З.Энхболд Германд айлчилна

2014-03-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Тийдеманныг хүлээн авч уулзжээ. Тэд өмнө нь уулзаж байсан бөгөөд энэ удаад спикерийн айлчлалын талаар хөндсөн байна. Мөн хоёр орны харилцаа, тэр дундаа парламент хоорондын хамтын ажиллагааны тухай ярилцжээ. Элчин сайд ноён Г.Тийдеманн өнгөрсөн хугацаанд УИХ-ын даргын ХБНГУ-д хийхээр төлөвлөсөн албан ёсны айлчлалыг зохион байгуулах талаар хийсэн ажлаа танилцуулсан байна.

УИХ-ын дарга өмнө нь АНУ, Канад, Туркт айлчилж байсан бөгөөд энэ сард Өмнөд Солонгост албан ёсны айлчлал хийгээд ирсэн. Түүний дараагийн айлчлал хийх орон Герман улс бөгөөд хэзээ явах нь тодорхой биш байна. 

Мөн Германы Элчин сайд тус улсын байгууллагууд эдийн засгийн чиглэлээр Монголын талтай өргөн хүрээгээр хамтран ажиллах нэлээд сонирхолтой байгааг онцолсон байна.  Ирэх зургадугаар сард Герман, Монголын эдийн засгийн чуулган зохиогдох гэж байгааг Элчин сайд дурджээ.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21