Ерөнхийлөгч кинонд, “Ерөнхийлөгч” японд

2019-10-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ өдрүүдэд төмөр замтай холбоотой баримтад киноны зураг авалттай говьд яваа. Төрийн тэргүүн маань салбарын сайд, гишүүдээс гадна “Hero” студийнхэн гээд нэлээн өргөн бүрэлдэхүүнтэй төмөр замын трассаар явж кинонд “тоглож” буй. Гэтэл арлын оронд бас нэг “Ерөнхийлөгч” гарч ирэх нь тэр. Учир нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Япон улсын цог жавхлант хаан Нарухитог эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцсоныг гадны хэвлэл онцлохдоо  “Ерөнхийлөгч” хэмээжээ. Ерөнхий сайдын саарал дээлтэй ганган зургийг Монгол Улсын Ерөнхийлөгч  Х.Баттулга хэмээсэн сонины хуудас сошиал орчинд баахан “од” болов. Эндээс харвал нээрэн л Ерөнхийлөгч кинонд, “Ерөнхийлөгч” Японд заларч яваа мэт. Учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар өндөр соёл, хариуцлагатай гадны хэвлэлүүд ингэж андуурна гэдэг бараг л үгүй. Харин манай төрийн ёслолынхон л тааруухан ажиллаж, ойлгомжгүй мэдээлэл өгсөн юм уу гэх юм билээ. Арлын оронд хүртэл андуурагдаад байгаа жинхэнэ Ерөнхийлөгч маань тэр өдөр эх орондоо байсан шүү. Эх суралж: Зууны мэдээ сонин 2019.10.25 №212 (6179)
АН-ын бүлгээс Ерөнхий сайд Г.Занданшатарт бодлогын шаардлага хүргүүллээ

АН-ын бүлгээс Ерөнхий сайд Г.Занданшатарт бодлогын шаардлага хүргүүллээ

4 цаг 26 мин
Б.Батцэцэг: “The times” сайтад үндэслэлгүй, захиалсан байх магадлалтай нийтлэл хэвлэгдсэн

Б.Батцэцэг: “The times” сайтад Монгол Улсын дотоод улс төрийн нөхцөл байдлыг гуйвуулсан, үндэслэлгүй, захиалсан байх магадлалтай нийтлэл хэвлэгдсэн

4 цаг 29 мин
Морьт харвааны 18 морийг хулгайлж, нядлуулсан таван этгээдийг баривчлах тогтоол гаргалаа

Морьт харвааны 18 морийг хулгайлж, нядлуулсан таван этгээдийг баривчлах тогтоол гаргалаа

4 цаг 37 мин
Д.Туяа: “Эрдэнэс Тавантолгой” ХК нь химийн бодис ашиглах зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь усны гэрээ хийгээгүй, усны дүгнэлт гаргуулах

5 цаг 42 мин
Б.Наранмандах: Малын хулгайн гэмт хэргийн 54 хувийг адууны хулгай эзэлж байна

Б.Наранмандах: Малын хулгайн гэмт хэргийн 54 хувийг адууны хулгай эзэлж байна

7 цаг 48 мин
Голомт банк “Бид банкир” хакатонд “AI санхүүгийн туслах Sonya” төслөөр амжилттай оролцлоо

Банкны ажилтан, банкируудын ажил мэргэжлийг таниулах, тэдний бүтээлч санаа, шинэ сан

8 цаг 13 мин
Хүүхдийн ордны зуны эрчимжүүлсэн сургалтын бүртгэл үргэлжилж байна

Хүүхдийн ордны зуны эрчимжүүлсэн сургалтын бүртгэл үргэлжилж байна

8 цаг 36 мин
Улс төрийн тогтворгүй байдлаас болж том төслүүд гацаад эхэллээ

“…Монголын улс төр тогтворгүй боллоо” гэдэг мессэж гадаад, дотоодгүй таржээ.

14 цаг 33 мин
Г.Занданшатарын “зөвшилцөл” хэзээ дуусах вэ?

Ерөнхий сайд Г.Занданшатар томилогдсоныхоо маргааш засгийнхаа бүтц

14 цаг 33 мин
Ордны гурван давхрын АН-ын хоёр “гүйдэл”

Улс төр ч заримдаа хошин шогоос дор болох юм. Энд улс төр хөл толгойгоо алдаж,

14 цаг 33 мин