Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүнд, хөнгөн гэж ялгаварлаж эхэллээ

2019-10-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийн долдугаар зүйлийг хэрэгжүүлэхийн тулд ХБХЭЭХ, “Зууны мэдээ” сонин хамтран хөгжлийн бэрхшээл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхтэй холбоотой нийтлэлүүдийг цувралаар хүргэж байгаа билээ. Та эдгээр нийтлэлээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бусад хүүхдийн л адил бодол, хүсэл, мөрөөдөлтэй болохыг мэдэрч ирээдүйн сайхан нийгмийг бий болгоход санал хуваалцаж, дэмжлэг үзүүлэх боломжтой. Бидэнтэй 95907012, 70123336 болон Facebook: APDC Mongolia, Web: www.apdc.mn хаягаар харилцана уу. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулах нь зөв гэдгийг Монгол Улс хүлээн зөвшөөрч холбогдох хууль тогтоомж эрх зүйн акт тушаалууд гаргасан. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүнд, хөнгөн гэж үзэн ялгаатай ханддаг болох нь ээ. Хүнд гэж нэршээд байгаа хавсарсан бэрхшээлтэй хүүхдүүд нь боловсролын гадна үлдээд байгаа нь нууц биш. Хавсарсан бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулах боловсролын байгууллагууд гэвэл тусгай сургууль, хувийн цэцэрлэг боловч цэцэрлэгийн нас хэтэрсэн учир өндөр төлбөртэйгөөр л авч байна. Тэгвэл яагаад хүнд бэрхшээлтэй хүүхдүүдээ гэрээсээ хол сурахад хүргээд байна вэ. Харин ч хүнд гэж үзэх тусам ойрхон сургууль цэцэрлэгт хамруулах ёстой биш үү. Жишээлбэл, сургуулиудын хүнд гээд байгаа хавсарсан бэрхшээлтэй хүүхдүүд нь дархлаа муутай учир (өвчтэй гэсэн үг биш шүү) даарч хөрсөнөөс амьсгалын замын томуугаар өвчлөх магадлал их, нийтийн тээврээр үйлчлүүлэхэд хүндрэлтэй (тэргэнцэртэй хүүхэд) гэр хорооллын замын халтиргаа гулгаанаас шалтгаалан өвөл уулын уруу явахад хүндрэлтэй, ар гэрийнхний нэг нь хүүхдээ асрах шаардлагатай учир ганц хүний цалингаар амьдралаа залгуулдаг хүмүүс такси барих боломжгүй,том болсон хүүхдийг үргэлж тэврээд явах ч бас л хэцүү. (15-аас дээш кг ) Энэ мэтчилэн манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгэмд оролцох орчин нөхцөл муу байдаг. Ийм тохиолдолд харин ч хавсарсан бэрхшээлтэй хүүхдүүдийг хамт олон дунд харьяалалын сургуульд сурах боломжийг бүрдүүлж өгөх нь зөв. Гэхдээ хавсарсан бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулахын тулд зайлшгүй туслах багш шаардлагатай. Мөн ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулж түүний дагуу эцэг эх, багш, сургуулийн захиргаа хамтран ажиллавал үр дүнтэй. Одоо бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ерөнхий боловсролын сургуульд тэгш хамруулах шийдвэр гарсан. Санхүүжилтийн асуудлыг шийдэхгүйгээр өөр өөр онцлогтой хүүхдүүдэд хэрэгцээ шаардлаганд нь тохирсон тохируулга хийж чадах эсэх нь бас эргэлзээтэй. Тухайлбал, хавсарсан бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах багш шаардлагатай бол туслах багшийн орон тоо цалингийн асуудлыг шийдэх хэрэг гарна. Энэ асуудлыг шийдэж чадаагүйгээс сургуулиас завсардаж байгаа хүүхэд олон байна. Зөвхөн элсэлт ч биш сургууль завсардсан хичээлээс хоцорсон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудлууд ч бас их. Хүнд хэлбэрийн хүүхэд авах боломжгүй хэмээн эцэг эхчүүдэд том хаалт учируулж байна . Үүнээс үүдээд боловсролд хамрагдахгүй гэрийн нөхцөлд хүмүүжиж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тоо буурахгүй байгаа юм. Боловсролын тухай хуульд хүүхэд бүр бага, дунд боловсролыг заавал эзэмших ёстой гэсэн байдаг. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүнд, хөнгөн гэж ялгаварлаж эхэллээ. Хүнд бэрхшээлтэй хүүхэд Монгол Улсын иргэн биш юм уу. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
The Independent: Трамп, Маск нар Украинаас нүүр буруулав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон бизнес эрхлэгч Илон Маск нар Украиныг дайнд ялахыг

4 цаг 14 мин
ЭМГЭНЭЛ

Бидний хайрт аав, өвөө, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Үржингийн Сэргэлэн 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр таалал төгсөж Бурханы оронд заларлаа.

9 цаг 48 мин
Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

УИХ өнгөрсөн долоо хоногоос эхлэн 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.  Ирэх оны төсвөөс анхаарал татаж байгаа нэг асуудал нь Оюу

13 цаг 8 мин
Улстөрчдийн хэн юу хэлэв?

Өнгөрсөн баасан гарагт болсон улс төрийн үйл явдлуудыг тоймлон “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

13 цаг 8 мин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

2026-10-23
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22