Махны үнэ чөлөөлөхгүй бол хохирлыг Засгийн газраас нэхнэ гэв 

2019-11-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Өвөлжилт хүндэрч, махны үнэ унаж байгаа талаар малчдын төлөөлөл болон “Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ мэдээлэл хийлээ. Энэ өвөл улсын хэмжээнд 67.6 сая мал өвөлжих бол нийт нутгийн 50 орчим хувьд бэлчээрийн даац хэтэрсэн.  Өөрөөр хэлбэл бид 40 орчим сая мал өвөлжүүлэх нутаг бэлчээрт  70 сая мал өвөлжүүлэхээр шахаж байна гэдгийг малчид ярилаа. Тэрдундаа Өвөрхангай, Дундговь, Архангай, Говь-Алтай, Ховд аймгийн бэлчээрийн даац өвөл хаврын улиралд 3-5 дахин хэтэрдэг юм байна. Малчин Гомбо-Очир: Өвөлжилт хүндэрч байгаа үед гадаад зах зээлээ нээхгүй, махны үнээ чөлөөлөх хэрэгтэй Өвөрхангай, Завхан аймгийн зүүн талын сумд, Дундговь аймгийн малчид бараг тэр чигээрээ отор нүүдэл хийж аймаг, сум алгасан нүүж эхлээд байна. Бэлчээр хомсдож байгаагаас отор хийсэн болоод отрын мал оруулсан малчдын аль аль нь хүнд байдалд орж нөхцөл байдлыг илүү хүндрэхээс өмнө Засгийн газар болон ХХААХҮЯ махны экспортод тавьж байгаа чөдөр тушаагаа авч, махны үнийг чөлөөлөхыг малчид шаардлаа. Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин Гомбо-Очир “Бид цаг илүү их хүндрэхээс өмнө мал, махаа гадагш борлуулж, бэлчээрийн даацдаа тохирсон сайн чанарын цөөн тооны эх малтайгаа үлдэх зорилттой байна. Гэвч үүнд Засгийн газар бодлогын дэмжлэг үзүүлэх нь битгий хэл харин ч бүр хаалт саад хийж, гай түйтгэр болж байна. Малчдын бүтээж байгаа баялаг болох махны үнийг Засгийн газар мэдэж шийдэх эрхгүй. Нөгөө талаас монгол малын махыг гадныхан худалдан авахыг хүсч байхад квот, тусгай зөвшөөрөл нэрээр хаалт хориг тавьж малчны хөдөлмөрийг үнэгүйдүүлэх эрх Засгийн газар, Хөдөө аж ахуйн яаманд байхгүй. Малчдынхаа хөдөлмөрийг шулж, нөөцийн мах бэлтгэдэг нэртэй хэдхэн халаасны компанидаа давуу эрх олгодог Хөдөө аж ахуйн яам малчдад лав хэрэггүй” гэв. Мөн өвөлжилт хүндэрч байгаа үед гадаад зах зээлээ нээхгүй, махны үнээ чөлөөлөхгүй бол энэ өвөл цасанд дарагдаж, хавар идэх бэлчээргүйгээс болж хорогдох мал бүрийн тоогоор Засгийн газраас хохиролоо нөхөн төлүүлнэ гэдгийг энэ үеэр мэдэгдэв. Л.Од-Сэр:  Өргөмжлөл жааз бариад ирдэг улс төрчдийг малчид ирэх жилээс хөөж явуулна “Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ-ын тэргүүн Л.Од-Сэр “УИХ-ийн 40 гаруй суудлыг бөглөж, хөдөө орон нутгаас, тэртусмаа малчдаас сонгогдсон эрхэм гишүүд ч өнөөдөрийг хүртэл таг дуугуй суулаа. Халуун, хүйтэнд, бороо цасанд зүтгэн байж өсгөсөн хэдэн малаа зарж борлуулах гэхээр элдэв журам гаргаж хориг саад тавьж, хотын хэд маань үнэтэй мах идэх нь гээд үнийг нь чөдөрлөж байгааг Эрхэм гишүүд бүгд мэднэ. Гэвч тэд малчдыг дээрэлхэж, дорд үзэж болно гэж санадаг уу, өнөөдрийг хүртэл дуугуй л сууж байна. Талхны, ундааны, пиавны, архины үнийг буулга, хотынхонд үнэтэй байна гэж хэн ч хэлдэггүй. Харин малчдын бүтээсэн баялгийн үнийг бууруул гэж улс төрчид торох ч үгүй хэлж чаддаг. Тиймээс л биднийг бусдаас дорд үзэж байгааг бид ийнхүү эсэргүүцэн мэдэгдэж байна. Өөрсдөө энэ малыг өсгөж бойжуулсан юм шиг цагаан сар болохоор баахан өргөмжлөл жааз бариад ирдэг улс төрчдийг малчид ирэх жилээс хөөж явуулах болно. Малчин хотон дахь малаа хэнд зарахыг, ямар үнээр борлуулахыг Засгийн газар мэддэг юм бол үхсэн малын тоо болгоноор нөхөн төлбөр өгөхөө тэд мэдэж байгаа байлгүй” гэв. Эх сурвалж: www.polit.mn    
The Independent: Трамп, Маск нар Украинаас нүүр буруулав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон бизнес эрхлэгч Илон Маск нар Украиныг дайнд ялахыг

3 цаг 16 мин
ЭМГЭНЭЛ

Бидний хайрт аав, өвөө, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Үржингийн Сэргэлэн 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр таалал төгсөж Бурханы оронд заларлаа.

8 цаг 50 мин
Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

УИХ өнгөрсөн долоо хоногоос эхлэн 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.  Ирэх оны төсвөөс анхаарал татаж байгаа нэг асуудал нь Оюу

12 цаг 10 мин
Улстөрчдийн хэн юу хэлэв?

Өнгөрсөн баасан гарагт болсон улс төрийн үйл явдлуудыг тоймлон “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

12 цаг 10 мин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

2026-10-23
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22