Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгчөөс улсын төсөвт тавьсан хориг ямар ч үндэслэлгүй

2019-12-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ОЛДОХ Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд 2020 оны Монгол Улсын төсөвт хэсэгчлэн хориг тавьсныг ЕТГ-ын дарга З.Энхболд Төсвийн байнгын хорооны хуралдааны өмнө танилцуулав. Хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн горимоор санал хураахад Ж.Батзандан гишүүнээс бусад нь дэмжээгүй юм. Тэрээр “Эрх баригч нам зардлыг хэтрүүлж, өөрсдийн хариуцлагагүй  байдлаас үүссэн зардлыг ард түмэнд ачаа болгон  үүрүүлж байна. АН ч гэсэн засаг барьж байхдаа төсвийн зарлагыг хэтрүүлж байсан алдааг МАН давтлаа. Иймд ШИНЭ нам эрс эсэргүүцэж байна. Ерөнхийлөгчийн хоригийг бүхэлд нь хүлээж авах хэрэгтэй” гэв. Тэгвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ЕТГ-ын дарга З.Энхболдод хандаж  “Төсвийн зарлагыг хэтрүүлж байсан хүн энд шүүмжлээд сууж байна. Худал зүйлүүд их ярилаа. Надах чинь ямар ч үндэслэлгүй, худлаа. Хуулиа  судал, унш. Уншсанаа сайн ойлго. Ойлгосныхоо дараа ярь. Хоригийг хүлээж авах боломжгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Үүний дараа  Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн санал хураалт явуулахад гишүүдийн 52.6 хувь нь дэмжлээ. Ерөнхийлөгчийн тавьж буй хэсэгчилсэн хоригт  “Нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр  хувийн нэмэгдлээс 174.2 тэрбум орчим төгрөг төвлөрүүлэхээр тусгасныг эрс эсэргүүцэж буй иргэдийн шаардлагыг УИХ хүлээн авч амлалт, хөтөлбөртөө нийцсэн хүнлэг, оновчтой бодлогоор нэн тэргүүнд залруулах шаардлагатай гэж үзсэн юм.  2019 оны есдүгээр сарын 30-ны  байдлаар Нийгмийн даатгалын байгууллагад бүртгэлтэй 46 мянга орчим ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагын 19 мянга орчим нь 176  тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй гэсэн тоон мэдээлэл байна. 2020 оноос нийгмийн даатгалын шимтгэл дахин нэмэгдэх тохиолдолд эдгээр ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагын өр улам өсөх, Нийгмийн даатгалын сангийн алдагдал ихсэх, ажил олгогчдын ажлын байр шинээр бий болгох болон ажилтныхаа цалин хөлсийг нэмэгдүүлэх сонирхол эрс буурах, дундаж давхаргын амьдрал доройтох, ажилгүйдэл ядуурал улам тэлэх зэрэг ноцтой, сөрөг үр дагаврууд шууд бий болох эрсдэл үүсээд байна. Тиймээс ч хариуцлагагүй байдлын уршгаар Капитал банкинд өгч алдсан нийгмийн даатгал, эрүүл мэндийн сангийн 240 тэрбум төгрөгийг олж авах, татвар төлөгчдийн мөнгийг завшсан этгээдүүдээр нь буцаан төлүүлэх асуудалд УИХ “хуулийн биелэлтийг хянан шалгах” онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд анхаарал хандуулж, холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгөн эрчимтэй, шуурхай ажиллуулах шаардлагатай”  хэмээн дурдсан юм. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21