О.Баасанхүү: Х.Тэмүүжинд ашиг сонирхлын зөрчил байна

2014-03-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛОР

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг “МСS” компанитай ашиг сонирхлын ямар нэг зөрчил байна гэж үзжээ. Үүнийг шалгуулахаар Х.Тэмүүжинг УИХ-ын Ёс зүйн дэд хороонд өгсөн байна. Энэ талаар нь тодрууллаа.

-Та Х.Тэмүүжин сайдыг УИХ-ын Ёс зүйн хороонд өгч байгаа гэсэн үү. Ямар шалтгаанаар тэр вэ?

-Иргэн бүрт шүүхийн шийдвэр нээлттэй байдаг. Тэгэхээр 2013 оны наймдугаар сарын 26-ны өдрийн 1087 тоот шүүхийн шийдвэрийг иргэнийхээ хувьд авч үзлээ. Шүүхийн шийдвэрийг харахаар тухайн үед буюу 2012 онд “МCS” компанийн гурван хувийн хувьцаа эзэмшигч Л.Элдэв-Очир гэдэг нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн 15 настай хүүг үрчилж авсан байдаг. Хүүг нь үрчилж авсан шалтгаанаа Л.Элдэв-Очир шүүхийн танхимд тайлбарлахдаа “Би Канад улсад суух Элчин сайдын зөвлөхөөр 2012 оны хоёрдугаар сарын 17-нд томилогдсон. Энэ үед миний дотны найз Х.Тэмүүжин өөрийн хүүгээ Канадын дунд сургуульд явуулахын тулд надад үрчлүүлье гэсэн. Найзынхаа хүү гэдэг утгаараа сурч боловсрох орчинг нь сайжруулж, визийн хөнгөлөлт болон сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөл зэргийг нь харгалзан үзэж зөвшөөрсөн. Одоо бол хүүг өөрийнх нь эцгээр овоглуулах шаардлага гарсан учраас буцааж өгье” гэсэн байна лээ. Энэ нь хүүхэд  16 нас хүрсэн учраас буцааж өгсөн байгаа юм.

 -Үүний цаана албан тушаалаа ашигласан, найз нөхдөдөө нөлөөлсөн гэж үзэж байна уу?

-Би хувьдаа тэр хүүхдийг Канад явсан гэж үзэхгүй байгаа. Яваагүй байх. Хэрэв явсан байлаа гэж үзэхэд бас буруу. Яагаад гэхээр Л.Элдэв-Очир бол төрийн тусгай албан хаагч. Үүнийг зарим хүн “Яах вэ дээ, мөнгө төгрөг бага учраас найз нөхдөдөө түр үрчлүүлээд сурах орчныг нь сайжруулсан байх” гэж хэлэх байх. Төрийн тусгай албан хаагч тодорхой албан тушаал хашиж байхдаа өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэх ёстой. Хууль зүйн сайд ч гэсэн өөрийн эрхлэх салбарынхаа ажлыг хийх ёстой. Гэтэл нэгнийхээ хүүхдийг үрчилж авдаг, буцааж өгдөг байж таарахгүй. Энэ бол хуурамч үрчлэлт. Хоёрдугаарт, нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийг зөрчиж байна. Яагаад гэхээр “МCS” компанийн гурван хувийг эзэмшигч Л.Элдэв-Очирыг хүн бүр мэднэ. Гурван хувь гэхээр гуравхан хувьцаа гэж ойлгож болохгүй. 400 гаруй компанийн гур­ван хувь гэдэг бол асар их хөрөнгө. Энэ утгаараа ийм хөрөнгөтэй компанийн нөлөөлөлд орчихсон байна гэж харж байна. Тийм учраас Ёс зүйн дэд хороонд өгч бодит байдлыг шалгаад дүгнэлт гаргаад өгөөч гэж хүсч байгаа юм. Дүгнэлт гарсны дараа тодорхой асуудлууд яригдах байх.

-Найз нөхдийн харилцаа юм биш үү?

-Л.Элдэв-Очир шүүхийн хэлэлцүүлэгт “Х.Тэмүүжин бол миний дотны найз” гэж хэлж байгаа юм. Гэхдээ төрийн албанд очиж байхдаа хариуцлагатай алба хашиж байгаа хүмүүс нэгнийхээ эрх мэдлийг ашиглаж болохгүй. Хуулиараа ч тийм. Ер нь Х.Тэмүүжин өөрөө Ашиг сонирхлын тухай хуулийг санаачлан батлуулсан юм. Ашиг сонирхлын зөрчил гэж юу вэ гэхээр найз нь байжээ гээд шийддэг асуудал биш. Тэнд тодорхой хуулийн заалт бий. Хоёул төрийн өндөр албанд очингуутаа найзын нөлөөлөлд автаж таарахгүй. Энэ бүхний ард ашиг сонирхлын зөрчил байхыг үгүйсгэхгүй.

Дэлхийн хүний эрхийн төлөв байдал: Сошиал медиа ба хүний эрхэд учруулах хор хохирол

Эмнести Интернэшнл “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26” тайлангаа өнгөрсөн долоо хоногт танилцуулс

Уржигдар 16 цаг 16 мин
Элчин сайд А.Н. Евсиков Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н. Евсиков 2026 оны 4 дүгээр сарын 23-нд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав.

Уржигдар 13 цаг 26 мин
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулга

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Энхбаяр: Зөв лоббизм хийхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой

“Рояал” олон улсын их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд магистрантаар суралцаж буй оюутнуудад зо

Уржигдар 06 цаг 00 мин
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Бүгд найрамдах Казахстан Улс 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд ЗХУ-аас хамгийн сүүлд салж тусгаар

Уржигдар 06 цаг 00 мин
Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

2026-04-23
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

2026-04-23
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

2026-04-22
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

2026-04-22
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

2026-04-22