Т.Дэнсмаа: НЭГ Ч ГЭСЭН ИРГЭН ХУРИМТЛАЛТАЙ БОЛОХ НЬ БИДНИЙ ХУВЬД МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД ОРУУЛЖ БАЙГАА ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ЮМ

2019-03-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Голомт банкны иргэдийн бизнесхариуцсан захирал Т.Дэнсмаатай ярилцлаа. Танд энэ өдрийн мэнд хүргэе! -Голомт банк Монголд анх удаа хүүхдэд зориулсан банкны салбарыг байгуулсан. Хүүхдүүд тэндээс юу суралцах боломжтой вэ, банкны үйлчилгээ авч болно гэсэн үг үү. -Юуны өмнө энэ яриаг эхлэхээс өмнө яагаад бид хүүхдэд зориулсан салбар нээсэн тухайгаа ярья. Монголыг ЗАЛУУСЫН УЛС гэдэг. Насны суваргын хувьд их зөв бүтэцтэй. Гэтэл ирээдүй болсон хүүхэд багачууддаа банкны талаарх ойлголтыг багаас нь зөв цэгцтэй өгч байгаа сургалтын хөтөлбөр, байгууллага огт байдаггүй. Банкуудын нийгэмд үзүүлэх үүрэг хариуцлага бол зөвхөн санхүүгийн үйлчилгээ үзүүлэх биш иргэдэд санхүүгийн боловсрол олгох байдаг. Гэломт банк хүүхдэд зориулсан ямар ажил хийх талаар судалж, төлөвлөгөө хийж байхдаа бага насны хүүхдүүдээс банкны талаар асуухад банкинд орохоор айдаг, дандаа ууртай хүмүүс байдаг, юу хийдэг хүмүүс гэдгийг ойлгодоггүй гэсэн хариултуудыг өгч байсан. Яг энэ үед "Дүдү хүүхдийн музей" бидэнтэй хамтран ажиллах санал тавьсан нь хүүхдэд банкны талаарх ойлголтыг хамгийн энгийн ойлгомжтойгоор хүргэх арга болсон. Яг банкны салбар шиг тохижуулсан Гэломт банкны мини салбар нь хүүхдүүдийн мөнгөний талаарх ойлголтыг дээшлүүлэх, хүүхдүүд өөрсдөө мөнгөө хадгалах, мөнгө хадгалсанаар банк хүү өгч мөнгө нь өсдөг гэдгийг ойлгох, банкны үйлчилгээтэй танилцах, банкны ажилтны дүрд тоглох зэрэг боломжуудыг олгодог. Мөн мөнгөний нууцлал гэж юу байдаг, мөнгөн хуримтлал, хадгаламжуудын онцлог, ялгаа, орон орны мөнгөн тэмдэгтийг мэдэх боломжтой. Хамгийн гол нь мөнгөнд захирагдах биш, мөнгийг удирдах боломжгой гэдгийг л хүүхдүүд ойлгоосой гэж бид хүсдэг учраас энэ салбарыг нээсэн.  
3-5 насанд: Мөнгөний шухай ойлголтууд өгөх Мөнгөн дзөсгэртийг таниулах Аливаа бараа үйлчилгээг мөнгөөр авдаг гэдгийг ойлгуулах (байрны мөнгө өгөхдөө дагуулж явах, чихэр авахад мөнгө хүрэхгүй тухай хэлэх) Мөнгөний гахай авч өгөх (хадгалуулаад, тэр мөнгийн нь ойрынхугацаанд хэрэглуулж, үр ашгийг нь мэдрүүлэх)
  -Хуухдээ хуримтлуулж сургахын тулд эцэг эхчуудийн зугээс ямар алхмыг хийх хэрэгтэй вэ? -Хамгийн эхний алхам эцэг эхчүүд өөрсдөө хуримтлуулж хүүхдүүдцээ үлгэрлэх. Банкны салбарт олон жил ажиллаад миний анзаарсан зүйл бол хүүхдүүддээ багаас нь мөнгө хуримтлуулах, мөнгөө удирдах аргыг л нас насанд нь тохируулан зааж өгөх хэрэггэй санагдсан. Мөнгийг олж болдог, зарцуулах нь харин хэцүү байдаг. Тиймээс эхлээд юу хүсэж байгааг нь асууж, зорилгыг нь хамтдаа тодорхойлох зүйтэй болов уу. Дараа нь түүнийхээ төлөө хуримтлал үүсгэх шаардлагатайг тайлбарлаж өгөх хэрэгтэй. Хамгийн гол нь сар бүр тогтмол дүнгээр хуримтлуулж түүнийг ЗУРШИЛ болгох нь маш чухал гэдгийг ойлгуулах нь зүйтэй. -Голомт банк нь Үндзсний хуримтлал хөтөлбөрийг хэрэгжуулээд багагуй хугацаа өнгөрч байна. Хөтөлбөрийн ур дунг дугнэж хэлбэл? -Анх монголчууд хуримтлалгүй байна, байгаа хуримтлал нь хангалтгүй хэмжээтэй байна. Үүнийг хэрхэн засч болох вэ гэдгээс л энэ хөтөлбөрийн зорилго эюлсэн юм. Хамгийн гол нь монголчууд хуримтлуулах соёлд суралцаагуй, хуримтлуулах дадал, зуршил байхгүй байгаа нь батлагдсан. Аргагүй шүү дээ. Хүүюд байхаас нь банк гэж ямар байгууллага болох, юу хийдэг талаар хэн ч тодорхой тайлбар өгч, боловсрол олгоогүйд учир нь байгаа юм. Тиймээс бид Үндэсний хуримтлалын хөтөлбөртеө иргэдэд хуримтлал хийх, зуршилд сургах хөшүүргийг бий болгосон. Та сар бүр заавал тогтмол дүнгээр хуримтлал хий. Үнэюэр тасралтгүй хийгээд байвал таныг ".ХУРИМТЛУУЛАХ ЗУРШИЛ"-тай болсон гэж үзээд банк танд хамгийн өндөр хүү өгөх юм. Яг үүний дагуу бонус хүүний өгөөж нь жилийн 20% байдаг. Энэ хөтөлбөр маань маш амжилттай хэрэгжсэн. Өнөөдөр 120,000 гаруй иргэн хөтөлбөрт хамрагдсаны 70% нь сар бүр орлогоо тасралтгүй хийж, дадал зуршил болгож чадсан байна. -Хуримтлуулж сурахын тулд юуг анхаарах хэрэгтэй вэ? 1,Бага гэлтгүй тасралтгүй, сар бүр хуримтлал хийж өөртөө зуршил тоттоох л юрэгтэй юм. Сар бүр хуримтлалаа хийгээд байхаар аяндаа зуршил болоод ирдэг. 2,Зарцуулсныхаа дараа хуримтлуулах бус зарцуулахаасаа өмнө хуримтлуулах. Цалин буусан өдрөө эхлээд хуримтлуулаад дараа нь үлдсэн мөнгөө л зарцуулаад сурчихвал хуримтлуулж чадна. Жишээ нь сарын 1 сая төгрөгний орлоготой бол 10% -аа л хадгалчих. Ингээд үлдсэн 900,000 төгрөгөөр хүмүүс яаж ийгээд л амьдарна. 3,Хуримтлуулах зорилгоо тодорхойл. Энэ зорилго нь урт хугацааны эсвэл бүр богино хугацааных ч байж болно. Жишээ нь би 33 настай 22 жилийн дараа тэтгэвэрт гарна. Тэгвэл тэтгэвэрт гарахдаа 100 сая төгрөгтэй байя гэсэн том зорилго байгаа бөгөөд үүнийюэ төлөө би сар бүр 300,0007 хуримтлуулж байгаа. Мөн надад гэр бүлээрээ бээжин явах, зун эх орноороо аялах гэсэн ойрын зорилгууд байна гэх мэт. Голомт банкны үндэсний хуримтлалын хөтөлбөрт хамрагдаад байрны урьдчилгаа төлбөр, машины урьдчилгаа төлбөрүүдээ хуримтлалаараа биелүүлсэн олон сайхан жишээ бий. -Хуримтлалтай байх нь ямар давуу талуудыг олгодог вэ? -Нэгдүгээрт, тухайн хувь хүн сэтгэл зүйн хувьд айдасгүй болдог гэсэн судалгаа бий. Хүмүүс гэнэтийн хэрэгцээнд бэлэн байхын тулд хуримтлалтай болдог. Айж сэрэмжилдэг гэнэтийн хэрэгцээ гарах үед хуримтлалтай байхад тухайн хүн маш тайван байдаг. Айдасгүй байна гэдэг нь аз жаргалтай байна гэсэн үг. Хоёрдугаарт, хүн зорилгодоо хүрэхээр өөртөө итгэх итгэл нь нэмэгддэг. Иргэн баян бол улс баян гэдэг. Иргэн бүр өөрийн хэрэгцээг хангахуйц хуримтлалтай бол банкууд нь хүчирюг байна. Банк хүчирюг байх нь эргээд зээлийн эх үүсвэр шаардлагатай байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллагад хүрч үйлчлэх, тэднийг санхүүжүүлж, үйл ажиллагааг нь өргөжүүлэх зэргээр улс эх орны эдийн засагт маш үр өгөөжтэй байдаг. Өөрөөр хэлбэл иргэд нь санхүүгийн мэдлэг сайтай, санхүүгээ сайн төлөвлөдөг байвал тухайн улсын эдийн засаг бат бөх байж чаддаг байна. Тэгэхээр улс эх орны хөгжлийг холын мөрөөдлөөр төсөөлөөд суух биш хүн бүр өөрөө өөртөө эзэн нь байж, дор бүрнээ ажлаа сайн хийж, хуримтлалтай байх нь эх орондоо оруулж буй үнэлж баршгүй хувь нэмэр болдог.
DR. PRADHAN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

11 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

6 цаг 51 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

7 цаг 6 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

7 цаг 6 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13