1990 онд ардчилсан хувьсгал ялаагүй, хөрөнгөтний хувьсгал л ялсан

2019-12-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
МоАХ-ны анхны гишүүдийн нэг С.Энх-Амар 30 жилийн тэртээ Монголын ардчилсан холбооны анхдугаар цуглаан болж, 300-400 орчим хүн оролцсон байдаг. Тэд эрх баригч МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах, олон намын систем, өмчийн олон хэлбэрийг хүлээн зөвшөөрөх, чөлөөт хэвлэлийг буй болгон хөгжүүлэх гэсэн олон шаардлагыг тавьж байв. Энэ нь Монгол Улсын түүхэнд анх удаа эрх баригчдын эсрэг зориглон боссон үйл явдал байв. Энэ үйл явдал нь эрх баригч МАХН болон намынхаа шийдвэрийг үг дуугүй хэрэгжүүлсээр ирсэн цэрэг, цагдаа, аюулаас хамгаалах байгууллага, МҮЭ, МХЗЭ зэрэг олон байгууллагыг шоконд оруулаад байв. Ж.Батмөнхийн тэргүүлсэн Улс төрийн товчоо бүрэлдэн тогтсон шинэ нөхцөл байдалд зөв дүгнэлт хийж, мэргэн оновчтой шийдвэр гаргахад хэцүү байсан биз. Санаачлага болон цаг хугацааг бүрэн алдсанаар өдрөөс өдөрт өөртөө итгэх итгэл нь өсөн нэмэгдсээр байсан шинэ залуу улс төрийн хүчинд хөтлүүлэх болсон билээ. Ер нь ч үнэн гэдэг хэцүү бөгөөд хатуу байдаг жамтай. Улмаар 1990 оны хоёрдугаар сард МоАХ анхдугаар их хурлаа хуралдуулж, Монголд сөрөг хүчин болох Монголын Ардчилсан нам байгуулагдсаныг зарласан. Ингэж Монгол дахь улс төрийн цоо шинэ нөхцөл байдал нэгэнт олон улсын анхаарлын төвд эргэлт буцалтгүй орсон юм. Залуу халуун эх орончид тэмцлийн хамгийн хурц хэлбэрийг сонгосноор анх удаа нийслэлийн төв талбайд 1990 оны гуравдугаар сарын 5-нд улстөрийн өлсгөлөн зарлагдах нь тэр. Анхнаасаа л өлсгөлөн гэсэн үг, тэмцлийн энэ хэлбэр хүмүүст маш хурцаар нөлөөлсөн билээ. Улс орон даяараа эрх баригч Ж.Батмөнх нарын сүүлчийн шийдвэрийг хүлээн анир чимээгүй “окоопондоо” орцгоосон байлаа. Өлсгөлөнгийн гурав дахь өдрийн үдэш Монгол телевизээр “Улс төрийн товчоо огцорч байгаагаа зарласан түүхтэй... Ийнхүү МАХН-ын улс орноо сэргээн хөгжүүлсэн 70 жилийн түүх өндөрлөж, хэний ч үл мэдэх цог заль дүүрэн шинэ залуус улс төрийн хүчин түүхийн тавцанд дэвшин гарч ирлээ. “Залуу хүн ирвэл зарга нэмдэг, хөгшин хүн ирвэл хөг нэмдэг” гэсэн хуучны үгтэй юм аа. Ийнхүү 30 жилийн тэртээ ихээхэн дуулиан шуугиан тарин гарч ирсэн залуусын зарга улам зузаарсаар л байна. Өнгөрсөн хэрнээ нэн ойрын энэ 30 жилийн түүх манай хэдэн мянган жилийн түүхэн дэх хамгийн ойлгомжгүй, харгис зэрлэг гэмээр сүүдэр татуулсаар байна. Буруу өссөн хүүхэд бухын хүзүүнээс хатуу. Яг үнэндээ бол “шударга ёс, тэгш эрх, ардчиллын” төлөө ч тэмцсэн юм биш. Харин үүгээр халхавчлан нэр алдар, ашиг орлого, өс хонзонгоо тайлах гэсэн адын хүслээ гүйцэлдүүлж чадсан хүмүүс бол ардчилагчид юм аа. Тэд дарга сайд нарын эсрэг боссон мэт харагддаг авч ачир дээрээ бол нэг ангид тохой зэрэгцэн хамт сурч байсан дарга сайд аав ээжтэй ангийнхаа хүүхэддээ хар багаасаа атаархаж хорссон хорслоо л тайлсан шүү дээ. Ингэж л харагдаад байгаа юм... Миний хувьд түүхийн ангийн оюутан байсан тул бас гадарлахтайгаа юм аа. Тэр үеийн НУФ-ийн МХЗЭ-ийн хорооны товчооны гишүүд багш нар гэвэл Б.Болд, Б.Дэлгэрмаа, С.Зориг нарын таван багш, Б.Хишигбат, миний бие гэсэн хоёр оюутан багтдаг байлаа. Энэ бол 1986-1988 оны явдал л даа... Ер нь бол тэр хүүхэд насны ядуу гуцуугийн комплекс энэ тэр нь манай хувьсгалчдад тэр үед илт ажиглагддаг байсан. Тухайлбал Дарь.Сүхбаатар гэгч эр өөрийгөө “Хоёрдахь Сүх жанжин”-аар төсөөлөөд л, агаарт хөөрсөн нэгэн байсан. Ингээд бодохоор ардчилагчдаас Х.Чойбалсан, Ю.Цэдэнбалын зиндаанд авч үзэх ганц ч зүтгэлтэн байхгүй шүү дээ. Яаж сууж байгаад алдарших вэ. Мөнгөтэй болох вэ гэсэн өнө мөнхийн хүсэл мөрөөдөлтэй, цаг ямагт бусдын улыг шагайж явдаг хүмүүсийн цуглуулга бол МоАХ болон бусад МҮДН, МСДН зэрэг шинэ тулгар намууд болсон. Уг нь бол хүнд “Бага хэрнээ зөв ярь” гэж багахаан ам заяасан юм гэсэн. Гэтэл нэг чихнээсээ нөгөө чихээ хүрсэн том амаараа ангайх болгондоо бусдыг муучилж бах таваа хангасан, элдэв бусдын мууг үзсэн, ховч халтар царайтай ялангуяа авгай хүүхнүүд, за тэднээс нээг их дээр гарахгүй харчуул энд дүүрэн цугларсан даа,харин чиг. “Бусдыг хэлбэл өөрт” гэсэн үгтэй юм ш дээ. Та бүхэн хэрхэн тэр жилүүдэд дарга сайд нарын хүүхдүүдийг элдвээр муучилж таашаал авч явлаа даа, одоо тэгвэл та нарын үр хүүхдүүд яажшуухан явна даа ??? “Уулзахгүй гэсэн хүнтэйгээ гурав, давахгүй гэсэн даваагаа гурав яана” гэдэг билээ дээ? Юуны өмнө энэ цог заль дүүрэн залуус өмчийн олон хэлбэрийг хуульчлан батлуулж дөнгөв. Ерөөсөө л тэдний зорилго нь энэ байсан. Ингэснээр анх удаа Монголын түүхэнд хөрөнгөтөн анги мэндлэвэй. Өдгөө Монголд ард түмний бус цөөхөн хөрөнгөтөн этгээдийн эрх ашгийг хамгаалсан олигархи засаглал тогтоод удаж байна. Соц нийгмийн үед хамт олон чухалчлагддаг байсан бол одоо зөвхөн хувь хүн, түүний арх ашгийг л дээдлэн үздэг цаг иржээ. “Та л чадна, Чи л хийх ёстой” гэсэн хандлага энэ үеийг тодорхойлох болсон ш дээ. амиа хичээсэн үзэл бурханы сургаалтай дүйж буй. Хар амиа хичээх, бусдын эрх ашгийг огоорох бол өнөөгийн хүүхэд багачуулын хувьд хэвийн зүйл болон тогтож байнаа. Социализмын 70-аад жилд Монгол улс үсрэнгүй хөгжиж дэвжсэн бол ардчиллын гэх энэхүү 30 жилд шувтан уруудан доройтлоо. Капиталист орнууд социализмийн чиг хандлагыг дээдлэн үзэж байхад харин бид социализмаасаа татгалзаад хөрөнгөтний капиталист хувьсгал хийж явдаг, таарч дээ. Эх сурвалж: www.polit.mn
Иргэн
Ардчилсан хувьсгал нь ардчилсан хувьсгал байсан. Ардчилалаа таниагүй , анхиаггүй хүмүүс ашигласан.
Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

1 цаг 23 мин
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

7 цаг 45 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

7 цаг 45 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

7 цаг 45 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

Өчигдөр 12 цаг 47 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Өчигдөр 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Өчигдөр 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

Уржигдар 09 цаг 48 мин
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй.

Уржигдар 06 цаг 00 мин