Н.Батбаяр: Таван саяас 285 тэрбумын өртөгтэй төслүүд ирсэн

2014-03-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ЦЭЦЭГ

Даваа гариг бүр болдог “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр оролцож Шинэчлэлийн Засгийн газраас нээлттэй зарласан экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрийн төслүүдийн явцын талаар танилцууллаа. Сайдын өгсөн онцлох мэдээллийг асуулт, хариултаар тоймлон хүргэе.

-Төслийн шалгаруу­лалтыг хэрхэн хийж байна вэ?

-Нийт 1151 төсөл ирс­нээс 59 төсөл давхардсан, хоёр нь хэт өндөр үнэ­тэй байсан бөгөөд дав­хар­даагүй дүнгээр нийт төслийн тоо 1088 болсон. 200 нь төслийн зорилгод ний­цээгүй бөгөөд импортыг орлох, экспортыг дэмжих нийт төсөл 888 байна.

-Төслүүдийн нийт санхүүжилт хэд байх вэ?

-Эдгээр 888 төслийн нийт санхүүжилт 7.3 их наяд төгрөг, үүнээс төсөл санаачлагчдын хүссэн зээлийн хэмжээ нь 4.2 их наяд төгрөг. Энэ нь нийт төслийн дүнгийн 57 орчим хувьтай тэнцсэн.

-Хамгийн өндөр өр­төгтэй ямар төсөл байна вэ?

-Хамгийн өндөр өр­төг­тэй төсөл 285 тэр­бу­мын зээл хүссэн байхад хамгийн бага зээл нь таван сая төгрөг байна.

-Аль салбарын төсөл түлхүү ирсэн бол?

-Экспортыг дэмжих төсөлд ашигт малтмал бо­ловсруулах, хүнд үйлд­­вэрлэл, малын гаралтай түүхий эд боловс­руулах, хүнсний бүтээгдэхүүн, хөнгөн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл зэрэг долоон салбарын төсөл ирсэн. Импортыг орлох төслийн олонх нь барилгын материал, хүнсний үйлдвэрлэл, хүнд болон хөнгөн үйлдвэрлэл зэрэг найман салбарынх байна. Эдгээр төслийг хэрэгжүүлбэл, 40 мянган ажлын байр шинээр бий болно гэсэн тооцоог  манай яам хийсэн.

-Төслүүд хаана хэрэг­жих вэ. Орон нутагт хэрэг­жүүлэх төсөл хэр олон байна?

-Хамгийн олон буюу 524 төсөл Улаанбаатар хэрэгжинэ. Дараа нь Дор­ноговьд хэрэгжүүлэх төсөл олон байна. Тэнд цементийн хэд хэдэн үйлд­­вэр барих төсөл ирсэн. Мөн Төв аймагт олон бий. Харин Хэнтий аймагт хэрэгжүүлэх төсөл цөөн байна.

-Шалгарсан төс­лүү­дийг хэрхэн санхүүжүүлэх вэ. Зээлийн хугацаа, хүү нь хэд байх вэ?

-Зээлийг төгрөгөөр олгоно, хугацаа нь 60 сар буюу тав хүртэл жил байна. Хүүгийн хувь есөөс хэтрэхгүй.  Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 12 сараас доошгүй байх бөгөөд төсөл са­наачлагч нь өөрийн сон­госон арилжааны банкинд хан­даж зээлээ авна. Эрсдэлийг арил­жааны банкууд хариуцана.

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21