Айлчлалын хүрээнд дараах 12 баримт бичигт гарын үсэг зурлаа

2019-12-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй хүмүүс ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевийн урилгаар хойд хөршид айлчилж байна. Хоёр улсын Засгийн газрын тэргүүн зарим хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, хамтарсан мэдэгдэл хийлээ. Айлчлалын хүрээнд Засгийн газар, яам хоорондын дараах 12 баримт бичигт гарын үсэг зурсан байна.
  1. “Цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т - Монголын талаас Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн - Оросын талаас Эрчим хүчний сайд А.В.Новак нар гарын үсэг зурлаа.
+“Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын “Газпром” нийтийн хувьцаат нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т - Монголын талаас Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин - Оросын талаас “Газпром” нийтийн хувьцаат нийгэмлэгийн дарга А.Б.Миллер нар гарын үсэг зурлаа. +“Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын “НК “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т - Монголын талаас Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин - Оросын талаас “НК “Роснефть” нийтийн хувьцаат нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Д.Касимиро нар гарын үсэг зурлаа.
  1. “Монгол Улсын Гадаад харилцааны яам, Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн яам хоорондын 2020-2022 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө”-нд - Монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар - Оросын талаас ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов нар гарын үсэг зурлаа.
  2. “Монгол Улсын иргэдийг төмөр замын мэргэжлээр суралцуулах тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Оросын Холбооны Улсын Тээврийн яам хоорондын хэлэлцээр”-т - Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан - Оросын талаас Тээврийн нэгдүгээр орлогч сайд И.С.Алафинов нар гарын үсэг зурлаа.
  3. “Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Оросын Холбооны Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хоорондын санамж бичиг”-т - Монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар - Оросын талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд М.А.Топилин нар гарын үсэг зурлаа.
  4. “Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Оросын Холбооны Улсын Хууль зүйн яам хооронд 2020-2021 онд хамтран ажиллах хөтөлбөр”-т - Монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар - Оросын талаас Хууль зүйн сайд А.В.Коновалов нар гарын үсэг зурлаа.
  5. “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Оросын Холбооны Улсын Аж үйлдвэр, худалдааны яам хоорондын санамж бичиг”-т - Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан - Оросын талаас Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд А.Н.Морозов нар гарын үсэг зурлаа.
  6. ХЭЛЭЛЦЭЭР ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛСНЫГ ЗАРЛАВ. Монгол Улсын Гадаад харилцааны сайд монголын талын ноот бичгийг оросын талд гардуулав. - 1957 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын хоорондох худалдааны гэрээ”-нд нэмэлт оруулах тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын хэлэлцээр - Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр
III. БУСАД БАРИМТ БИЧИГ
  1. “Геологи, геофизикийн болон инженер-геологийн судалгааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Оросын Холбооны Улсын “Зарубежгеология” ХН хоорондын гэрээ”-нд - “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн - “Росгео” ХН-ийн Удирдлагын дарга, ерөнхий захирал С.Н.Горьков нар гарын үсэг зурлаа.
  2. “Зүүнбаян – Таван толгойн чиглэлд төмөр замын шугам барих ажил гүйцэтгэх тухай гэрээг хэрэгжүүлэхэд техникийн зөвлөгөөний үйлчилгээ үзүүлэх тухай “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, “РЖД Интэрнешнл” хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэг хоорондын гэрээ”-нд - Монголын талаас Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн дарга Д.Жигжиднямаа - Оросын талаас “РЖД Интэрнешнл” ХХН-ийн Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.А. Столяров нар гарын үсэг зурлаа.
  3. “Монгол Улсын "Эрдэнэс Монгол" ХХК ба Оросын Холбооны Улсын “УЗТМ-Картэкс” ХХК УК-ийн Стратегийн түншлэлийн тухай санамж бичиг”-т - Монголын талаас "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү - Оросын талаас “УЗТМ-Картэкс” ХХК УК-ийн Ерөнхий захирал Я.В.Центер нар гарын үсэг зурнлаа.
  4. “Арьс ширний бэлтгэн нийлүүлэлт, худалдааны чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын “Хөдөө аж ахуйн бирж” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болон Оросын Холбооны Улсын “Русская кожа” хувьцаат нийгэмлэг хоорондын санамж бичиг”-т - Монголын талаас “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Баатар - Оросын талаас “Русская кожа” ХК-ийн ерөнхий захирал А.А.Низов нар гарын үсэг зурлаа.
  5. “Хамтын ажиллагааг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Худалдаа, хөгжлийн банк ба ОХУ-ын Оросын экспортын төв хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т - Монголын талаас Худалдаа, хөгжлийн банкны Ерөнхийлөгч Б.Мэдрээ - Оросын талаас Оросын экспортын төвийн гүйцэтгэх захирал А.Слепнев нар гарын үсэг зурлаа.
  6. “Очир Гэгээн Сүндэр” ХХК болон “Алс Дорнод, Арктикийн хөгжлийн сан” ХН хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т - Монголын талаас “Очир Гэгээн Сүндэр” ХХК-ийн ерөнхий захирал Ганбаатар ОЧИР - Оросын талаас “Алс Дорнод, Арктикийн хөгжлийн сан” ХН-ийн Ерөнхий захирал А.О.Чекунков нар гарын үсэг зурлаа.
Эх сурвалж: www.polit.mn  
Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

1 цаг 25 мин
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

7 цаг 47 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

7 цаг 47 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

7 цаг 47 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

Өчигдөр 12 цаг 47 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Өчигдөр 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Өчигдөр 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

Уржигдар 09 цаг 48 мин
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй.

Уржигдар 06 цаг 00 мин