Хүний эрх зөрчсөн заалтыг Сонгуулийн хуулиас хаслаа

2019-12-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын даргын өгсөн чиглэлийн дагуу Сонгуулийн хуулийн төсөл дэх зарим заалтыг хэлэлцэж санал хураалаа. Өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн  О.Баасанхүү, Т.Аюурсайхан нарын зарчмын  зөрүүтэй санал өгч байнгын хороо, чуулганаар   дэмжүүлээд байсан  тус хуулийн 30 дугаар зүйлийн 30.8 дахь заалтыг хасахыг дэмжих, эсэх  санал хураав. Ингээд байнгын хороны гишүүдийн 81.8 хувийн саналаар тус заалтыг хаслаа. Энэ заалт нь “Шүүхээр авлига, албан тушаалын хэрэгт буруутай гэдэг нь тогтоогдож,  ял эдэлж байсан хүмүүс нэр дэвшихийг хориглох” тухай юм. Энэ заалт нь хүний эрхийг насан туршаар нь хязгаарласан, Үндсэн хууль, Хүний эрхийн конвенцийг зөрчиж байна гэдгийг  Үндсэн хуулийн цэц  2008 онд тогтоол гаргаж шийдвэрлэсэн байдаг.  Харин гэмт хэрэгт шалгагдаж байгаа хүн сонгуульд нэр дэвшиж УИХ-д  ороод ирэх вий. Цаашлаад бүрэн эрхээр хаалт хийх вий  гэсэн болгоомжлолд  АТГ-ын ажлын хэсгээс “Нэр дэвшигч, цаашлаад УИХ-ын гишүүнийг ч аль нэг асуудлаар гэмт хэрэгт холбоотой бол  шалгах  боломж нь нээлтэй байгаа”  гэсэн тайлбарыг өглөө. Ийнхүү  УИХ  Цэцийн дүгнэлттэй зөрчилдсөн заалтууд дээр шинэчилсэн найруулга хийж  Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэн  шийдвэрлүүллээ.  Удахгүй УИХ-ын чуулганаар Сонгуулийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21