МАХН-ын гишүүдийг удирдлагуудаа огцруул гэж гаднаас турхираад байна

2014-03-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

МАХН-ын ахмад гишүүд Б.Доржзовд, С.Хорлоо нар  өнөөдөр  намынхаа байранд хэвлэлийн хурал хийлгэлээ. Тэд нам дэд дарга  Д.Тэрбишдагва,  Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нарыг огцруулах ямар ч үндэслэлгүй  гэж мэдэгдлээ.  

Тэгвэл МАХН-ын дэргэдэх  “МАХН-ын анхдагчдын холбоо”  гэх байгууллага  Ч.Азар нарын гишүүд Д.Тэрбишдагва, Г.Шийлэгдамба нарыг огцруулах ёстой хэмээн  байр сууриа илэрхийлж буй. Мөн  МАХН-ын одоогийн удирдлагууд нам дотор шударга бусыг бугшуулж байгаа хэмээн үзэж, хэрэв огцрохгүй бол өлсгөлөн зарлана хэмээн мэдэгдээд байгаа. Энэ тухайд өнөөдөр болсон хэвлэлийн хурал хариу өгөв.  МАХН-ын ахмад гишүүн С.Хорлоо “Бидний хэдэн гишүүд МАХН-ын анхдагчдын холбоог анх байгуулахдаа удирдлагуудынхаа болохгүй хэлж засч залруулж, болж байгааг дэмжиж зөвлөж туслах зорилготой байсан. Гэтэл Ч.Азар нарын хэдэн хүн өнөөдөр зорилгоосоо хазайж бусдын даалгавраар ажиллаж эхлээд байна. Тэд Г.Баярсайхан нарын хүмүүсийн даалгавраар нам дотор хагарал үүсгэх гэж яваа хүмүүс. Ч.Азарын хувьд сонгуулийн сурталчилгаанд оролцсон нэрийдлээр Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбаас мөнгө нэхэж байгаа. Үнэндээ өөрөө дур мэдэн штаб байгуулж АН-ынхантай нийлж эсрэг сурталчилгаа хийсэн учир мөнгө нэхэх шаардлагагүй. Тэгэхээр тэдний яриад байгаа Д.Тэрбишдагва, Г.Шийлэгдамба нарыг огцруулна гэдэг нь ямар ч үндэслэлгүй, өөрсдийнх нь зохиосон,  гаднын даалгаврын дагуу хийж байгаа үйлдэл”  гэв.

Харин МАХН-ын ахмад гишүүд Б.Доржзовд “Би энэ намыг нэрээ авахаас нь эхлээд хамт тэмцэж явсан хүн. МАХН-ын анхдагчдын холбоо гэж байдаг эсэх талаар юу ч мэдэхгүй. Миний хувьд анхнаас нь эхэлж явсан хүний хувьд ийм холбоо байгаа эсэхийг мэдэх л учиртай. Тухайн үед МАХН нэрээ сэргээж авах гэж тэмцэж явахад тэдний хэн ч байгаагүй” гэж мэдэгдлээ.

Ч.Зотол   

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21