Л.Одончимэдийн “Хоржоонтой дурсамж” уншигчдын гар дээр дахин очлоо

2019-10-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ҮЛ-ОЛДОХ Монголын төр, нийгмийн төдийгүй оюуны салбарын нэрт зүтгэлтэн, ойр дотныхноос өгсүүлэн олон түмэндээ Одонгоо хэмээн хүндлэгдэн дурсагддаг  Лувсангийн Одончимэд агсны үр хүүхдүүд “Оюуныг дэмжигч Л.Одончимэд сан” байгуулснаа  өнөөдөр албан ёсоор зарлаж нээлтийг нь хийлээ. Оюуныг дээдлэгч хүн бүрийн тархи, зүрхэнд гэрэл асаасан энэхүү үйл явдалтай  хамтатган тэд  аавынхаа  МЗЭ-ийн дээд шагнал “Алтан Өд” хүртсэн  “Хоржоонтой дурсамж I, II ботийг дахин хэвлүүлж олон нийтийн хүртээл болгосон юм. Үүний өмнө буюу 2017 онд    “Амьд явбал”, “Алтан аяганаас ус ууна” бэсрэг номуудыг тус тус  эмхэтгэн гаргажээ. Л.Одончимэд агсны хүү “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирал О.Одбаяр энэ тухай  нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ “Хоржоонтой дурсамж” номд маш олон хүний түүх дурсамжийг аав минь  энгийн сайхнаар өгүүлсэн нь бий. Бидний зүгээс тэр сайхан гэгээлэг дурсамж, мөрөөдлийг  мартагдуулж болохгүй. Уншигчдад, тэр дотроо залуу үедээ аавынхаа бий болгож, бүтээж үлдээснийг хүргэе гэж зорьсон. Хоёрдугаарт, өнөөдөр аавын дурсамжид орсон хүмүүсийн олонх нь төрдөө зүтгэж, хийж бүтээж яваа. Тэднийг алдаршуулж аавынхаа үлдээсэн гэгээлэг мэдээллийг  дахин хүргэхийг хичээлээ” хэмээн тодотгосон юм. “Хоржоонтой дурсамж” номын бүлгүүд “Олдохын аргагүй амьдрал, гээгдэхийн аргагүй хүмүүс” , “Надтай учирсан сайхан хүмүүс”, “Өгөөтэй, аваатай хорвоо” гэхчлэн сэтгэлд гэгээ татуулж нэгийг хэлж, хоёрыг сануулсан тун чиг  оносон хийгээд донжтой  гарчигтай.  Үүнийг өгүүлэхийн учир нь түүний нөхөд ч бас тийм л хүмүүс  билээ. Номын нээлтэд Одонгоогийн нөхдөөс Монгол Улсын  Хөдөлмөрийн баатар, Тээврийн зөвлөх инженер, УИХ-ын гишүүн асан  Р.Раш, Соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад дипломатч, элчин сайд асан Д.Цахилгаан, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч, “Болор цом”-ын эзэн Д.Цоодол, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Догмид, Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав, А.Шартолгой, Ай.Төмөр-Очир тэргүүтэй  эрхмүүд ирсэн юм. Олон талт Одонгоогийн тухай яривал олон хоног, сар, жилээр үргэлжлэх дуусашгүй их дурсамж бий хэмээн тэд онцолж байлаа. Л.Одончимэдагсан 1942 онд Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд мэндэлж, 1977 онд Прага хотын Карловын Их сургуулийн аспирантурт анагаах ухааны дэд эрдэмтэн цол хамгаалж, ажил хөдөлмөрийн гарааг 1967-1971 онд Дорноговь аймгийн Анагаах Ухааны Дунд сургууль багшаар эхлүүлж  байв. 1990-ээд оны ардчиллын он жилүүдэд  Дорноговь аймгийг удирдсан анхны Засаг дарга , 1996 оноос Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Ерөнхийлөгч, 2000-2004 ондУлсын Их Хурлын гишүүн, 2006-2008 онд Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Нийгмийн Хамгаалал хөдөлмөрийн сайдаар тус тус ажиллаж байсан юм. Түүний туурвисан ном зохиол, судалгаа шинжилгээний ажил бүхэн Монголын оюуны салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд  “Чулуу шиддэг жаал” бүтээлээрээ Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, “Хоржоонтой дурсамж” номоороо утга зохиолын дээд шагнал болох “Алтан өд” хүртсэн. Говийн Ноён хутагт Данзанравжаа судлалыг дэлхийн түвшинд гаргах үйл явцад Данзанравжаа судлалын олон улсын төвийн Тэргүүний хувиар үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан нэгэн билээ. Эх сурвалж: www.polit.mn
The Independent: Трамп, Маск нар Украинаас нүүр буруулав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон бизнес эрхлэгч Илон Маск нар Украиныг дайнд ялахыг

4 цаг 16 мин
ЭМГЭНЭЛ

Бидний хайрт аав, өвөө, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Үржингийн Сэргэлэн 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр таалал төгсөж Бурханы оронд заларлаа.

9 цаг 50 мин
Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

УИХ өнгөрсөн долоо хоногоос эхлэн 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.  Ирэх оны төсвөөс анхаарал татаж байгаа нэг асуудал нь Оюу

13 цаг 10 мин
Улстөрчдийн хэн юу хэлэв?

Өнгөрсөн баасан гарагт болсон улс төрийн үйл явдлуудыг тоймлон “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

13 цаг 10 мин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

2026-10-23
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22