Б.Дөлгөөн: Найрлагыг нь шалгаад угаарын хийг шинжлээгүй

2019-11-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУН Шахмал түлшний талаар урт хугацааны судалгаа хийсэн эдийн  засагч Б.Дөлгөөнтэй ярилцлаа. Тэрээр саяхан БНХАУ-д болсон олон улсын уул уурхайн эрдэмтдийн чуулганд оролцоод иржээ.   -Сайжруулсан түлшний асуудлаар судалгаа хийсэн юм байна. Ямар үр дүн гарсан бэ? -Манай улс pm2.5, pm10, СО, SO2, NO2  таван үзүүлэлтээр агаарынхаа бохирдлыг хэмжиж ирсэн. Эдгээрийн элэментийн эх үүсвэр бүр өөр өөр. Тухайлбал, pm2.5 тоосонцорын 80 хувь нь гэр хорооллын яндан, 10 хувь нь автомашин, зургаан хувь нь цахилгаан станц, дөрвөн хувь нь хөрсний бохирдлоос үүсдэг гэсэн судалгаа байдаг. Харин pm10 ширхэглэгт тоосонцорын 80 орчим хувь нь сул хөрснөөс бий болдог. Тавантолгой түлшээс дээж авч гадны улсад шинжлүүлсэн лабораторийн дээж танилцуулагдаж байна. Ингэхдээ шахмал түлшний элемент болон техникийн найрлагад ямар бодис орсон талаарх шинжилгээ юм. Харин шахмал түлшийг зууханд шатаахад ямар бодис гарч байна вэ гэдэг хэмжилтүүд дутагдалтай байна. Гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах талаар хүмүүс гурван өөр төрлийн бодолтой явдаг. Эхнийх нь түлшийг түлштэй харьцуулж байгаа бол хоёр дахь үзэл нь зуухыг зуухтай харьцуулж байна. Гэвч энэ хоёр нь хоёулаа буруу. Хамгийн зөв харьцуулалт бол шаталтын харьцуулалт. Ямар нүүрсийг ямар зууханд хийвэл шаталт ямар байна вэ гэдгээс хамаарч агаарын бохирдол үүсч байгаа юм. -Уг нь шахмал түлшийг хэд хэдэн лабораторийн шинжилгээгээр шинжлүүлж эерэг хариу гарсан гэж “Тавантолгой түлш” компанийнхан тайлбарлаж байсан? -Хотын удирдлагаас гурван лабораторид сайжруулсан түлшийг шинжлүүлсэн гэсэн. Тус шинжилгээнүүд нь зөвхөн найрлагын шинжилгээ юм. Тиймээс энэ түлш шатахаараа юу болох вэ гэдгийг хэн ч мэдэхгүй байна. Нийслэлийн удирдлагуудаас гаргасан гурван лабораторийн шинжилгээний хариу өнөөдөр бидэнд тулгараад буй асуудлыг шийдэхгүй. Харин Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын тестийн хариунд шахмал түлшийг “Багануур”-ын нүүрстэй харьцуулан шатааж үзсэн байгаа юм. Энэ бол бидний харах ёстой хариу. Тус хариунд тоосонцор, угаарын хийг хэр их хэмжээтэй гаргаж буй харьцуулсан байсан ба үүнээс харахад шахмал түлш хамаагүй илүү угаарын хий гаргаж байна. Гэвч энэ бол нэг л зууханд шатааж үзсэн хариу. Өөр олон төрлийн зуухнуудад шатаахад хариу өөр гарна. -Тэгэхээр түлж буй зуухнаасаа хамаарна гэсэн үг үү? -Шахмал түлшийг ямар зууханд түлж буйгаас хамааран үр дүн нь өөр өөр гарч байгаа. Сүүлийн үед хийсэн зуухнуудад түлш шатаах туршилт явуулснаас харахад угаарын хий өндөр гарсан. Гэхдээ нийслэлд амьдрах айл өрхүүдийн хэрэглэж байгаа 18 төрлийн зууханд хийсэн туршилт биш. Тиймээс цаашид бүх төрлийн зууханд туршилт хийх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, ямар зууханд шахмал түлш илүү тохиромжтой, ямраас нь угаарын хий их ялгарч байгааг туршсаны үндсэн дээр иргэдэд мэдээлэл хүргэх нь зөв. Яндангийн таталт хэр сайн бэ гэдэг маш чухал юм. Магадгүй муу байх юм бол гэрийн доторх агаар өндөр хэмжээнд бохирдох боломж бүрдэх аюултай. 2018 оны арванхоёрдугаар сарын 15-наар авсан судалгаагаар нийт тоологдсон зуухны 63 хувь нь ердийн зуух гэсэн тоон баримт бий. Гэхдээ үүний хэдэн хувь нь ханан пийшинтэй болох судалгаа алга. 2015, 2016 судалгаанаас харвал 30-40 мянган өрх ханан пийшингээр халаадаг гэсэн тоон мэдээлэл байна. Магадгүй өнөөдөр ийм нөхцөл байдалтай байгаа бол илүү их эрсдэл дагуулах болов уу гэж бодож байна. Тиймээс иргэд маань илүү их анхааралтай байж, эрсдэлээс зайлсхийх хэрэгтэй л гэсэн үг. -Зуух бүрийн шаталтын хэмжээг тогтоогоогүй гэлээ. Энэ нь ямар эрсдэлтэй вэ? -Гадна болон доторх агаарын чанарын хэмжилтүүдийг хийж болно. Тухайлбал, гэр дотор гал түлэхэд доторх агаарын чанар хэрхэн өөрчлөгдөж байгааг шинжилнэ гэсэн үг. Ингэснээр угаарын хий, тоосонцрын хэмжээ яаж өөрчлөгдөж байгааг хэмжилт хийж мэдэх боломжтой. Дотор агаарт хэмжилт хийж угаарын хийг хэмжих нь чухал. Учир нь одоогийн нөхцөл байдлаар  гэр доторх хүмүүс ямар эрсдэлтэй байгааг хэлж чадахгүй шүү дээ. Манай улс шахмал түлшээ шинжлүүлэхээр БНСУ болон ОХУ илгээсэн. Харин шаталтын хэмжээгээ шинжлүүлэхээр БНХАУ руу явуулсан гэж яриад байгаа. Тухайлбал, шаталтыг хэмжүүлэхдээ ямар зуухан дээр хийснээ зарлах хэрэгтэй шүү дээ. -Тэгэхээр энгийн зуухтай айл, өрхүүд илүү эрсдэлд орох магадлалтай гэж ойлгогдож байна? -Өнөөдөр ид хүйтэн эхлээгүй байна. Хүйтний үед 30-40 хэм хүрнэ. Энэ үед яндангийн дээд хэсэг гадна байрладаг учир хурдан хөрснөөс таталтанд шууд нөлөөлдөг. Ийнхүү таталт муудсанаас угаарын хий гэр рүү нэвтрэх аюултай. Тиймээс иргэддээ гурван зөвлөгөөг өгөх нь зүйтэй байх. Нэгдүгээрт, яндангаа хөөлж, дулаалах хэрэгтэй. Хоёрдугаарт, зуухаа зас эсвэл сайжруулсан зуух авч тавь. Гуравт нь, хэрэв танай гэрт энгийн зуухтай, ханан пийшин байдаг бол шууд гадагш гарсан яндан тавиарай. Ханан пийшинтэйгээ холболгүйгээр гадагш гарсан яндан бий болго гэсэн үг. Ингэснээр угаарын хийд өртөхгүй байх боломж бүрдэнэ. -Манай улсад 18 төрлийн зуух байна гэж гарсан. Зуух зуухнаасаа бас хамаараад байх шиг байна? -Тийм. Яг ямар зууханд хийсэн юм, гал нь дээшээ шатдаг уу, агаарын урсгал нь хаашаа юм зэрэг энэ бүр эргээд шаталтандаа нөлөөлөөд байгаа юм. Тэгэхээр зуухны төрлийг нь мэдэж байж дараа нь үр дүнгийг нь хэлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, шахмал түлшийг багануур, алагтолгой, налайх зэрэг нүүрстэй харьцуулж үзэх хэ­рэг­тэй. Тэгж байж түүхий нүүрс, сайж­руулсан түлш хоёрын ялгааг мэднэ. Түүнээс биш Тавантолгойн түлш стандарт хангаж байна гэдэг нь түүхий нүүрс муу гэсэн үг биш шүү дээ. -Гэр доторх угаарын хий хэд хүрвэл хүний биед нөлөөлж эхлэх вэ? -Угаарын хийн хэмжээ 35ppm буюу 0.035 хүрч, найм буюу түүнээс дээш цаг түүгээр амьсгалсан үед толгой өвдөх, дотор муухайрах шинж тэмдэг илэрдэг. Харин 400 ppm хүрэхэд дөрвөн цагийн дотор ухаангүй болдог эрсдэлтэй. Тиймээс угаарын хийнд түлхүү анхаарч, хэмжилтүүдээ энэ чиглэлд хийх хэрэгтэй. Угаарын хий нь ямар зууханд, ямар түлш түлшнээс шууд хамааралтай байна. Ер нь зуух бүр дээр угаарын хий хэр зэрэг ялгаруулж байгаа хэмжилтийг хийснээр эцсийн байдлаар түлшнээс болсон эсэхийг гаргаж чадна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.14  ПҮРЭВ  №226  (6193)
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Уржигдар 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Уржигдар 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Уржигдар 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12