Ц.Мөнх-Оргил: Төрийн алба сонгох, сонгогдох эрх тусдаа асуудал

2019-12-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Эрх баригчид ирэх онд болох сонгуулийн тоглоомын дүрэм буюу Сонгуулийн хуулийг өнгөрсөн баасан гаригт баталлаа. Нэлээд асуудал дагуулсан, хүний эрх, эрх чөлөөнд “халдсан” хууль болов.  Тухайлбал, эмэгтэйчүүдийн нэр дэвших  квотыг 30 болгохыг шаардсан.  Гэвч 20 хувиар нь батлав.  Мөн гадаадад амьдарч байгаа  иргэд сонгуульд оролцох эрхгүй болж байна. Улс төрийн намууд эвсэл байгуулж сонгуульд оролцож болно. Намуудын олонх эвслээс гарсан бол эвсэл тарсанд тооцно гэжээ. Түүнчлэн “Авлига, албан тушаалын хэрэгт шүүхээр ял шийтгүүлсэн бол нэр дэвшүүлэхгүй” гэх нэг хүнд зориулсан заалт оруулж ирж, тэр чигээр нь хүч түрж батлав.  Уг нь Үндсэн хуулийн цэц  2008 онд “Хүний сонгох, сонгогдох эрхийг насан туршид  нь хязгаарлаж болохгүй”  гэсэн дүгнэлт гаргасан байдаг.  Энэ дүгнэлтийг шууд утгаар нь зөрчсөн заалт бүхий хүний эрх, эрх чөлөөнд “халтай” сонгуулийн хууль болов. Ийнхүү Сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн хэлсэн байр суурийг хүргэж байна.   УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Буруу жишиг тогтох нөхцөл байдал үүслээ   -Дургүй нэгэндээ ямар ч хамаагүй аргаар ял эдлүүлээд нэр дэвшүүлэхгүй байх буруу жишиг тогтох аюултай нөхцөл байдал үүсээд байна. Яг ийм агуулгатай зүйл заалтыг ҮХЦ хэлэлцээд “Буруу. Ийм заалт хуульд нийцэхгүй” гэсэн дүгнэлт гаргасан. ҮХЦ-ийн дүгнэлт болон хуулийн заалт хүчин төгөлдөр үйлчилж байгаа үед ял шийтгэл эдэлж байсан хүн сонгуульд нэр дэвших эрх нээлттэй байгаа гэсэн үг.  Энэ заалтыг оруулж болохгүй. Учир нь улс төрд өөрийгөө бэлдэж байгаа хүмүүс өмнө нь ямар нэг байдлаар алдаж, оносон байлаа гэхэд тэр хүний замыг насан туршид нь хааж байна гэсэн үг.  Энэ заалтыг оруулж ирж байгаа хүмүүс  Төрийн албаны тухай хуульд ийм заалт байгаа гэж яриад байна. Төрийн алба сонгох, сонгогдох эрх хоёр тусдаа асуудал.   УИХ-ын гишүүн С.Жавхлан: Байнгын хорооны гишүүдэд гүн эмгэнэл илэрхийлье   -Миний зүгээс урлаг, уран сайхны арга хэмжээг сонгуулийн үеэр ашиглах ёстой гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасан. Гэвч байнгын хороон дээр санал уналаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдэд гүн эмгэнэл  илэрхийлье.   УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Хорихоос өөр төрлийн “ял” авсан бол мөн эрх нь хязгаарлагдана   -Хорихоос өөр төрлийн ял авсан бол мөн сонгуульд нэр дэвших боломжгүй болж байна.  Тухайлбал, торгууль, нийтэд тустай хөдөлмөр эрхлэх ялаа бүрэн эдэлж дуусаагүй бол мөн нэр дэвших эрх нь хязгаарлагдана.  Түүнийгээ нотлохын тулд холбогдох байгууллагуудаас лавлагаа авах ёстой. Тэр лавлагаа нь  өнөөдрийн зохицуулалтаар бол ШШГЕГ, Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд хадгалагдаж байгаа.  Тэгэхээр эдгээр хуулийн байгууллага нэр дэвшигчийн хүссэн лавлагааг гаргах шаардлага үүсч байна.   УИХ-ын гишүүн Н.Учрал: гишүүд дахиж сонгогдоход хүндрэлтэй   -Том мажоритар тойрог дээр шинэ залуу улстөрч, нэр дэвшигчид орж ирээд өрсөлдөх нь илүү боломжтой. Зөвхөн нэг тойрогт ажилласан УИХ-ын гишүүд дахин сонгогдоход бэрхшээлтэй болж эхэлж байна. Манай Сонгинохайрхан дүүрэг гэхэд 320 мянган хүн амтай. Сонгогч нь бараг 230 мянга. Хуучин энэ дүүрэг дээр зургаан хүн зургаан тойрог дээр өрсөлддөг байсан бол одоо дүүргийн хэмжээнд гэхээр илүүтэй улсын хэмжээнд танигдсан, нэр хүндтэй, ямар нэг байдлаар зөвхөн нэг тойрогт мөнгө төгрөг  хүмүүст итгэл үзүүлэхгүй болж байна. Ийнхүү баасан гаригийн үдээс өмнөх хуралдаанаар Сонгуулийн хуулийг баталсан бол үдээс хойш Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх байв.  Хөөн хэлэлцэх хугацаа,  зөрчлийн хуулийн заалтууд гээд чухал асуудал багтсан ч  гишүүдийн ирц хүрэхгүй шалтгаанаар чуулганы хуралдаан завсарлав. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.23  ДАВАА  №253  (6220)  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21