“Манай хороо- Миний гудамж” аян шилдгүүдээ шалгарууллаа

2019-10-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР “Цагаан сараар хүмүүс бэлгээ бэлддэг бол би үрсэлгээгээ бэлддэг” хэмээн нүдэндээ инээмсэглэл, тодруулан хэлэх энэ эмэгтэй ‘’Манай хороо-Миний гудамж’’ аяны шилдэг өрхөөр шалгарсан Хан-Уул дүүргийн иргэн Д.Бадамханд юм. Тэрээр хэлэхдээ “ Хашаандаа гишгэх ч зайгүй болтол хашаагаараа цэцэг, мод бут сөөг, жимс тарих нь миний хоббигоос гадна өөрт маань сэтгэлийн өндөр таашаал өгдөг. Хашаандаа манайхаас  үлгэр жишээ аван ойр хавийн айлууд маань ногоон байгууламж бий болгосон нь  гайхалтай санагддаг” гэсэн юм. Ийнхүү Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны түүхт 380 жилийн ойг угтан нийслэлийн есөн дүүргийн 169 хороо, өрхүүдийн дунд “Манай хороо-Миний гудамж” аяныг таван сарын хугацаанд өрнүүлж, өчигдөр шилдгүүдээ шалгаруулсан юм. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Энэ аяны зорилго нь иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийгмийн хариуцлагыг өндөрсгөх, хог хаягдлын цэвэрлэгээ,  хотын өнгө үзэмжийг дээшлүүлэх замаар иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангуулах зорилгоор таван сарын хугацаанд зохион байгуулсан.  Таван номинациар долоон байгууллага шилдгээр шалгаруулсан. Нийт хороодод 255 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан. Иргэд ААН өөрсдөө 15 орчим тэрбум төгрөг, дүүргүүдээс 30 тэрбум, нийслэлээс 50 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 169 хороо амьдрах орчноо ая тухтай болгосон. Аяны хүрээнд хийгдсэн гудамж тохижилт, бүтээн байгуулалтын ажилд төрийн байгууллагуудын идэвх оролцооноос гадна хувийн хэвшил, иргэд олон нийтийн оролцоо маш сайн байсан” гэв. Аянд нийслэлийн есөн дүүрэг, 169 хороо, хотод үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, айл өрх, хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд хамрагдаж,  иргэдийн амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тохилог орчныг бий болгосон байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд удирдамжийн дагуу “сайн” тусгай тэмдэглэгээ, орчноо тохижуулаагүй дэд ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд “муу” тэмдэглэгээг олон нийтэд ил харагдах газарт нааж ажиллана.Энэ жилийн  шилдэг дүүргээр Багануур дүүрэг тодорсон бол удаах байрт Хан-Уул, Налайх дүүрэг шалгарсан юм. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд  хороо, дүүргийн албан хаагчдын идэвх зүтгэл санаачлага зайлшгүй хэрэгтэй. Төрийн үйлчилгээг үр дүнтэй, бүтээлч, шинэлэг байдлаар зохион байгуулахад үндсэн нэгжийн үйл ажиллагааг идэвхжүүлэх бодит үр дүнг дээшлүүлэх зорилгоор энэ аяныг зохион байгууллаа. Хотын хөгжил хороо дүүргээс эхэлдэг. Төрийн үйлчилгээг хүртээмжтэй чанартай хүргэхэд хороо дүүргийн албан хаагчид идэвхтэй, санаачлагатай ажиллах нь чухал. Нийт 255 тэрбум төгрөгийн ногоон бүс, тохижилтын ажлыг хийсэн. Тиймээс аль дүүрэг хороо энэ аянд санаачлагатай оролцож иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулж байгааг нэг талаараа урамшуулах, нөгөө талаар ажлын туршлага солилцох үүднээс энэх аяныг зохион байгуулсан” гэдгийг онцоллоо. Таван сарын хугацаанд хэрэгжсэн аян гудамж, зам талбайг тохижуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байгууллага, аж ахуй нэгжийн гадна хаяг, хаягийн байгууламжийг холбогдох журамд нийцүүлэх, хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах, гудамж, зам талбайн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, Инженерийн шугам сүлжээ дэд бүтцийг сайжруулах гэсэн үндсэн зургаан чиглэлээр явагдаж идэвхтэй оролцсон хороо, ААН-ыг шалгаруулж шагнасан юм. Хан-Уул дүүргийн XIII хорооны Засаг дарга А.Одбаяр “Манай хороо дэд байрт шалгарсанд баяртай байна. Дээрээс нь энэ жил манай хорооны  55 жилийн ой тохиож байна. Таван  мянга гаруй хүн амтай манай хороо баяр ёслол гэхээсээ илүү бүтээн байгуулалт тохижилтын ажлуудыг хийж өрнүүлсэн. Хийсэн бүтээн байгуулалт гэвэл түүх дурсгалын хөшөөг  сэргээн засаж, зургаан жишиг гудамж бий болгосон, зам  гэрэлтүүлэг, саравч зэргийг барьж байгуулсан. Үүнээс онцолбол хувийн ААН-үүд, иргэд маань хамтраад тэрбум гаруй төгрөгийн бүтээн байгууллатыг дүүрэг, нийслэлээс тусламж авалгүйгээр хийсэн” гэлээ. Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.24 №211 (6178)
The Independent: Трамп, Маск нар Украинаас нүүр буруулав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон бизнес эрхлэгч Илон Маск нар Украиныг дайнд ялахыг

4 цаг 15 мин
ЭМГЭНЭЛ

Бидний хайрт аав, өвөө, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Үржингийн Сэргэлэн 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр таалал төгсөж Бурханы оронд заларлаа.

9 цаг 49 мин
Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

УИХ өнгөрсөн долоо хоногоос эхлэн 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.  Ирэх оны төсвөөс анхаарал татаж байгаа нэг асуудал нь Оюу

13 цаг 9 мин
Улстөрчдийн хэн юу хэлэв?

Өнгөрсөн баасан гарагт болсон улс төрийн үйл явдлуудыг тоймлон “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

13 цаг 9 мин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

2026-10-23
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22