Г.Шийлэгдамба: Энэ асуудалд Э.Эрдэнэжамъян холбогдолгүйг интерпол нотолсон

2014-04-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ЗОТОЛ

Хэвлэл, мэдээллийн байгууллагууд болон сэтгүүлчдийн зүгээс өчигдөр  МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбад   хандаж Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэ жамъянд шүүхээс ял оноосон асуудлаар байр суурийг нь сонирхсон юм. Асуулт, хариултыг тоймлон хүргэж байна.

-Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяныг Интерполд захидал бичиж, мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан гэх үндэслэлээр  анхан шатны шүүхээс хоёр жил улс төрийн албан тушаал хашихгүй байх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулсан. Энэ талаар намынх нь Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд ямар байр суурьтай байна?

-Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянтай холбоотой шүүх хурлын тухай байр суурь илэрхийлэхийг хэвлэл, мэдээллийн байгууллагуудаас нэлээд эрчимтэй тавьж байна. Тийм учраас  нэгэнт ярьж буй асуудал МАХН-ын улс төрийн албан тушаалтны хүрээнд тавигдаж буй тул намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд би та бүхний сонирхсон  асуултад хариулж, байр сууриа илэрхийлье. Мөн энэ асуудлаар  манай нам  удирдлагын  төвшиндөө уулзаж, санал солилцсон. Тэгэхээр энэ хүрээнд би та бүхний асуултад хариулъя. Ерөнхийд нь хэлэхэд, Э.Эрдэнэжамъян дэд  сайдтай  холбоотой, өчигдөр хуралдсан шүүх хурлын шийдвэр, шүүхийн  ажиллагааг дууссан гэж үзэх бололцоогүй юм. Үүнийг ч та бүхэн сайн мэдэж байгаа байх. Учир нь  дараагийн шатанд давж заалдах бололцоо бий. Эцсийн шийдвэр гарах хүртэл хугацаанд бидний буюу МАХН-ын гишүүдийн  баримталж байгаа  байр суурь бол Э.Эрдэнэжамъян  дэд сайд ямар нэгэн хууль зөрчсөн буруутай үйл ажиллагаа явуулаагүй. Хэрэг үүссэн нөхцөл байдал, шүүхээс гаргасан шийдвэрийг өмгөөлөгчид болон өөрийнх нь зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаатай холбогдуулан  хуулийн хугацаанд давж заалдах байр суурьтай байгаа.

-Магадгүй түүнийг  огцрууллаа гэхэд оронд нь танай намаас дэд сайдын суудлыг хадгалж үлдэх боломжтой юу. Засгийн газраас танай намд чиглэл өгсөн үү?

-Тэр талаар ярьсан, хэлсэн зүйл алга. Шүүх ажиллагаа  эцэслэж шийдэгдсэний дараа аливаа хүнийг гэм буруутайд тооцно  шүү дээ. Тийм учраас асуудал шийдэгдээгүй байхад одоо хашиж байгаа албан тушаалд нь хэн нэгний очих тухай болоод тэр суудлыг хадгалах эсэх асуудал яригдахгүй нь ойлгомжтой. Шүүхийн шийдвэр эцэслэж гарах хүртэл энэ асуудал албан ёсоор яригдахгүй.

-Э.Эрдэнэжамъян сайдад ямар нэгэн дарамт байсан юм уу. Засгийн газрын байр сууриас  захидал бич гэж  намынх нь  зүгээс шахсан юм биш биз?

-Энэ талаар товч бөгөөд тодорхой хариулт хэлье. Хэвлэл, мэдээллээр ч энэ талаар бичигдэж байсан шүү дээ. Тэр нь юу вэ  гэвэл, нэгдүгээрт МАХН-ын Бага чуулган хуралдаж, улс төрийн хэлмэгдүүлэлт Монгол Улсад бодитоор нүүрлэсэн тухай, тэр хэлмэгдүүлэлтэд нэр бүхий хүмүүс өртөж байгаа тухай, Монгол Улс улс төрийн хоригдолтой болсон тухай асуудлыг албан ёсоор гаргаж тавьсан. Бага чуулганы 200 гаруй гишүүн тэр талаар нэгдмэл нэг ойлголтыг баталгаажуулж, мэдэгдэл гаргаж байсан. Э.Эрдэнэжамъян  дэд сай­дын хувьд өөрөө МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн бөгөөд тодорхой хэлбэл, улс төрийн албан тушаалтныхаа хувьд намынхаа Бага чуулганаас гаргасан шийдвэрийг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр илэрхийлэх эрх бүхий улстөрчийн хувьд  байр сууриа илэрхийлсэн. Хоёрдугаарт, Интерпол гэдэг байгууллагатай хэн нэгэн иргэн цахим хаягаар нь орж нээлттэй харилцаж, өөрийн байр суурийг илэрхийлэх бүрэн боломжтой. Тухайлбал, энэ ширээний ард сууж буй надад ч,  ширээний өмнө зогсч байгаа та бүхэнд ч тэр боломж нээлттэй байгаа. Энэ үүднээс тэр хүн өөрийн байр суурийг илэрхийлэх буюу  Интерполд өөрийн  үзэл бодол, санал мэдээллийг  хүргүүлсэн.

-Ямар санал хүргүүлсэн юм бэ?

-Тэр тухай товч байдлаар  эргэн сануулахад Монгол Улсын  улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж байгаа, улс төрийн хэргийн цаана хохирогчтой холбоотой  асуудлаар  өөрийн байр суурийг илэрхийлсэн байдаг. Түүнийг нь мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан гэж анх  хэрэг үүсгэсэн. Албан тушаалын гэмт хэрэг гэж өмнөх шүүх хуралдааны үеэр улсын яллагчийн зүгээс хэргийг танилцуулж байсан. Явцын дунд албан тушаалын хэрэг гэгч нь байхгүй болж энэ хүн албан тушаалаа ашиглаагүй юм байна, гэхдээ мөрдөн байцаалтад саад учруулсан байж болзошгүй гэсэн утгаар асуудлыг тавьсан. Хамгийн тодорхой зүйл бол Интерполын зүгээс  удаа дараа хариу бичиг ирүүлэхдээ улаан шугамын заагаас хассан асуудал нь Э.Эрдэнэжамъян гэдэг хүнтэй огт холбоогүй гэдгийг нотолсон байгаа. Тэгэхээр дарамт намын зүгээс биш, магадгүй улс төрийн нөхцөл байдлыг хурцатгах гэсэн, бидний хэлж заншсанаар хаврын синдромыг шүүхээр эхлүүлэх гэсэн улс төрийн явуулга энэ бүхний цаана байдаг юм биш биз  гэсэн ойлголт  бидэнд хүссэн хүсээгүй  үүсч байна. Улс төрийн хэлмэгдүүлэлт  Монголд үргэлжлээд байна уу,  цаанаа дарамт шахалт  байдаг юм биш биз гэсэн эргэлзээ хардлага ч төрж байна.

-Эргэлзээ, хардлага төрүүлж байгаа ямар сэжүүрүүд байна?

-Би тэр шүүх хурлын танхимд байсан хүний хувьд  хоёр зүйл дээр эргэлзээ төрсөн. Тухайлбал, тэр асуудалд иргэний нэхэмжлэгч гэж  оролцсон хүн  АТГ-ынх  байсан нь эргэлзээ төрүүлж байгаа. Шүүхийн тогтоолд улс төрийн албан тушаал эрхлэх эрхийг нь хоёр жилээр хаслаа гэсэн шийдвэр гарсан нь зарим хувь хүмүүст төрж байгаа ойлголтоор бол улс төрийн хэрэг гэдгийг нь илэрхийлсэн шинж агуулагдаж байна уу  гэсэн сэтгэгдэл төрж байна. Энэ бол бидэнд төрсөн сэтгэгдэл, цаашид  ямар   байр суурьт  хүрэхээ бид тодорхойлно. Шүүхийн эцсийн шат хүртэл асуудал хэлэлцэгдэж, түүний дараа тодорхой болох болов уу.

-Давж заалдсан ч гэсэн ялыг хэвээр үлдээвэл яах вэ?

-Бидэнд ямар итгэл үнэмшил байгаа вэ гэвэл, Дээд шүүх буюу дараагийн давж заалдах шатны шүүхээс энэ хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгана гэсэн итгэл байна. Тиймээс энэ хүрээндээ дээрх шийвэр гарсны дараа Монгол Улс улс төрийн зорилгоор хэлмэгдүүлдэг байдалд  ямар ахиц дэвшил гарч байна вэ гэдэгт өгөх үнэлэлт дүгнэлт байна уу гэхээс биш сөрөг байдлаар шийдэгдвэл гэж төлөвлөсөн зүйл алга. Учир нь бид энэ асуудлыг шүүх хэрэгсэхгүй болгож цагаатгана гэдэгт итгэлтэй байгаа.

128 бөхийн сорьцыг Германд шинжлүүлнэ

128 бөхийн сорьцыг Германд шинжлүүлнэ

Өчигдөр 14 цаг 12 мин
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө

Өчигдөр 14 цаг 04 мин
Япон Улсын Эзэн Хаант ёсны тухай

Япон Улсын Эзэн Хаант

2025-07-11
Ж.Урангуа: Япон Монголын эрдэмтдийн хамтын ажиллагаа зөвхөн шинжлэх ухааны ололтоор зогсохгүй хоёр орны ойлголцол найрсаг харилцааны бат үндэс юм

Ж.Урангуа: Япон Монголын эрдэмтдийн хамтын ажиллагаа зөвхөн шинжлэх ухааны ололтоор зогсохгүй хоёр орны ойлголцол найрсаг харилцааны бат үндэс юм

2025-07-11
Баяр наадмын хүндэт зочин

Баяр наадмын хүндэт зочин

2025-07-11
Баяр наадмын хүндэт зочин Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхитог угтан авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, эрхэм дээд хатан Масако нар м

2025-07-09
Р.Сэддорж: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж малчдад хатуурхсан заалтаа хасах хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржтой ярилцлаа.

2025-07-09
Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

2025-07-08
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

2025-07-08