Ерөнхийлөгч ахмадын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэхээ мэдэгдлээ

2020-01-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ. Түүний мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна. Эзэнт гүрний гал голомтыг, энэ цагт түүчээлэн буй нийт Монголчуудаа, дэлхий дахинд тархан суурьшсан Монгол туургатнуудаа!
Та бүхэндээ улиран одож буй 2019 он, айлчлан ирж буй 2020 оны он солигдох торгон мөчийн баярын мэндийг хүргэе.
Ажил хөдөлмөр, алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж, амжилт бүтээл, ирээдүйн сайхныг төсөөлөн ярилцдагаараа Шинэ жил хамгаас сэтгэл догдлом сайхан баяр байдаг билээ. Яг одоогоос нэг жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд “2019 он Эрс шинэчлэл”-ийн жил байх болно хэмээн нийт Монголчууддаа хандан уриалж байсныг та бүхэн маань тодхон санаж байгаа. Эрс шинэчлэлийн, шударга ёсны энэхүү зорилтыг биелүүлэхийн төлөө улс орны язгуур эрх ашгийг, улс төрийн явцуу сонирхлоос өндөрт тавьж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын Дарга, Монгол Улсын Ерөнхий сайд бид нэгдмэл байр суурьтай ажиллаж чадсаныг онцлон тэмдэглэхийг хүсч байна. 30 жилийн нийгмийн шилжилтээс үүдэлтэй ороо бусгаа цаг хугацааг 365 хоногт бүтэн цэгцлэх боломжгүй ч, 2019 он эрс шинэчлэлийн, Монгол Улсын шинэ цагийн сэргэн мандлын суурийг тавьсан түүхэн он байлаа. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2019 онд 6.3 хувь болж, 2016 оны мөн үеийнхээс 5 дахин өсч, эдийн засаг тогтворжиж эхэллээ. Сүүлийн 20 гаруй жилийн турш яригдсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт соёрхон батлагдлаа. Энэхүү өөрчлөлтөөр Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулан бэхжүүлж, Монголын ард түмэн баялагтаа эзэн байх зорилт тодорхойлогдож, хөгжлийн бодлого, төр засаг тогтвортой байх суурийг тавьж, хариуцлагатай засаглалын хяналт тэнцвэр  хангагдана гэдэгт миний бие итгэж байна. Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай төр засгийн шийдвэр ч гарлаа. Эрдэнэт үйлдвэрээ 100 хувь төрийн өмчид шилжүүлснээр түүхэндээ анх удаа улсын болон орон нутгийн төсөвт нэг их наяд гаруй төгрөгийг төвлөрүүллээ. “Тавантолгой” хувьцаат компанийг улсын мэдэлд үлдээж чадлаа. Мөн хамгийн ашигтай үндэсний компани болон хөгжиж, олон жил дуншин яригдсан төмөр замын ажил эрчимжиж, эдийн засгийн бодлогод эргэлт авчирлаа. Монгол Улсын Зэвсэгт хүчин төмөр замын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, Монголчууд бид өөрсдөө хийж, бүтээж чадна гэсэн үндэснийхээ ухамсрыг дахин сэргээж чадлаа. Улаанбаатарын утаа багасаж, улс төр, бизнесийн бүлэглэл, хууль хяналтын байгууллага, шүүх засаглалд олон жил ноёрхсон өтгөн манан сарьнаж, шударга ёсны салхи сэвэлзэж, иргэдийн хүчтэй хяналт бүхий иргэний нийгэм идэвхжиж эхлэлээ.
Шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалт, газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг стратегийн ач холбогдолтой олон улсын томоохон төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж эхлэлээ. Улаанбаатарын утаа багасаж, улс төр, бизнесийн бүлэглэл, хууль хяналтын байгууллага, шүүх засаглалд олон жил ноёрхсон өтгөн манан сарьнаж, шударга ёсны салхи сэвэлзэж, иргэдийн хүчтэй хяналт бүхий иргэний нийгэм идэвхжиж эхлэлээ. 2020 он ардчилсан тогтолцооныхоо 30 жилийн алдаа оноогоо бүх нийтээрээ дүгнэж, 30 жилийн алсын хараа, урт хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлж, эхлүүлсэн ажлаа эрчимжүүлсэн, их бүтээн байгуулалтын жил байх болно. Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй билээ. Туурга тусгаар Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулсан ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна. Төр засаг, тогтвортой Түмэн олон амгалан байх болтугай. Эх сурвалж:www.polit.mn
"Eguur News" мэдээллийн сайт долоон нас хүрлээ

2019 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр “Eguur News” агентлаг цаасан дээрх төслөөс биежиж, хэвлэл мэдээллийн салбарт өөрсдийн редакцыг бүрдүүлэн ажиллаж эхэлжээ. 

1 цаг 16 мин
Монголчуудын орчин цагийн түүхийг өгүүлсэн “Сүүлчийн нүүдэлчид” ном уншигчдын хүртээл боллоо 

Монголын анхны “Балдорж” шагналт редакц, МСНЭ-ийн “Ган үзэг” шагналт “Оюунлаг эргэлт мед

1 цаг 18 мин
ГЭРЧ: Ц.Санжаачойпэл "Би Монголын хамгийн баян хүн, Г.Занданшатар миний аавын найз. Би хүн алаад шоронгоос зүгээр гараад ирдэг" гэж орилсон

УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир, "Говь" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан нартай холбоотой эрүүгийн хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд үргэлжилж байна.

1 цаг 29 мин
Б.Чойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаа өгсөн нь “Огцруулна” гэсэн үг

Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний салбарт үүссэн нөхцөл байдлыг хэлэлцжээ.  Улмаар  Ер

11 цаг 18 мин
Т.Аубакир: Ахмадуудыг өдөөн турхирч, худлаа зүйл амалдгаа болих хэрэгтэй

Т.Аубакир: Ахмадуудыг өдөөн турхирч, худлаа зүйл амалдгаа болих хэрэгтэй

Өчигдөр 12 цаг 22 мин
АТГ: А.Бямбадорж, Б.Мөнхсайхан нарыг 48 цаг саатуулсан

АТГ: А.Бямбадорж, Б.Мөнхсайхан нарыг 48 цаг саатуулсан

Өчигдөр 12 цаг 14 мин
Энэтхэг–Европын холбоо түүхэн худалдааны хэлэлцээр байгууллаа

Европын Холбоо болон Энэтхэг улс бараг 20 жилийн турш үргэлжилсэн хэлэлцээний эцэст түүхэн чөлөөт худалдааны х

Өчигдөр 06 цаг 00 мин
Бид эдийн засгийн эрх чөлөөгүй гэж үү?

Монгол Улсад аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбоотой 200 гаруй хууль хэрэгжиж байна. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил

“Зууны мэдээ” сонин Нийтийн эрх ашгийн төлөөх ээлжит бүтээлээрээ эрчим хүчний салбарын эдийн засгийн “до

Өчигдөр 06 цаг 00 мин
Урд хөрш рүү нэвтрэхдээ цахим маягтаа ингэж бөглөөрэй

НХАУ-ын Үндэсний Цагаачлалын газраас гадаадын иргэдийн хилээр нэвтрэх үйл явцыг хөнг

Уржигдар 16 цаг 40 мин