Дээлээ нимгэлэх 16 тэнэг байх уу?

2014-04-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ө.БАТХҮҮ

Амьдрал үнэхээр баян. Нэгэн цагт өөрсдөө туулж өнгөрүүлсэн амьд­ралынхаа эсрэг хаш­гиран зогсох инээдэмт үзэгдэл улс төрд илүүтэй тохиодог юм байна.

Сүүлийн хорь гаруй жил Монгол орныг чирж, чирэгдэж явсан гэж болох МАН, АН иргэдийнхээ өмнө улс төр хийхдээ онигоо болж байсан түүх зөндөө. Өчигдөр бас тийм юм боллоо гэж хүн толгойтой болгон МАН-ыг  доог, тохуу хийх янзтай аашлав.

Үнэндээ бол гудамж­наас улс төр хийж  хашхирах нь МАН-д  одоо ч хоолойд нь нэг юм тээглэсэн, эвлэрч  чадахааргүй нөхцөл  байдал мэт санагдсаар байгаа болов уу. МАН-ынхан эдийн засаг хямарч, АН-ынхны тол­гойлсон Засаг муу  ажил­лаж байна гэхээс  илүү өөр нэг зүйлд анхаарал хандуулж, энд тэндээс авчирсан дээлээ өмсөж, иргэдийн өмнө “тайчив”.  Энэ нь УИХ-ын гишүүнд сайдын албыг давхар хашуулахгүй байх Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг парламентаар хэлэлцүүлэхтэй холбоотой олны ан­хааралд өртүүлэх сценари байлаа.

Өөрөөр  хэлбэл Ерөнхий сайдыгаа хасаад АН-ын 16 сайд 16-уулаа УИХ-ын гишүүн, сайд  байна. Тэд  ажил  хийдүүлж, албан тушаалд шунасан  аймаар  хүмүүс, арай ч дээ” гэсэн мессежийг иргэдэд түгээх зорилготой байсан биз. Үүнийг иргэдийн өмнөөс харвал яах аргагүй халагламаар, эрх мэдэлд  шунасан хүмүүсийн үйлдэл гэж тайлбарлах байх. Харин МАН-ын хувьд  өөрсдийнхөө баасан дээр хальтирчихаад бусад руу буруугаа чихэн орилж байгаатай яг ижил тэнэглэл юм.

Цаг хугацааг жаахан урагшлуулж харвал УИХ-ын гишүүн сайд байх хуулийн өөрчлөлтийг 2000 оны зул сарын өмнөхөн хийсэн юм. Тэр үе чинь МАН буюу тухайн үеийн  МАХН парламентад 72 суудал авчихсан, ёстой нөгөө “Биднийг хэн хэлж, нохойг хэн саах вэ” дээрээ тулсан үе байгаагүй билүү. МАН л  өөрсдийнхөө эрх ашгийг  эхэнд эрэмблэн хуулийг  ийнхүү өөрчилчихөөд одоо тэдний олон жилийн засаглалын үед хэн ч  давхар дээлгүй байсан юм шиг аашлах нь инээдмийн эмгэнэлт  драм гэхээс өөр юу гэх вэ.  Сошиал медиагаар дүүрэн МАН-ыг шоолсон элэглэлүүд.

Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийг тийм ч амархан хэлэлцэх юм биш. Энэ  хуулийн эцсийг үзэхэд нэг байтугай нэлээд хэдэн удаа  намын бүлгүүд завсарлага авч таарах байх. МАН-ынхны зүтгүүлээд байгаа  “Энэ  долдугаар сарын 1-нээс  эхлэн  нөгөө 16 нэг бол сайд  эсвэл  УИХ-ын гишүүн  бай”  хэмээх шаардлага  бодит  болтлоо удна. Залуусын энгийн яриагаар бол “Тэд давхар дээлээ  тайллаа юу?”. Тайллаа гэхэд дараа нь юу  болох вэ. 16 сайдын эсвэл 16 УИХ-ын гишүүний  эзгүй  суудал  гарч, албан тушаал зүүдэлсэн нөхдүүдийн нар нь  гарах уу. Сайдыг ч яахав  Н.Алтанхуяг томилчихно  биз. Тэгвэл УИХ-ын гишүүдийн сонгуулийг дахин явуулж, эдийн засаг хямарсан дээрээс  нэрмээс  болж  ард түмний  мөнгөөр баахан сонгуульдах болж таарна. Ер нь “Өө ав, ав” гээд давхар дээлээ тайлж  шидэх тэнэг 16 дундаас  олдох уу, олдохгүй, Засагт МАН-ынхан байсан ч  мөн адил. 16 оны сонгуулийн дараагаас  ийм болно гэхэд ч  тэдний  хэн, хэнд нь айдастай байгаа. Олон жил сөрөг хүчин  байсан АН-д боловсон хүчин дутсан, цөөн хэдийнх нь шунал дийлдээгүй учраас гишүүдээ бүгдийг нь сайд  болгосон гэдгийг ард түмэн ялгаж салгахтайгаа. Улстөрчдийн тавьсан жүжгийг ангилан үзэхтэйгээ. Мэдээж ирэх сонгуулийн дараагаас ийм болгоё гэж  ярихын оронд элдэв улс төр хийж, нэр нүүрээ барахаа больчихвол МАН-д л хэрэгтэй. Харин ажил хийдэг, үгүй нь мэдэгдэхгүй сайданцаруудынхаа  учрыг олж ,эртхэн замыг нь заавал АН-д л  тустай. Зовж зовж нөмөрсөн дээлээ тийм  амар  тайлаад шидчих тэнэг харин үгүй л байх.

 

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

14 цаг 56 мин
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

17 цаг 43 мин
Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

17 цаг 46 мин
"Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар босгоно "

Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар хамтдаа босгоно

17 цаг 57 мин
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

17 цаг 59 мин
Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

18 цаг 1 мин
Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

23 цаг 42 мин
Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

23 цаг 47 мин
"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчилнө

"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчлөх шаардлагатай байгааг Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдэгдэв.

Уржигдар 13 цаг 21 мин
Сэрэмжлүүлэг: Он гарсаар 50 хүн усны ослоор амь насаа алджээ

50 хүн (үүнээс 31 том хүн, 19 хүүхэд) амь насаа алдлаа

Уржигдар 13 цаг 16 мин