Шатахуунаа хүчрэх нь машинаа уна

2018-10-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Шатахууны жижиглэнгийн үнэ өссөнд нефть импортлогчдыг зүхэн, зохицуулалт хийж чадаагүй гэх “зүйл ангиар” Засгийн газрыг огцруулах тухай ярьж эхлэв. Монгол Улс дотооддоо шатахуун үйлдвэрлэдэг байсан бол үйлдвэрлэгч, төр хоёрыг буруутгаж болно.  Гэтэл балга ч шатахуун үйлдвэрлэдэггүй, ОХУ-аас хэрэгцээгээ 100 хувь шахам хангаж байж,  хамгийн хямд үнэтэй нефть хэрэглэх ёстой гэж тэлчлэх нь буруу эрхлүүлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэгч л болж хувираад байна. Ашигт малтмал, газрын тосны газраас хийсэн мэдээллээр 2018 он гарсаар дэлхийн зах зээлд нефтийн үнэ хэд дахин өсч, ОХУ тэр бүрийд нефтийн хилийн үнээ нэмж иржээ. Хамгийн сүүлд буюу энэ сард шатахууны хилийн үнээ бүтээгдэхүүний төрлөөс нь хамаарч, өмнөх сарынхаас тонн тутамд нь 45-85 ам.доллараар нэмсэн байна. Тодруулж хэлбэл, үнийн энэхүү өсөлтийг дагаж, Монголд шатахууны жижиглэнгийн үнэ өсчээ. Иймээс төрөөс тавих хяналт бол үнийн өсөлт бодитой юу гэдгийг л тооцож гаргах явдал. Хэрэв импортлогчид хойд хөршид хилийн үнэ нэмэгдсэнийг далимдуулж, нефтийн бүтээгдэхүүнийг хэт өндөр үнээр нэмсэн бол хариуцлага тооцох ёстой. Зөрчлийн хуулиар торгууль ногдуулахаас гадна Эрүүгийн хариуцлагад татах заалт ч бий.  Түүнээс нийлүүлэгч тал үнээ өсгөчихсөн байхад төрийн нударгаар “Хямд үнэтэй шатахуун борлуулах ёстой” гэж импортлогчдыг дарамтлах эрх байхгүй. Нөгөө талаас иргэд ч зүй ёсны шаардлага тавих цаг нь болжээ. Зөвхөн автомашин унахын төлөөнөөс үнийн нэмэгдэлтэй тэмцэх нь хэр шударга үйлдэл вэ?.
Шатахууны үнийн нэмэгдлийг дийлэхгүй байсан юм бол түгжрэл үүсгэн, автомашин унах хэрэгтэй юм уу. Улаанбаатар хотын авто зам өнөөдөр ачааллаа дийлэхгүй болсон нь автомашины тоо нь хэрээс хэтэрсэнтэй л холбоотой. Өглөө ажилдаа ирэх, орой гэртээ харихад иргэд тус бүр хоёр цагийг автомашиндаа өнгөрүүлж байна. Монгол Улсын нефтийн хэрэглээ жил ирэх тусам өсөх болсон нь мөн л импортоор орж ирж байгаа автомашинтай  холбогддог.
Гаалийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн газрын мэдээллээр жилд дунджаар 60-70 мянган тээврийн хэрэгсэл импортоор орж ирж байна. Монгол Улс өнөөдөр 900 мянга орчим тээврийн хэрэгсэлтэй болсон бөгөөд нийслэлд 600 мянга гаруй нь хөдөлгөөнд оролцдог аж. Эдгээр автомашины хөдөлгөөнийг зохицуулахын тулд нийслэлээс дугаарын хязгаарлалт хийхээс эхлээд зарим уулзваруудаа өргөтгөх, тээврийн хэрэгслийн урсгалыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгох зэргээр тодорхой зохицуулалт хийсээр ирсэн ч үр дүн муутай байгаа. Зарим эдийн засагчид цалингаа автомашиныхаа “идшэнд” зарцуулаад дуусдаг иргэдтэй болсон тухай ярих нь бий. Энэ үнэн. Монголд хөдөлмөрийн хөлсний үнэлэмж дэлхийн хөгжиж буй орнуудтай харьцуулахад доогуур боловч хувьдаа автомашинтай иргэдийн тоогоороо бол тэргүүлэх зэрэгт багтана. Харин автомашин нь чанартай юу, агаар орчны бохирдолд ямар нөлөө үзүүлж байна вэ гэвэл 0 заана. Импортоор орж ирж байгаа автомашины 60 гаруй хувь нь насжилт өндөртэй автомашин эзлэх болсон. Хөгжилтэй орнууд насжилт өндөртэй автомашины импортыг хориглодог бол хөгжиж буй орнууд энэ төрлийн автомашиныг импортолсон бол хамгийн өндөр татвар ногдуулдаг. Харин Монголд ямар ч зохицуулалт байдаггүй. Тэгсэн хэрнээ автомашины түгжрэл дийлдэхгүй болсонд, агаар орчны бохирдол хэрээс хэтэрсэнд, шатахууны үнэ өссөнөөс автомашинаа унах боломжгүй болсны бурууг бусдаас л хайдаг. Одоо ингэж нийгмээ хорлохоо болъё, шатахууны үнээ дийлэх нь автомашинаа уна, дийлэхгүй нь нийтийн тээврээрээ зорч. Эрх баригчид ч татварын зохицуулалтаа санаачил. Нефтийн үйлдвэрээ яаралтай ашиглалтад оруулахад мөн анхаарах хэрэгтэй байна. Хэдий болтол шатахууны үнэ өсөх тоолонд албатай юм шиг хөршүүдээ, импортлогчдоо, Засгийн газраа зүхэж, амьдрах вэ.
"Eguur News" мэдээллийн сайт долоон нас хүрлээ

2019 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр “Eguur News” агентлаг цаасан дээрх төслөөс биежиж, хэвлэл мэдээллийн салбарт өөрсдийн редакцыг бүрдүүлэн ажиллаж эхэлжээ. 

4 цаг 41 мин
Монголчуудын орчин цагийн түүхийг өгүүлсэн “Сүүлчийн нүүдэлчид” ном уншигчдын хүртээл боллоо 

Монголын анхны “Балдорж” шагналт редакц, МСНЭ-ийн “Ган үзэг” шагналт “Оюунлаг эргэлт мед

4 цаг 43 мин
ГЭРЧ: Ц.Санжаачойпэл "Би Монголын хамгийн баян хүн, Г.Занданшатар миний аавын найз. Би хүн алаад шоронгоос зүгээр гараад ирдэг" гэж орилсон

УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир, "Говь" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан нартай холбоотой эрүүгийн хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд үргэлжилж байна.

4 цаг 54 мин
Б.Чойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаа өгсөн нь “Огцруулна” гэсэн үг

Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний салбарт үүссэн нөхцөл байдлыг хэлэлцжээ.  Улмаар  Ер

14 цаг 43 мин
Т.Аубакир: Ахмадуудыг өдөөн турхирч, худлаа зүйл амалдгаа болих хэрэгтэй

Т.Аубакир: Ахмадуудыг өдөөн турхирч, худлаа зүйл амалдгаа болих хэрэгтэй

Өчигдөр 12 цаг 22 мин
АТГ: А.Бямбадорж, Б.Мөнхсайхан нарыг 48 цаг саатуулсан

АТГ: А.Бямбадорж, Б.Мөнхсайхан нарыг 48 цаг саатуулсан

Өчигдөр 12 цаг 14 мин
Энэтхэг–Европын холбоо түүхэн худалдааны хэлэлцээр байгууллаа

Европын Холбоо болон Энэтхэг улс бараг 20 жилийн турш үргэлжилсэн хэлэлцээний эцэст түүхэн чөлөөт худалдааны х

Өчигдөр 06 цаг 00 мин
Бид эдийн засгийн эрх чөлөөгүй гэж үү?

Монгол Улсад аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбоотой 200 гаруй хууль хэрэгжиж байна. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил

“Зууны мэдээ” сонин Нийтийн эрх ашгийн төлөөх ээлжит бүтээлээрээ эрчим хүчний салбарын эдийн засгийн “до

Өчигдөр 06 цаг 00 мин
Урд хөрш рүү нэвтрэхдээ цахим маягтаа ингэж бөглөөрэй

НХАУ-ын Үндэсний Цагаачлалын газраас гадаадын иргэдийн хилээр нэвтрэх үйл явцыг хөнг

Уржигдар 16 цаг 40 мин