Төрийн өндөрлөгүүд эзгүй өдрүүд

2014-03-31
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ГАН

Өнөө, маргаашдаа төр эзэнгүй байх нь. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд болох Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга Улаанбаатарт эзгүй байх өдрүүд хоёр дахиа тохиож байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр хөдөөг зорих бол УИХ-ын дарга З.Энхболд  мөн л хөдөө ажиллаж байна. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гадаад руу эмчилгээнд яваад эзгүй байгаа билээ.

Тодруулбал,  Ерөнхий сайд өнөөдөр хөдөө томилолтоор явах юм. Тэрээр  Хэнтий аймгийн төв Чингис хотод ажиллаж, аймгуудын оношлогооны төвүүдийг цахимаар нэгэн зэрэг нээх ёслолд оролцонгоо аймгийн иргэдтэй уулзана. Ерөнхий сайдын өнгөрсөн оны төсвийн багцын 50 тэрбум төгрөгийн 25 тэрбум нь 11 аймагт оношлогооны төв байгуулахад зарцуулагдсан. Эдгээр оношлогооны төвүүдээ нээж, ашиглалтад оруулах аж.

Засгийн газрын тэр­гүүн маргааш Говь­сүм­бэр аймагт очиж хо­ноглоод лхагва га­ригт Улаанбаатарт ирэх хөтөлбөртэй бай­гаа­гаа пүрэв гаригт хэв­лэлийнхэнтэй уулзахдаа хэлсэн юм. Тэрээр гурван сумтай Говьсүмбэр аймагт Ерөнхий сайдын хувиар анх удаа очих гэж байгаа гэсэн.

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Баянхонгор аймагт ажиллаж байна. Тэрээр өнгөрсөн баасан гаригт баруун тийш зорьж өөрийн нутаг, хуучин тойрог Өвөрхангайд ажилласан. Спикер өөрөө санаачилж Францаас нутагтаа авчиран үржүүлж буй “Альпин” үүлдрийн ямааны фермийн үйл ажиллагаатай танилцаад Баянхонгорыг зорьжээ. Тэнд шинэ сумын нээлтэд оролцож аймгийн иргэдтэй уулзаж яваа гэнэ. Засгийн газраас хамгийн богино хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн бодит бүтээн байгуулалт болох Баянхонгор аймгийн Баянлиг болон Бууцагаан сумдын “Шинэ сумын төв”-ийг хүлээн авах ёслолын ажиллагаанд оролцож үг хэлжээ.  З.Энхболд  дарга маргааш Улаанбаатарт ирэх юм байна.

Харин Төрийн тэргүүн өнгөрсөн долоо хоногт Япон руу эмчилгээнд явсан билээ. Тэрээр урт хугацаагаар эмчлүүлэх магадлалтай тул ойрын үед эх орондоо ирэхгүй болов уу.

Ийн маргаашийг хүртэл Төрийн гурван өндөрлөг эх орныхоо нийслэлд эзгүй байх нь.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21