Хэлэлцэх асуудалгүй хаврын чуулган

2014-03-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ЦЭЦЭГ

Чуулганы завсарлагаа­наар хоёр сар орчим ажиллаж, амарч, аялж явсан эрхэм гишүүд ирэх долоо хоногоос саарал байшиндаа төвлөрөх төлөвтэй байна. Учир нь ирэх долоо хоногт Эдийн засгийн форум болно. Түүнд оролцоно. Мөн ирэх сарын эхэнд хаврын ээлжит чуулган эхэлнэ. Чуулган эхэллээ гэхэд хэлэлцэх асуудалгүй тул түүнээс өмнө байнгын хороодоо хуралдуулж хэлэлцэх асуудлаа батлах ажил гарна. Учир нь намрын чуулган нэгдүгээр сард завсарлахдаа хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг батлах байсан ч хойшлуулсан юм. УИХ дахь сөрөг хүчин болон “Шударга ёс” эвслийн бүлгээс хаврын чуулганд хэлэлцүүлэхээр санал өгсөн хуулийн төслүүд нь багтаагүй учир хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай тогтоолыг унагасан. Тэгэхээр ирэх сарын 5-нд эхлэх хуулийн хугацаатай хаврын чуулган нээлтээ хийхээс өмнө Төрийн байгуулалтын байнгын хороо заавал хуралдаж дарааллаа батална. Гишүүдийг хөдөө, гадаанаас ирж ирц бүрдэхээр хуралдахаар төлөвлөж байгаа тухай тус байнгын хорооны дарга А.Бакей ярьжээ. Магадгүй ээлжит бус чуулган ч хуралдана гэсэн мэдээлэл бий. Гэхдээ ирэх долоо хоногт эдийн засгийн форумтай учир амжихгүй. Тиймээс хаврын чуулганаас амдаж дарааллаа тогтоох ажил эрхэм гишүүдэд байна. Хоёрхон долоо хоногийн дараа чуулган эхлэх гэж байхад гишүүд хэлэлцэх асуудал нь тодорхойгүй сууж байгаа юм.

Өмнө нь төлөвлөж байснаар бол өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэл, ирэх 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2013 оны эдийн засаг, нийгмийг хөгжлүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт,  2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл зэргийг хэлэлцэнэ. Энд дурдсан Үндсэн чиглэлийн биелэлт, төсвийн хүрээний мэдэг­дэл, төсвийн гүйцэтгэл зэргийг жил бүрийн хаврын чуулганаар заавал хэлэлцдэг юм.

Үүнээс гадна Газрын тухай хууль, Хамтын тэтгэврийн тухай хууль, Шилэн дансны тухай зэрэг олон нийтийн сонирхож буй хуулийн төслүүд багтсан байв. Мөн хууль, шүүхийн шинэчлэлийн нэлээд хэдэн төсөл орсон юм. Энд олон нийтийн анхааралд өнгөрсөн намраас байсаар ирсэн урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийг өөрчлөх төсөл багтсан байв. Энэ асуудал гишүүдийн ч анхааралд байна.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21