудаас хамгийн өндөр буюу 25.2 хувь нь сайн ажиллаж байгаа гэж дугуйлжээ.

Бүр их сонирхолтой дүгнэлтүүд цааш хөвөрнө. Намуудад хандах иргэдийн хандлагын тухайд 42.1 хувь нь АН, 24.5 хувь нь МАН, 11.2 хувь  нь  МАХН-ыг үлдсэн нь бусад намыг сонгосон  нь Монголд гуравдагч  хүчнээр МАХН  байгааг илтгэсэн хэрэг гэж  үзжээ. Харин хамгийн сонирхолтой судалгаа болох шилдэг  улстөрчдийн тухайд Ерөнхий сайд Н.Алтанхуяг 12.3 хувиар  тэргүүлж, Ц.Элбэгдорж, З.Энхболд нар удаалсан гэжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас өрсөлдсөн  Б.Бат-Эрдэнэ 7.1  хувьтайгаар  сөрөг хүчний намаас  бичигдэж хотын мээр Э.Бат-Үүлийн өмнө орж чаджээ.

“New Era” төвийн судалгааг тоймловол нэг иймэрхүү.

Эндээс нэг зүйл харагдана. Ер  нь аль ч Засгийн үед Ерөнхий  сайдын  эсрэг шүүмжлэл  болон рейтинг өндөр  гардаг нь  бараг жишиг  болж. Н.Алтанхуяг  үнэхээр шилдэг улстөрч мөн эсэхэд жаахан эргэлзээ  байж болно. Гэхдээ Н.Алтанхуягийн алдааны дэнсийг хэлэлцэхтэй зэрэгцэн иргэдийн амьдралд шууд бодитоор туссан байж  болох  нийгэмд  чиглэсэн ажлууд нь иргэдэд  таалагдаж гэдгийг энэхүү судалгаанаас  харж болохоор  байна.  Яалт  байхгүй олны  анхааралд байгаа хүнийг иргэд дугуйлахаас ч өөр аргагүй байж болох юм. Тэгээд ч энэхүү судалгааг 100 хувь бодит үнэн гэж  бодох  боломжгүй. Улс төр  агуулсан судалгаанууд араасаа бөөн хар дагуулдаг нь үнэн. Засгийн тэргүүнээ ард олон үнэхээр улстөрч юм гэж  үзэж байгаа ч АН-ын  болоод Н.Алтанхуягийн  нүүдлийн  буруу, зөвөөс  шалтгаалж 2016 оны сонгууль  нөгөө  тал руу хэвийх боломжит  цаг хугацаа байна.  Тиймээс энэхүү судалгааны  дүнд итгэж, тайвшралгүй ирээдүн замаа эмхтэйхэн эвхэхгүй бол монголчууд туйлшрамтгай  гэдгийг  мартаж болохгүй. Тэд нэг өглөө  сэрэхдээ  л  сонголтоо өөрчилж болдгийг үүрд санаж яваарай эрх  баригчид аа.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21