“Царцаасан” хөрөнгө оруулалтыг хэзээ уясаах бол

2014-03-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ЦЭЦЭГ

Төрийн ордонд хоёр долоо хоногийн өмнө дарга толгойтой болгон сүртэй хуралдсан. Салбар бүрийн объектуудын хөрөнгө оруулалтуудыг аудитаас шалгаж царцаасан учир яам, агентлаг бүрт хамаатай асуудал байв.

Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд “О.О” дүнтэй тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсан шалтгааныг тогтоох, гүйцэтгэл хэрэгжилтийн явц байдалд Үндэсний Аудитын газраас хийсэн дүгнэлт  сайд, гишүүдэд ч хамаатай байв. Учир нь аймаг бүрт ийм хөрөнгө оруулалтууд байсан юм. Энэ тухай Төсвийн байнгын хороо хэлэлцээд Ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсэг хэзээ дүгнэлтээ гаргана, тухайн үед УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулахаар байгаа. Гэвч одоогоор Ажлын хэсгийн ажил хэр явцтай байгаа, хэзээ дүгнэлт гаргах, ээлжит бус чуулган хуралдах эсэх гээд олон асуулт дагуулж байна.

Энэ бол төс­вийн тодотголыг боловсруулахад УИХ-аас Засгийн газарт үүрэг өгөх, УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулахаар ажиллаж буй ажлын хэсэг юм. Ажлын хэсэг дүгнэлтээ гаргачихвал УИХ-ын даргын зөвлөл хуралдаж ээлжит бус чуулган хуралдуулах захирамж гаргах учиртай.

Аудитын дүгнэлтээс үзвэл нийт  272 төсөл, арга хэмжээнд аудит хийснээс 518.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 146 төсөл, арга хэмжээ 2014 оны төсвийн тухай хуулийн хөрөнгө оруулалтын жагсаалтад тусгаж хэрэгжүүлэх боломжтой. Үүнээс 79.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 37 обьект 2014 онд ашиглалтад орох боломжтой юм байна. Өнгөрсөн жил энэ оны төсвийг хэлэлцэхэд авли­гажсан гэсэн тодотголтой хөрөнгө оруулалтууд энэ юм. Албаны хүмүүс царцсан, авлигажсан ч гэж ярьж байгаа.

Гишүүдийн хэлж буйгаар үр ашиггүй цацагдсан энэ хөрөнгө Монголын эдийн засаг өсөлттэй байсан жилүүдэд төсөв суужээ. Олсон мөнгөө нэг хэсгийг нь 21 мянган төгрөг болгож иргэддээ тараасан, нөгөө хэсгийг нь ийм хариуцлагагүй хөрөнгө оруулалт хийхэд тараасан. Үр дүн нь ингэж гарсныг олон гишүүн шүүмжилж байлаа. Дээрх обьектуудын олонх нь сургууль, цэцэрлэгийн барилга байгаа учир гишүүд тойргийнхоо хөрөнгө оруулалтаас хасахгүй гэж гүрийсэн нь ч бий. Гэхдээ УИХ-ын дарга өөр саналтай байгаа юм.

Аудитын газар фактыг илрүүлсэн. Байнгын хороо шийдвэр гаргана. Шийдвэрийг УИХ-аар хэлэлцээд дэмжвэл Засгийн газарт үүрэг болж очих юм. Тэгэхээр гишүүд миний тойргийнх, сургууль, цэцэрлэгийн барилга гэж харж үзэх асуудал гаргаж болохгүйг спикер сануулсан.

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21